Үнэхээр хичээсээр байсан ч бүх зүйл чиний эсрэг байхад яагаад энэнээс удаан тэвчих ёстой гэж. Яагаад энэнээс удаан амьдрах хэрэгтэй юм бэ?
"Сивон гуйя!" Би үзэн ядна энэ тэгээд л болоо. Энэ охин цаг үргэлж л элдвийн хайр халамжийг надаас шаардана. Харамсалтай нь би энэ миний Жинни л биш бол хайрлахгүй, түүнийг энхрийлэхгүй. Хүн яагаад хүрч чадахгүй зүйлдээ илүү их шунадаг юм.
Миний нүүр Тэхён хён мөн бүрэн эдгээгүй байхдаа түүний дараагийн өдөр авсан Намжүүн хёны өгсөн шархнаас болж би минут бүрт л ярвайж байв. Гэхдээ энэ чинь төлөөс шүү дээ. Би хайртай хүнээ өвтгөж байгаагийнхаа төлөө авсан шан харамж.
"Талбай дээр хүлээж байя!!"
From:Жимин хён."Би гарчихаад ирье" Сивон хоол хийж байх бөгөөд би түүнд ширүүхэн хэлснээс Сивон үг дуугарч чадалгүй бүлтэлзсээр эргэн хоолоо хийн би хүрмээ шүүрсээр гадаа гарахад хэдийн бүрхсэн харанхуй намайг угтана. Сивон шарх бүрт минь ач холбогдол өгч ,би түүнд энэ бол бидний бусдыг өвтгөж байгаагийн хариу анхаарахаа боль гэж хэлсэн. Сивон уйлж бас хашхичиж эхэлсэн ч энэ надад хамаагүй. Би түүнд хайртай байсан ч одоо тийм биш шүү дээ. Би зөвхөн хайртай охиныхоо л нулимсыг арчиж, түүнийг энгэртээ тэвэрч тайвшруулах болно.
"Хён?" Жимин хён ,Тэхён хёныг бодвол тамхи татдаггүй ч энэ удаад тэр тамхи сорон тэнгэрт утааг нь уусаг гэсэн шиг дээш харан амьсгалаа авч мөн гарган зогсоно.
"Тэнэгээ юу хийгээд байгаа юм!" хён тамхины ишээ газарт шидээд надруу нэг л ёозгүйн дээр урам хугарсан байртай харан "Ямар хог новш шиг амьдрал зохиогоод яваад байгаа юм бэ?"
"Энэ үнэхээр том асуудал хё-"
"Макнэ чи том асуудал болохоор хараал идсэн амиа бодоод яваад байгаа чинь таалагдахгүй байна. Чи сайн залуу, сайн багийн ахлагч , бас сайн бяцхан найз охинтой байсан." Надаас бараг л арван таван алхам ухран тэрээр бөмбөг хийсэн сагсны дэргэд зогссоор "Намжүүн хён Хэжинд чамаас сал гэж хэлсэн ч ,чамайг өөр охинтой болсон тухай хэлээгүй" Жимин хён надруу бөмбөг авч шидсээр би Хэжиний тухай бодсоор түүний бөмбөгийг анхаараагүйгээс гэдсэндээ өвдөлт мэдрэн ярвайсаар "Би өвчтэй байгаа"
"Амаа тат макнэ. Одоо чамайг болгож өгөх миний ээлж. Тэхён тэгээд Намжүүн хён. Одоо ах чинь чамд зааж байна" Тэр ар араас нь бөмбөгөө чиглүүлэн шидсээр би бултах гэсэн ч энэ Азийн аварга байхад би үнэхээр боломжгүй шүү дээ. Жимин хён бол төгс шидэгч . Түүнд тэтгэлэг, барууны сургуулийн урилга бүгд байсан, нэр хүндтэй дэлхийг хэмжээний багт орох боломж ч тэр. Гэхдээ хён үлдсэн. Би үнэхээр үүнийг тайлбарлаж чадахгүй.
ESTÁS LEYENDO
••We belong together •• |jjk|MGL|Completed
Novela Juvenil-Хүн өөрийнхөө төлөө өөрчлөгдөхийг огт оролдохгүй атлаа, өөр нэгний төлөө өөрчлөлтийг сонгодог. "Үүнийг харин хайр гэдэг юм"