20. "КАН ИНА"

6.9K 504 67
                                    

Би хосуудыг ууг нь бие биетэйгээ их адилхан байдаг гэж боддог ч Намжүүн Ина хоёрыг хараад байхаар үгүй юм шигээ. Манай Намжүүн их уужуу тайван хүн байхад энэ Ина бүр яг эсрэгээрээ. Гэрийг минь үзэж байгаа нэртэй гүйж харайж, яриа нь ч тэр үг хэллэг нь ч их замбараагүй эмэгтэй юм. Манай Намжүүн яаж түүнийг тэвчдэг юм бол? Хайр ч агуу юмаа.

За түүний ямар байх нь надад хамаагүй ч ядаж миний залууд хамаагүй хүрэхээ болих хэрэгтэй ш дээ. Түрүүнээс хойш л татаж чангаагаа биенд хамаагүй хүрээд байх юм.

Би ч хоолоо хурдхан шиг хийн ширээнд өрөөнд тэднийг дуудлаа. Хоол идэж байх зуур нөгөө хүүхэн ч хамаа намаагүй чалчих бол Намжүүн харин түүнийг халамжлан тавганд хачир хийж өгч байв. Жонгүүг ч бас будаан дээр минь хачир тавьж өгөхөд Ина нүдээ бүлтийлгэн харж байснаа нэг өндөг аван Жонгүүгт ойртуулаад

Ина: Күүкий АА гээрэй

Жонгүүг юу ч хийлгүй суугаад байхад

Ина: Алив ээ Күүкий гар өвдөөд байна ш дээ гээд хошуугаа унжуулав.

Энэ муу чинь хэндээ эрхлээд байган. Жонгүүг ч хүчлэн байж дуртай дургүй түүнийг нь идлээ. Харин нөгөөдөх чинь энэ нөхцөл байдлыг ойлгож ч байгаа шинжгүй дахиад л хачир нэмж өгөөд байхаар нь би албаар нүднийх нь өмнө Жонгүүгийн үнсэн бас аманд хоол хийж өгөхөд Ина их л уурласан бололтой халбагаа ширээн дээр чанга шидэж тавиад цааш яваад өглөө.

Бид гурав хэзээ ч ийм сонин уур амьсгалтай хооллож байсангүй. Нэг тийм чимээгүй байдал үүсэж зөвхөн аяга халбагны харшилдах чимээ л сонсогдож байв. Арай гэж хоол ундаа дуусган би аяга тавгаа цэвэрлэхээр босон гал тогоо ортол Жонгүүг араас дагаж ороод туслахаар болов.

Ина ус уухаар орж ирсэн бололтой гал тогоонд орж ирэн шилэн аяган атгаснаа бид зүг хараад над руу их л бухимдалтай ширтснээ Жонгүүгийн харан инээмсэглээд

Ина: Та хоёр аяга тавгаа угааж байгаа юмуу? Би туслах уу?

Би: Хэрэггүй ээ барагдуусч байна

Ина: Зүгээр дээ гэсээр нэг таваг барьсан ч түүнийгээ алдаад ус руу унагахдаа миний хувсацыг норгочихлоо.

Би: ХҮН ХЭРЭГГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД БАЙХАД

Ина: Юун сүртэй юм? Харин ч чиний хөх чинь гэрэлтээд сайхан л харагдаж байна.

Намайг хөмхийгөө зуухад

Жонгүүг: Кан Ина

Ина: За за сүртэй юм....нээрээ гэснээ Намжүүний дуудан ирүүлээд

~Багш бид хоёр~[Completed]Where stories live. Discover now