15. "Шинэ дүрэм"

8.6K 564 38
                                    

Би: Алив ээ Жон Жонгүүг одоо бос оо Жүүн ирчихвэл яах юм бэ?

Би мөр лүү нь чадхаараа түлхсэн ч түүнд огт нөлөөлөхгүй байгаа бололтой цээжийг минь дэрлэн хэвтсээр л.

Жонгүүг: Жүүн гэсэн үү?

Түүнийг үл ялиг хөндийрөн босоход нь хурдхан шиг босоод

Би: Тийм ээ Жүүн ирэх нь

Жонгүүг орон дээр босож суун хамраа үрчийлгээд

Жонгүүг: Чи түүнийг их дотно дуудаж байна. Чамаас 4 ах хүнийг яаж хочоор нь дуудаж чадаж байнаа?

Би ч хөхөрсөөр түүний өмнө очин хоёр хацарнаас нь шахаж уруулыг цорвойлгож байгаад уруул дээр нь үнслээ.

Би: Та ч гэсэн надаас 4 насаар ах Жонгүүг убба гэхэд минь тэр намайг татан өвөр дээрээ суулгаад

Жонгүүг: Чи одооноос намайг Күүкий убба гэж дуудаж бай

Би: Үгүй ээ

Жонгүүг: Чи яагаад намайг үргэлж бүтэн нэрээр минь дууддаг юм? Хааяа бүр овогтой нь

Харин би түүнд үнэнээ хэлэх үү байх уу гэж бодож бодож за дүүрсэн хэрэг гээд

Би: Эхнэр чинь юм шиг мэдрэмж төрдөг юм гээд ичин доош харан хуруугаа оролдож эхэллээ. Шал дэмий хэлчихэв үү?

Харин тэр хөхөрсөөр гараараа эрүүнээс минь татан өөр лүүгээ харуулаад

Жонгүүг: Яахав угаасаа чи л миний эхнэр болох юм чинь ингэж дуудахыг чинь зөвшөөрч байна. Харин би убба гэдэг үг сонсмоор байдаг. Тэгэхээр Намжүүний дэргэд намайг Күүкий убба гэж дуудаж бай тэгэх үү?

Одоо түүний нүдийг хэн ч харсан яг шрекийн муурны нүд. Хүн яаж ийм өөр байж чаддаг байна? Хичээл заах үедээ үнэхээр догь, орон дотроо үнэхээр халуухан, юм гуйхаараа үнэхээр эгдүүтэй. Түүнийг төлөөлж хэлэх үг үнэхээр олдохгүй юм. Хүмүүсийг хэлээл болоол байдаг даа.

Би ч түүний зальд мэдсээр байж унаад зөвшөөрч толгой дохиод өглөөний цайнаас хойш олигтой юм идээгүй болохоор тэглээ ч оройн хоолны цаг дөхсөн учир доош буун хоол хийж зогслоо.

Цагын зүү 5 цаг руу дөхсөөр. Жүүн одоо мөдгүй ороод ирэх байх даа.

Би ч чадхаараа хичээн анхаарлаа зөвхөн хийж буй хоолондоо төвлөрүүлэн зогсож байтал Жонгүүг ард минь ирэн бэлхүүсээр минь тэврээд эрүүгээ мөрөн дээр минь тавиад

Жонгүүг: Чамтай хурдан гэрлэмээр санагдчихлаа.

Би: Яагаад?

~Багш бид хоёр~[Completed]Where stories live. Discover now