19. "Найзууд"

7.8K 476 18
                                    

Нүдээ нээх мөчид л нүдэнд түүний унтаж буй төрх харагдах нь үнэхээр жаргатай санагдаж байв. Энэ залуу одоо ч үүрд минийх. Зөвхөн надад харьялагндана.

Ингэхэд би гэнэт яагаад ийм сонин уянгын халилтай болчихов?

Би ч өөрийгөө шоолсоор түүнийг чимээгүй ширтэж байтал тэр нүдээ нээгээгүй ч өөдөөс минь инээмсэглэсээр

Жонгүүг: Би тийм харцаа салгаж чадхааргүй царайлаг байна уу?

Би: Наадах чинь ч их тренд асуулт шүү.

Жонгүүг нааш эргэн нуруугаар минь тэврээд

Жонгүүг: Сургуулийн зугаалга санаад орчихлоо. Чи мэдэх үү?

Би: Сургуулийн зугаалгыг уу?

Жонгүүг: Үгүй ээ. Намайг анх удаа гацаанд оруулсан эмэгтэй чи гэдгийг гэснээ юу ч болоогүй мэт нүдээ нарийсгаад

Жонгүүг:Чи надад хайртай болчихсон юм уу?

Түүний надаас зугаалган дээр асууж байсан асуулт байна. Зүгээр юу ч бодолгүй магадгүй гэж хариулахад тэр их бодлогоширч байж билээ. Дараа нь хэсэг хугацаанд алга болсон ч надад хайртай гэдгээ ухаарч бидний харилцаа албан ёсны болсон доо.

Би: Тийм ээ маш их хайртай.

Жонгүүг тэврэлтээ улам чангаруулж намайг цээжиндээ наагаад

Жонгүүг: Би ч гэсэн зөндөө их хайртай.

Бид хоёр хэсэг юм ярин хэвтэж байгаад Жонгүүг усанд орохоор босч харин би өглөөний цай бэлдэхээр доош буулаа.

Замаараа Намжүүний өрөөгөөр шагайсан ч тэр байсангүй. Ийм эрт хааччихдаг байна?

Би ч гайхсаар доош буувал хөргөгчин дээр наалддаг цаасан дээр " Хосуудын романтик өглөөг баллахыг хүссэнгүй ээ. Хоёулахнаа өглөөний цайгаа сайхан уугаарай. Гэхдээ би орой эрт ирнэ."

Ийм сайхан хүнтэй хамаатан байдаг ч би азтай юмаа.

Би ч талх, өндөг шаран түүнд кофе чанаж, өөртөө жимсний шүүс бэлдэн зогсож байтал Жонгүүг ч уснаас дөнгөж гарч ирсэн бололтой дээгүүрээ нүцгэн ч доогуураа алчуур ороосон байх бөгөөд нойтон үсээ гараараа янзлах тоолонд үснээс нь ус үсчиж байлаа.

Надад өөрийн эрхгүй л нэг тийм хачин бодлууд орж түүн рүү цоо ширтсэн чигээрээ шүлсээ гүд хийтэл залгитал тэр өөдөөс минь ёжтой инээмсэглэсээр дөхөж ирэн ардаас минь тэврэн хүзүү рүү үлээгээд

~Багш бид хоёр~[Completed]Where stories live. Discover now