24. "Дуудлага"

6.7K 443 13
                                    

шалгалтад маань амжилт хүссэн хүн бүрт маш их баярлалаа ^^

Хэрвээ хэн нэгэн надаас чи хэзээ хамгийн жаргалтай вэ гэж асуувал би бодох зүйлгүй тэр хүний дэргэд байхдаа гэж хэлнэ. Хэзээ чин сэтгэлээсээ инээдэг вэ гэвэл түүний эгдүүтэй төрхийг харахдаа гэнэ. Хэзээ хамгийн гунигтай вэ гэвэл түүнгүй байх хором мөч бүхэн минь гэнэ...

-Та намайг машинаасаа яг одоо буулгахгүй бол би ч тэр та ч тэр хэн хэн нь хоцрох нь Жон багшаа

-Надад хамаагүй ээ...

Бид хоёр аль хэдийнээ сургуулийн үүдэнд ирсэн байх хэдий ч тэр намайг буулгахгүй нүүрээ энгэрт минь наан хэвтсээр л. Хичээлийн хонх хэдхэн минутын дараа дугарах гээд байдаг.

-Жон Жонгүүг бид хоцрох гээд байна

-Чи миний нэрийг бүтнээр нь дуудаж байна гэдэг чи их ууртай байна гэсэн үг. За яахав оръё доо.

Бид хоёр ч машинаас буун миний хувьд гүйхээрээ шахам сургуулийн зүг явж эхэллээ. Гэхдээ л хамгийн азгүй нь би хоцорчихсон. Хонх аль хэдийнээ дуугарчихсан.

Өнөөдрийн хамгийн эхний цаг хөгшин уран зохиолын Со багшийн хичээл. Очиж очиж түүний хичээл дээр хоцроно гэдэг. Түүний хараанд нэг л өртсөн бол чи шидтэн байсан ч олигтой дүн авч чадахгүй ээ гэсэн үг. Ядаж байхад би сар гарны дараа төгсөх гээд байдаг.

Хэцүүхэн юм ч болох нь дээ...

Намайг ангиар толгойгоо шагайлгав уу үгүй юу түүний айдас төрүүлэм хүйтэн харц болоод ёжлох доромжлох хоёрын голоор хэлэх хорон үгс.

-Яасан эрт морилж явна вэ Пак хатагтай

-Уучлаарай багшаа

Намайг өөдөөс нь хэрэлдэх хариулт хэлээгүйд урам нь хугарсан бололтой ширүүн харц илгээчихээд суухыг минь зөвшөөрлөө.

Төгсөхөөсөө өмнө амыг чинь нэг тагланаа Со багшаа....

-Бага ангидаа чи хурдан л гүйдэг байсан даа. Хонхны дууг гүйцэхгүй нь үү? Гэсээр намайг суухад жимин тоглоом хийлээ.

-Би удаандаа биш хонх булхайцсандаа л байгаа юм.

Хариултанд минь тэр хөхрөөд

-Яагаад хоцорсон юм?

-Унтчихсан юм.

-Худлаа яриал.

Намайш нүдээ эргэлдүүлтэл

-Нүүрээ их хөөрхөн будчихсан байхыг бодвол овоо эрт л боссон юм шиг байна.

~Багш бид хоёр~[Completed]Where stories live. Discover now