11. "Хэн бэ?"

10K 532 22
                                    

Харанхуй өрөөний булангаас намуухан гунигийн ая эгшиглэнэ. Үдшийн саран авхайн тусгал цонхоор мэлтийж хацар дээр урсах ганцаардлын нулимс минь өнөөх тусгалд гялалзан харагдана. Биеийг минь бүхэлд нь бүрхэн авсан түүнийг санагалзах сэтгэл аажимдаа зүрх сэтгэлийг минь хэмхэлэх нь аймшигтай их өвтгөнө. Өчигдөрхөн л тэр минь надад бүрэн өмчлөгдөж байсан. Намайг юм бүхнээс хамгаалах мэт чангаар түүнд тэврүүлж, анхны үнсэлт мэт догдлол дүүрэн түүнд үнэсүүлж, түүний нүднээс чин сэтгэлийг нь харж, түүний амнаас хайртай гэдэг үгийг би өчигдөрхөн л сонсож байсан. Өчигдөрхөн л... Харин өнөөдөр бүх зүйл орвонгоороо эргэчихлээ. Өчигдөр би хэзээ ч гуниглахгүй хэзээ ч зовохгүй хэзээ ч шаналахгүй мэт жаргалтай байсан бол өнөөдөр сэтгэлд минь жаргалын нар хэзээ ч мандахааргүйгээр зовлон ганцаардлын бараан үйл бүрхэн авсан байна. Харин үр дүнд нь хур бороо асгарах мэт шаналлын минь нулимс хацрыг минь даган хэзээ ч зогсохгүй мэт урсана. Гэхдээ би энэ нөхцөл байдалдаа хэнийг ч буруутгах билээ дээ. Би л өөрөө алган дээрх аз жаргалаа унагаад алдчихсан хүн. Жиминээс болж хэцүү байдал үүссэн ч салъя гэж төгсгөсөн хүн нь би. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр. Одоо би өөрөө шаналж суухгүй гээд яах ч билээ. Гэнэт л намуухан ая дундуур огцом утас минь чарлаж намайг цочоох нь тэр. Магадгүй Жонгүүг юм болов уу гэж бодох төдийд л нүүрэнд минь инээмсэглэл тодрох нь тэр. Гэвч энэ баясал минь шал дэмий зүйл тэр над руу залгахгүй шүү дээ. Ингэж хэлэн өөртөө итгүүлсэн ч сэтгэлийн минь гүнд бяцхан найдлага байсаар л. Чарлаж дуусахаас нь өмнө утсаа аван дэлгэцэн дээрх нэрийг харав уу үгүй юу өнөөх найдлага минь сарнин алга болов. Мэдээж энэ Жонгүүг биш ээж байв. Би ч ногоон товчийг даран утсаа чихэн дээрээ ойртуулбал
"Би гэрийн чинь гадаа байна хурдан хаалгаа тайл" гээд хариултыг минь ч хүлээлгүй тасалчихав. Би ч хөлөө зөөж ядан хаалганы зүг залхуутайгаар очин ойнгологолоо. Ээжийн минь нүдэнд догдлол дүүрэн байх хэдий ч миний байгаа байдлыг толгойны минь оройгоос хөлийн хурууны үзүүр хүртэл гүйлгэж харснаа харцан дах догдлол нь хормын зуур санаа зовнил болж хувирлаа. Ээж хурдхан шиг орж ирэн хаалгаа хаангуутаа духанд минь гараа хүргэж үзэн
"Санёл охин минь чи зүгээр үү? Өвдөө юу? Хаана чинь өвдөж байна?" хэмээн ар араас нь дуржигнуулан асууна. Би ч түүний гарыг буулган
"Ээжээ зүгээр ээ харин толгой л жаахан өвдөж байсан юмаа түрүүн жаахан унтчихсан одоо гайгүй л болж байна" хэмээн Хааядаа нэг ирж байхад санааг нь зовоод хэрэггүй гэж бодон аль болох цоглог хэлэхийг хичээлээ. Ээж санаа нь амрав бололтой уртаар санаа алдаад
"За тэгвэл болж дээ хоёуланд нь гарах ажил байгаа шүү чи явж өөрийгөө бэлд харин би чиний гэрийг амьдруулахыг хичээе" хэмээн хэлээд намайг эрхлүүлж байгаа аятай мишээнэ. Би ээжийг инээмсэглэх бүрт л аав яагаад түүнээс салсан юм бол гэж боддог. Энэ хэдий муухай хэдий ч би аав ээжийнхээ салалтад аавыгаа буруутгадаг. Ээж гэнэт бүрэнхий өрөөнд минь хөшгийг минь нээж гэрэл оруулахад нүд минь өвдсөндөө гараараа нүүрээ халхаллаа.
"Охин минь чи зомби болсон байна"
"Магадгүй л юм"
Би ч өмсөх хувцас олох санаатай шүүгээгээ уудалж эхэллээ. Байзаарай ингэхэд хаашаа явах гэж байган бол?
"ЭЭЖ"

