Би үнэхээр гайхширч байлаа. Өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаанд намайг хаана амьдрах гэх мэт ер нь миний тухай санаа зовоогүй байж өнөөдөр яагаад гэнэт өөр хүнтэй амьдруулахаар болов? Холын хамаатан? Хэрвээ би таньдаг бол надад нэрийг нь хэлэх байсан тэгэхээр хэлээгүй гэдэг чинь би таньдаггүй гэсэн үг. Тэр яг хэн юм бол?
"Санёл" тэр миний нуруунд нүүрээ шигтгэсэн хэвээр хэллээ. Би шинэ хамтран амьдрагчийнхаа тухай бодсоор байгаад түүнийг байгааг мартчихаж.
"Санёл" хэмээн ахин цөхрөнгүйгээр миний нэрийг дуудна. Би урт амьсгаа аван дараагаар нь удаанаар гаргаад
"Яасан?" хэмээн бага зэрэг хөндий дуугарлаа.
"Намайг у.у.уучлаарай миний бу.буруу би з.зүгээр" хэмээн ээрч түгдрэн хэлнэ. Би аяархнаар түүн рүү эргэн харвал түүний нүд рүү яг эгцэлж харж таарлаа.
"Зүгээр хардсан гэж үү?"
Тэр чимээгүй л толгой дохино."Та надад итгэдэггүй юм байна"
Харин тэр цочис хийх шиг болж"Үгүй ээ Санёл юу гэж дээ тийм бишээ"
"Яагаад үгүй гэж? Та надад итгээгүй. Та намайг хардсан бас гомдоосон. Би итгэсэн. Би танд итгэсэн. Таны надад хайртай гэж хэлсэнд чинь итгэсэн. Таны намайг үүрд хайрлана гэсэн амлалтад чинь итгэсэн. Харин та..." хоолой минь өөрийн эрхгүй зангираад ирэв.
"Харин та надад итгэсэнгүй" энэ удаа би түүнийг үг бүрийг минь сонсоосой гэсэндээ үг бүрээ зөөж удаанаар хэллээ.
Тэр намайг аргадаж байгаа мэт хоёр гарыг минь илэнгээ
"Энэ итгэлцлийн тухай асуудал биш ээ энэ зүгээр л айдас чамайг алдах вий гэдэг айдас хонгор минь" хэмээн шивнэн хэлээд үнэсэхээр тонгойлоо. Магадгүй энэ үгийг сонсоод хорвоогийн бүхий л эмэгтэйчүүд урсан хайлах байх гэхдээ би яг одоо түүнд голдоо ортлоо гомдсон байна. Би ч түүний үнэсэлтээс эвтэйхэн бултаад
"Айдас ч бай итгэлцэл ч бай хамаагүй ээ. Бид энэ бүхнийг эцэслэх хэрэгтэй. Та бол багш харин би таны сурагч" сүүлийн үгэн дээр хоолой минь зангиран шивнэх магадгүй амьсгаа төдийхөн хэллээ. Би ч явахаар зэхэн хаалганы зүг алхалтал тэр гараас минь барьж зогсоогоод цөхөрсөн янзтай
"Энэ бүхэн ингээд дуусах байсан гэж үү?"
Би түүнд хариулах зориг байсангүй. Магадгүй надад хариулт байгаагүй байх. Би түүнд хайртай. Тэр ч надад хайртай. Бидний бие биенээ гэсэн сэтгэл багш сурагч хоёр гэх харилцаанд хүлэгдчихсэн байна. Энэ олс маш хүчтэйгээр хоёр эсрэг тийш нь татна. Яг л ижил туйлууд түлхэлцдэг шиг. Энэ харилцааг эхлүүлж намайг түүнд дурлуулсан багшийн буруу ч сэтгэлийг нь хүлээн авсан түүнд сэтгэл алдарсан энэ тэнэг харилцааг зөвшөөрсөн миний буруу. Тиймээс л магадгүй би төгсгөх хэрэгтэй байх.
"Яагаад хариулахгүй байгаа юм? Энэ бүхэн бидний хамт бүтээсэн бүх зүйл ингээд дуусвал зүгээр гэж үү? Чи үнэнээсээ дуусгамаар байгаа гэж үү?" харин энэ удаад түүний хоолой нь чангарч байсан ч сүүлийн өгүүлбэр дээр түүний хоолой нь зангирна. Би ч хэдэнтээ гүн амьсгаа авч гаргаад зориг шулуудан
"Угаасаа юу ч эхлээгүй шүү дээ" хэмээн хэлсэн ч надад түүний нүд рүү харж байгаад хэлэх зориг байсангүй.
"Чиний надад хайртай гэж хэлсэн чинь худлаа гэж үү?" харин энэ удаа тэр гомдол дүүрэн асууна. Тэнэг. Би чамд хайртай бүр маш их. Эргэж хараад тэвэрмээр байна. Түүний амтлаг зөөлөн уруулыг нь ахин амталмаар байна. Гэхдээ дахиад нөгөө хүлээс намайг хойш татна.
"Үнэн гэхдээ зүгээр л хий хоосон сэтгэл. Магадгүй бишээ угаасаа цаг хугацаа өнгөрөхийн хэрээр мартаж болох зүйл шүү дээ"
Би ч гараа угз татан түүний гараас мултран дээврээс буух хаалганы зүг хамаг хурдаараа алхан гарлаа. Ашгүй тэр араас минь ирсэнгүй. Хацрыг минь даган нулимс минь урсана. Миний хэлсэн шиг бидний хооронд нэг их зүйл болоогүй байтал танаас салах надад ийм хэцүү байна гэж бодсонгүй Багшаа... Багш тиймээ та бол багш. Багш. Хэзээ ч өөрчлөгдөхгүй үнэн. Хэсэгхэн хугацаа хэдий ч тантай хамт өнгөрүүлсэн мөч бүхэнд би хамгаас жаргалтай нэгэн нь байсан шүү. Би чамд хайртай Жон Жонгүүг бас уучлаарай.За сайнуушкаа манайхаан надтайгаа сэтгэгдлээ харамгүй хуваалцаарай <3
YOU ARE READING
~Багш бид хоёр~[Completed]
RomanceБагш сурагч хоёрын адармаат хайрын харилцаа. Тэдний харилцаа хэрхэн үргэлжилж яаж дуусах бол? (+18) хэсэг агуулсан болно!!! Ended: 2018.05.22