Жиминд дургүй хүрч Жонгүүгт гомдсоноо бодсоор сэтгэлээ тайтгаруулахын тулд дээвэр лүү гарлаа. Утгагүй юм. Нойтон хамуу шиг дэргэдээс минь үл салах яршигтай жимин өчигдөрхөн л дотно байсан байж миний сэтгэлийг ойлгохгүй хөндий харьцах жонгүүг. Ааш залхаж байна. Энэ бүхэн жиминээс л болж байгаа юм. Энэ бүхэн түүний л буруу. Бас нөгөөтэйгүүр намайг ойлгохгүй надад муухай аашлах жонгүүг. Яг одоо бол зүгээр л хаашаа ч хамаагүй яваад өгчихмөөр санагдаж байна.
*Жонгүүгийн зүгээс*
Жон Жонгүүг чи яг галзуурсан байхаа. Яаж түүнд тийм хачин хөндий зан гаргаж чадав аа? Чи ямар жаахан өсвөр насны охин байгаа биш дээ! Харин ч түрүүн өөрөө тэр нэг гайтай жиминээс хол сууя гэж байхад нь байдлыг улам дордуулаад л. Өөрийгөө боогоод алчихмаар л санагдаж байна шүү. Өөрийнхөө хийсэн утгагүй үйлдлийг зүхсээр сургуулийн хонгилоор явж байхад минь өөдөөс жимин байдгаараа мишээчихсэн алхаж ирж байв. Би түүнгүйгээр байж чадахгүй гэдэг нь үнэн. Тиймээс энэ асуудлыг хурдан шийдэж нэг тийш нь болгож эвлэрэх хэрэгтэй.
*Пак Жимин түр ярилцаж болох уу?* хэмээн албархуу өнгөөр хэлэхэд минь анхандаа тэр их гайхаж байсан ч удалгүй хэвийн болон засраад
*Мэдээж бололгүй яахав* гэсээр намайг даган явлаа. Би ч түүнийг дагуулан барагтаа хүн орж ирдэггүй эзэнгүй зургийн өрөө рүү явлаа. Би ч шууд гол яриандаа орон
*Нялуунаас нь шулуун нь дээр биз дээ та хоёр ямар харилцаатай юм?* гэхэд минь тэр юу ч болоогүй мэт
*Бид хоёр бие биендээ хайртай* хэмээн намайг яах нь вэ гэсээр ёжлонгуй инээнэ.
*Тэгвэл та хоёр үерхдэг гэсэн үг үү?* би бие барихыг хичээн шүд зуун асуув.
*Бид хоёр биш харин та хоёр л үерхдэг юм биш үү?* Би ч цочирдож орхилоо. Тэр яаж? Харин тэр үргэлжлүүлэн ярьсаар л
*Та хоёрыг анх яаж танилцсан эсэх яаж ийм харьцаатай болсон чинь надад
ямар ч хамаагүй. Та түүнд хайртай байх эсэх чинь ч хамаагүй энэ зөвхөн таны хэрэг...* гэхэд би үгийг нь таслан
*Би түүнд хэнээс ч илүү хайртай бас тэр ч надад хайртай бас битгий санаа зов би түүнийг хэзээ ч гомдоохгүй* гэхэд минь тэр чангаар хөхрөн инээсээр
*Хэзээ ч гомдоохгүй гэж үү?*
*Юу гэсэн үг?*
*Хэзээ ч гэчихээд түрүүн ганц үнсэлтээс болж гомдоогоогүй гэж үү?*
*Т.тэр н.нөгөө...*
*Бас түүнийг өөрт чинь хайртай гэдэгт та өөрөө ч итгэлтэй байж чадахгүй надтай хардсан биздээ. Энэ чинь түүнийг надад сайн гэдгийг та хүртэл мэдэж байна гэсэн үг. Би түүний анхны найз залуу нь бас анхны үнсэлтийн эзэн. Та мэднэ биз дээ. Эмэгтэй хүнд анхны бүхэн илүү үнэ цэнэтэй гэдгийг. Тэр одоохондоо надад сайн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа төдий * хачирхалтай юм шүү.Тэр яаж миний өөдөөс өөртөө ийм итгэлтэй ярьж чадаж байнаа? Би ч мөчөөгөө өгөлгүй
*Энэнээс цааш түүнийг дахиж гомдоохгүй болохоор битгий санаа зов.* гэхэд
минь тэр бас л инээнэ
*Багшаа надад та түүнийг гомдоох эсэх нь хамаагүй л дээ* би ч балмагдаж орхилоо.
*Чи түүнд хайртай гэсэн биз дээ* би ч түүнийг цохихгүйн хичээсээр гарынхаа ясыг цууртал тас атган байлаа.
*Мэдээж би түүнд маш их хайртай*
*Тэгвэл яг яагаад? Хайртай хүндээ аз жаргал хүсэхгүй гэж үү?* гэхэд ууминь тэр их тайван хоолойгоор
*Эмэгтэй хүн хайртай хүнийхээ л дэргэд аз жаргалтай байна. Харин санёлын хайртай хүн нь та биш би. Тиймээс би түүнийг жаргалтай байлгахын тулд би түүнийг таниас булаах болно. Та болгоомжтой байсан чинь дээр шүү.* гэж хэлэн басамжилсан инээмсэглэл нүүрэндээ тодруулсаар явж одлоо. Би ч уур бухимдал дүүрэн ангиас гарвал санёл дээвэр лүү явж байх нь харагдав. Би ч түүнтэй эвлэрэх санаатай араас нь дагаж явлаа.
*Миний зүгээс*
Юуг ч үл итгэх харцаар ойр орчимоо дэмий л хоосон ширтэнэ. Өөрийнхөө мэдэрч байгаа энэ хоосон мэдрэмжийг ойлгохыг хичээв ч дэмий л уур гомдол хүрнэ. Бодол автан байхад минь гэнэт хоёр гар орж ирэн бэлхүүсээр минь тэврэв. Тэр духаа нуруунд минь намайг улам чанга тэврэн
*Уучлаарай тэнэг зан гаргасан миний буруу би зүгээр л...*
Би ч түүний үгийг чагнана чимээгүй зогссоор л. Надад итгэлгүй хий дэмий хардан тийм зан гаргасанд нь уур минь маш их хүрч байлаа. Тиймээс түүнийг тийм амар уучилчихгүй байх.
*Яагаад хариулахгүй байгаа юм?*
*Надад тэгтлээ их гомдчихсон юм уу*
Гэнэт л түүний яриаг таслан утас минь дуугарав. Дуудлагын аван чихэндээ барьвал энэ ээж байлаа.
*Байна уу?*
*Байна яасан ээж?*
*Харин аав эээ хоёр нь ярилцаад чамаагүй ганцааранг чинь амьдруулахгүй
байя гэж шийдлээ л дээ*
*За тэгээд би та хоёрын хэнтэй нь амьдрах юм?*
*Бид хоёртой биш ээ. Аавынхаа холын хамаатантай.*
Удаан хүлээсэн үү уучлаарай зав муутай байлаа. Гэхдээ бас сэтгэгдэл муу болохоор оруулах урам байсангүй ээ. Тиймээс надтай сэтгэгдлээ хуваалцаж байгаарай :))
YOU ARE READING
~Багш бид хоёр~[Completed]
Любовные романыБагш сурагч хоёрын адармаат хайрын харилцаа. Тэдний харилцаа хэрхэн үргэлжилж яаж дуусах бол? (+18) хэсэг агуулсан болно!!! Ended: 2018.05.22