"Яасан бэ?"

"Ингэхэд хоёулаа хаашаа явах гэж байган?"

"Чиний ирээдүйн нөхөртэй!" би ч царцах шиг л боллоо. Тэр миний ам нь ангайж шоконд орсон байхыг хараад үл ялиг хөхрөн ирж амыг минь хааж өгөөд
"За тоглосон юмаа чиний хамтран амьдрагчтай" хэмээн хэллээ.
"Аанх анхнаасаа л тэгээд хэлчихгүй нээрээ хамтран амьдрагч гэснээс би түүнтэй хаана хамт амьдрахын?"
"Хонгор минь танай гэр чинь нэг л унтлагын өрөөтэй тэгэхээр мэдээж түүний гэрт амьдарна" хэмээн хэлээд үсийг минь янзлахад тусаллаа.
Би ч бариу хар өмд цагаан ноосон сул цамц өмсөн үсээ дээш боолоо. Намайг хувцсаа өмсөж байх хооронд ээж гэрийг минь амьлуулчих шиг л боллоо. Ээж нар нээрээ л мундаг шүү.
"Хонгор минь явах уу?" хэмээн асуухад нь би хурдхан шиг гутлаа өмсөөд толгой дохин түүнийг дагаж гарлаа. Бид хоёр саяхан нээгдсэн нэг шинэ кафед орж ирэн цонхон талын ширээнд суулаа. Ээж ам хуурайгүй ойрын өдрүүдэд болсон зүйлсийг надад ярьна. Би яриа дууссаын дараа өөрийн мэдэхийг хамгийн их хүсч байгаа асуултаа асуулаа
"Ээж тэр ямар хүн бэ?"
"Чи өөрөө ирэхээр нь хараа" хэмээн урдах кофегоо балгана.
"Биш ээ таны зүгээс" ээж миний зүг хөнгөхөн инээмсэглээд
"Тэр яг харагдаж байгаа шигээ л хүн"
Тэр тун ч сонирхолтой хүн бололтой шүү.
За өдөр хоногууд ямар өнгөрч байна даа 😜😜 Өмнөх хэсэг нэлээн богино байсныг мэднээ сорри ✌🏻✌🏻 гэхдээ хүлээж2 унших шиг гоё мэдрэмж байхгүй ш дээ тиймээ 😊😊😊 би ч өөрөө зохиол уншдаг дараагийн хэсгийг хүлээх ямар хэцүү гэдгийг мэднээ 😩😩😩 гэхдээ би үнэхээр завгүй байгаа тиймээс удаж2 л орох байх уучлаарай 🙏🏻🙏🏻 бас миний зохиол удаан ордог богинохон гээд уурыг чинь хүргэж байгаа бол уншихгүй байх гэх сонголт ч бас байгаа шүү зүгээр л уншихаа больчих битгий намайг өлөн эдр гэж хэлээсэй гэж хүсэж байна😉😉 удаж байж ордог бас алдаа дутагдал дүүрэн зохиолыг минь хүлээж уншдаг бас сэтгэгдэл бичдэг та нартаа маш их баярлалаа❤️❤️ завгүй байгаа ч чадахаараа оруулахыг хичээнээ 😎😎 Миний бусад зохиолыг ч гэсэн уншиж үзээрэй🙆🏻🙆🏻 дараагийн хэсэг 100 воте 30 сэтийн дараа орно шүү их гоё хэсэг 😁😁

~Багш бид хоёр~[Completed]Where stories live. Discover now