Ээж бид хоёр түүнийг бараг цаг гаран хүлээлээ. Ямар боловсон залуу гэхээрээ хоёрын хоёр эмэгтэй хүнийг цаг гаран хүлээлгэдэг байнаа? Би ч ээжид тэнгэрт тултал нь магтаад байсан хүнийг нь шүүмжлэх санаатай ам нээх гэж байтал дэргэд минь нэг эрэгтэй хүн хоолойгоо засах нь тэр. Бид хоёр тэр зүг рүү харвал хацар нь хонхойсон ширүүн ч юм шиг хүүхэд шиг ч юм шиг төрхтэй инээмсэглэл нь үнэхээр эелдэг залуу зогсож байв. Хар том өмд халуун орныг санагдуулам өнгөтэй цамц өмссөн нь түүнийг үнэхээр догь харагдуулж байлаа. Тэр эелдгээр инээмсэглээд ээж рүү харан бөхийн
"Хоцорсонд уучлаарай Хатагтай Ким (Шинэ нөхрийх нь овог) харин?" хэмээн над руу харлаа. Би хэдэн хормын турш түүнийг ширтэж байгаагаа анзааран харцаа буулган бантан доош харан суув. Ээж минь над руу ёжтой инээмсэглээд
"Жүүн энэ бол миний охин Пак Санёл" хэмээн миний зүг гараараа заах ажээ. Тэр түрүүнийхээсээ илүү нүд гялбам инээмсэглээд
"Ким Намжүүн Жүүн гэж дуудаж болноо" хэмээн над руу гараа сунгалаа. Би ч гар барин нэрээ хэлэн мэндлэн гараа татвал түүнд ч бас эвгүй байгаа бололтой хурдхан шиг гараа татан ээжийн дэргэд ирж суулаа. Чимээгүй нөхцөл байдлыг эвдэн ээж түрүүлэн ам нээж
"Санёл Жүүн бол энэ кафены эзэн бас дээд давхарт нь та хоёр амьдарна. Америкт олон жил сурч амьдарч байсан болохоор англи хэлэндээ маш сайн тиймээс чиний ганц толгойны өвчинд чинь тусалж чаднаа" хэмээн догдлол дүүрэн хэлэх ажээ.
Англи хэл... Тэр ч бас надад тусладаг байсан...Намайг алдах бүрт толгой руу минь зөөлхөн цохиж... Зөв хэлэх бүрт уруул дээр минь үнсдэг байсан...Англи хэл...
"Санёл" ээж миний нэрийг дуудан гунигт дурсамжаас минь бодит ертөнцөд авчирав. Намайг ээж рүү яасан гэсэн харцаар харвал ээж өөдөөс минь зэмлэнгүй харцаар ширтлээ. Бид хоёрыг ширтэлцэж байх зуур Жүүн анх удаа ам нээж надад хандан
"Хатагтай Ким чамайг ажил хийхийг их хүсдэг гэсэн хэрвээ хүсвэл манай кафед ажиллаж болно шүү"
Энэ мэдээ харин надад таалагдаж байна шүү. Би үргэлж л биеэ дааж ажил хийхийг хүсдэг байсан. Намайг догдолж байгааг хараад ээжийн харц нь буцан зөөлөрч
"Би одоо ингээд явлаа та хоёр тухтай сууж ярилцана биз" хэмээн цүнхээ аван босч гарахаасаа өмнө над руу агаарын үнэсэлт илгээн инээмсэглэсээр гараад явлаа.
"Үнэхээр жавхаалаг бүсгүй шүү!" түүний хоолойноос бахархаж буй өнгө аяс сонсогдох нь тэр. Би ч хүлээн зөвшөөрч толгой дохих нь тэр.
Бид хоёр хэсэг өөд өөдөөсөө харан сууж ойр зуурын зүйлс ярилцан суув. Тэр их нээлттэй бас их түшигтэй хүн шиг яагаад ч юм санагдаад байв. Бас элдэв шалчганасан зангүй ер нь хамт амьдраад байж чадах юм шиг байна шүү.
Бид хоёрын ярианы сэдэв гэнэт л хайр дурлалын сэдэв рүү хазайж орхих нь тэр.
