Жимин хэсэг дуугаа хураан явж байснаа над руу огцом эргэж харан
"Би чамайг яадаг ч байсан заавал өөрийн болгоно" гэсээр урд хойно минь эхээсээ төөрсөн ишиг шиг эргэлдэж гарлаа. Би ч түүнийг үл тоон суудалдаа суун хичээлээ бэлтгэлээ. Тиймээ одоо англи хэл орно. Анх удаа л англи хэл гэхээр баярлаж байна шүү. Хичээл эхлэх болсныг илтгэн хонх ч дуугарч одоо хүртэл минийх зөвхөн минийх болсонд нь итгэж чадахгүй байгаа тэр л төгс залуу орж ирлээ. Би ч түүн рүү аль байдгаараа хөөрхөн харан инээсэн ч тэр над руу тоож ч харсангүй. Бүтэн хичээлийн турш бусад охидтой инээж дотно харьцаж харин надтай л хөндий муухай харьцна. Би түүнийг яг яагаад тэгээд байгааг ойлгохыг хичээн нүдээ атиралд уулан суухад Жимин дэргэд минь зөвхөн над руу харан инээмсэглэн сууж заримдаа хүзүү рүү үлээн гижгийг минь хүргэж хацрыг улайлгана. Энийг харсан Жонгүүг нүд нь улаанаараа эргэлдэж улам л шүдээ зуун хичээлээ заана.
Байзаарай Жонгүүг Жимин бид хоёрыг хардаад байгаа гэж үү? Тэгэхээр арай нөгөө үнэсэлтийг харчихсан болж байна уу? Уур минь хүрч дэргэд минь инээн суугаа энэ залууг цохиод унагачихмаар байв. Англи хэл ч дуусан ангийн багш орж ирэхэд Жонгүүг юмаа янзалж байлаа. Би ч бушуухан суудлаасаа босон
"Багшаа би суудлаа солимоор байна" гэхэд ангийхан бүгд над руу том нүдлэн харна.
"Яагаад?"
"Би Жиминтэй хамт суумааргүй байна" би энэ үгээ түүн рүү харж байгаад түүнд хандан хэллээ.
"Үгүй ээ би зөвхөн чамтай л сууна" хажуунаас жимин өөрийнхөөрөө зөрүүдлэн хэлнэ. Би ч түүн рүү муухай харж тэр харин над руу царайчлан харна. Гэнэт л Жонгүүг
"Та хоёрт ямар асуудал байгаа юм?" хэмээн их л ёжтой хэллээ. Тэнэг юм уу хаашайн?!?!? Харин ч найз охин нь өөрөө энэ нэг залуутай суумааргүй байна гэж хэлж байхад дэмжихийн оронд шалтгаан асууж л байдаг. Тэгээд би тантай үерхэж байгаа болохоор эрэгтэй хүүхэдтэй хамт суумааргүй байна гэх үү? Тэр намайг өдөөд байна бас намайг үнссэн гэх үү? Тэнэг юм -_-
"Юууу н.нөгөө том шалтаг шалтгаан байхгүй ээ" гэж түгдрэн хэлэхэд минь багш
"Санёл бүх хүний санаанд нийцүүлнэ гэвэл бүтэхгүй ш дээ тэгэхээр зүгээр л суу?" харин тэнд Жонгүүг нөгөө л хөндий харцаар
"Би өдөржингөө та хоёрыг ажигласан та хоёр их л сайхан харьцаатай байх шиг харагдсан шүү!" гэхэд Жимин Жонгүүг рүү ялсан баатар шиг ёжилсон харц илгээн
"Мэдээж бид хоёр сайн байгөө" гэлээ. Миний уур хүрч байлаа. Тэр нөхцөл байдлыг улам л дордуулаад байна ш дээ. Би ч чадхаараа түүн рүү муухай харан
"ПАК ЖИМИН АМАА ТАТ" гэж хэлэн чимээгүй л ангиасаа гарч явлаа. Пак Жимин Жон Жонгүүг та хоёрт хоёуланд чинь уур хүрч байна.За манайхаан юу байцгаана?? Амьдрал дажгүй юу? Та нар минь надтайгаа сэтгэгдлээ сайн хуваалцаарай. <3 бас миний шинэ зохиол эхэлсэн байгаа шүү £Миний дараагийн бай£ гээд орж сонирхож үзээрэй таалагдана гэдэгт итгэлтэй байна ^.^ Хайртай шүү
YOU ARE READING
~Багш бид хоёр~[Completed]
RomantikБагш сурагч хоёрын адармаат хайрын харилцаа. Тэдний харилцаа хэрхэн үргэлжилж яаж дуусах бол? (+18) хэсэг агуулсан болно!!! Ended: 2018.05.22