25. "Үнэн гэдэг бол?"

6.4K 470 34
                                    

Тэр ирсэнгүй. Тэр гэртээ ирж хоносонгүй.

Намжүүн ч байхгүй Жонгүүг ч байхгүй. Хэн ч байхгүй хоосон гэрт ганцаар байх тун эвгүй юм. Энд нүүж ирэхээс өмнө хоёр жилийн турш ганцаар амьдардаг байж мөн түүндээ дассан хэдий ч энд ганц сар амьдраад л ганцаараа байхаас эвгүйцдэг болчихож. Итгэмээргүй юм.

Түүнийг хүрээд ирнэ гэж би бүтэн шөнөжин хүлээсэн. Яг л тэр хэзээ мөдгүй ороод ирэх юм шиг санагдсан. Гэхдээ тэгээгүй. Нэг л мэдэхнээ нар мандаж цоо шинэ өдөр эхэлчихсэн.

Нойргүй хоносондоо ч тэр үү яагаад ч юм ямар нэгэн зүйл идмээргүй санагдаж зүгээр л хувцаслан сургуулийн зүг алхаж эхэллээ.

Энд нүүж ирсэнээс хойш өдөр бүр түүнтэй хамт сургууль явдаг байсан учир ингээд ганцаараа явсан чинь эвгүй санагдаж байна шүү.

Их эвгүй юм.

Шөнө унтаагүй бас өглөөний цайгаа уулгүй хүрээд ирсэн  учир сургууль дээр их эрт хүрээд ирчихэж.

Анги руу орон цүнхээ тавьчихаад түүнийг байгаа эсэхийг шалгахаар өрөө рүү нь явлаа.

3 давхарын булангийн өрөөний үүдэнд ирэн хаалгыг нь тошгсон ч ямар ч хариу сонсогдсонгүй.

Тэр байхгүй байгаа юм байх даа?

Түүнийг өрөөндөө байгаа эсэхийг шалгахаар хаалгыг нь татан ойнголговол тэр сандал дээрээ пиджакаа нөмрөн унтаж байв. Тэгж унтах нь их л тухгүй байгаа бололтой хөмсөг зангидан унтана. Ууг нь түүнд мэдэгдэлгүй хаалгыг сэмээрхэн хаах гэсэн ч хаалга чахран дуугаран тэр сэрчихлээ.

Цочин сэрэн өрөөгөө гүйлгэн харахдаа харц нь над дээр тогтоод юуг ч юм үл илэрхийлэх хөндий харцаар намайг нэвт өрөмдөн

-Чи энд юу хийж байгаа юм?

Чи энд юу хийж байгаа юм? Энэ миний таниас сонсохыг үгс биш байна. Юу таныг ингэж өөрчилөв? Яагаад ийм сонин зан гаргаад байгаа юм?

Би хуучны биш ээ өчигдөрийн гэж хэлэх нь зөв байх. Би өчигдөрийн Жонгүүгийг санаж байна...

Түүний нүдэнд тоглоом хийсэн шинж үгүй бөгөөд надаас хариулт хүлээн ширтсээр. Би арга ядан амьсгаагаа гүнзгий авч гаргаад

-Санаа зовоод ирсэн юм.

Харин тэр босон хувцсаа янзлаад

-Санаа зовох хэрэггүй дээ. Одоо хичээлтэй биз дээ. Хичээлдээ ор доо гэсээр өрөөнөөсөө гараад явчихав. Харин би тэнд ганцаараа магадгүй гомдолтой хамт үлдсэн байх.

~Багш бид хоёр~[Completed]Where stories live. Discover now