"Чи найз залуутай юу?" хэмээн намайг сонжингуй харлаа. Яг үнэндээ би энэ асуултанд юу гэж хариулахаа ч мэдсэнгүй.
Найз залуу? Түүнийг бодох төдийд л цээж чинь хөндүүрлэж өвдөх нь тэр. Мартагдаад байсан шаналал минь эргээд ирэв. Түүний тэврэлт, түүний үнсэлт, түүний зөвхөн над руу ширтэх харц, зүрхийг минь үргэлж догдлуулдаг түүний инээмсэглэл...
"Салчихсан юм уу? Уучлаарай би буруу зүйл асуучихаж" хэмээн гэмшингүйгээр харан шилэн хүзүүндээ хүрэх нь тэр. Би ч үл ялиг хөнгөхөн инээмсэглээд
"Үгүй дээ надад найз залуу байхгүй харин чи Жүүн найз охинтой юу?" хэмээн асуухад минь тэр жаргалтай гэгч нь ам нь урагдах гэж байгаа аятай инээгээд
"Тийм ээ байгаа чи хармаар байна уу?" хэмээн догдлол дүүрэн асуулаа. Би дуртайяа зөвшөөрч толгой дохиход минь тэр хурдхан шиг утсаа гаргаж ирэн нэг зураг үзүүллээ.
"Хөөх та хоёр хамтдаа Парис явж байсан юм уу?" зурган дээр тэр хоёр парисд эфлийн цамхагийн өмнө жаргалтай гэгч нь тэврэлдэн авахуулсан зураг байлаа. Асуултанд минь тэр толгой дохин хариуллаа.
"Түүнийг Кан Ина гэдэг. Бид хоёр үерхээд 2 жил гаран болж байна." хэмээн зурган дээрх бүсгүй рүү хайр дүүрэн харцаар харлаа. Түүнд эргэлзээгүй хайртай гэдэг нь харцнаас нь л харагдаж байв.
"Тэр тэгээд одоо хаана байган юм?"
"Америкт байгаа" гэж хэлэхдээ харц нь түүнийгээ санагалзаж байгаа гэдгийг нь илтгэн гунигтай байсан ч удалгүй сэргэн "Гэхдээ удахгүй миний араас хүрээд ирнэ" хэмээн би яг л хэзээ ч ирэхгүй гэж хэлсэн аятай надад батлах гэж байгаа юм шиг хэллээ. Ингэхээрээ үнэхээр өхөөрдөм хүүхэд шиг юмаа.
"Би ирэхгүй гэж хэлээгүй шүү дээ" гээд түүнийг шоолон инээлээ. Бид хоёр ч дахин ойр зуурын зүйлс ярьсаар байтал дахиад хэдэн цаг өнгөрчихөв. Гэнэт л ард нэг танил хоолой
"Жүүн удаан уулзсангүй шүү" хэмээн орох хаалганы зүгээс орилно.
Дэндүү танил хоолой...
Гайхаж балмагдан Жүүн рүү харвал тэр
"Би газар дээрх ганц найзыгаа дуудчихсан болно биз дээ" хэмээн хэлээд цаад хүнд хандан
"Күүк наашаа" хэмээн гараараа дохино.
Би түүнийг биш байгаасаа хэмээн найдан басхүү түүнийг дахин харахыг хүсэн түүнийг байгаасай хэмээн багахан хүсэн эргэн харвал
Жон Жонгүүг
Бид хоёрын харц тулгарах мөчид түүний нүүрэндэх инээмсэглэл хормын дотор замхарч бид хоёр хоёулаа гацаж орхилоо.
Өмнөх хэсэг маань сэтгэгдэл тийм ч сайн төрүүлж чадаагүй юм шиг байхаар нь 30 сэт хүлээлгүй оруулчихлаа. Харин энэ удаа яг 100 воте 30 сэт хүлээнэ шүү :)) би чинь та нарынхаа сэтгэгдлээр нь урам авч цааш нь бичдэг юм шүү дээ :*
YOU ARE READING
~Багш бид хоёр~[Completed]
RomantizmБагш сурагч хоёрын адармаат хайрын харилцаа. Тэдний харилцаа хэрхэн үргэлжилж яаж дуусах бол? (+18) хэсэг агуулсан болно!!! Ended: 2018.05.22