14. "Хамт амьдарцгаая"

10K 478 22
                                    

Нар нүүрэн дээр тусах үед би сэрж орхилоо. Гараа хажуу тийш явуулан түүнийг байгаа эсэхийг шалгатал гарт минь дан ганц хөнжил л мэдрэгдэв. Би ч урамгүйхэн орноосоо өндийн өөртөө өглөөний цай бэлдэн уух санаатай гал тогоо ортол ширээн дээр хоол байх нь тэр.

Тэр хэзээдээ хийчихдэг байна? Ширээ рүү дөхөн очвол хоолны дэргэд шар наалддаг цаасан дээр бичсэн зурвас нүдэнд үзэгдэв.

"Өглөөний мэнд миний унтаахай гүнж. Би харин өглөө эрт сургууль дээр ажилтай болчихоод чамайг босоход чинь дэргэд чинь байсангүй уучлаарай. Оронд нь сэтгэл зүрхээ зориулж өглөөний цай бэлдлээ. Амтархан идээрэй. Хайртай шүү. Үнсье"

Зурвасийг нь уншчихаад тэгсэн ч гэсэн намайг сэрээхгүй гэж бодож байтал зурвасны бүр доор нь

"Жич чи үнэхээр бөх унтаж байсан болохоор сэрээж зүрхэлсэнгүй ээ" гээд биччихсэн байв. Энэ залуу чинь бодол уншиж байгаа юм шиг намайг сайн мэдэх юмаа.

Түүний бэлдэж өгсөн цайг амтархан идлээ. Гэхдээ түүний хайр бага зэрэг чихэрлэг юм байна.

Инээмсэглэсээр хувцасны шүүгээгээ ухан өмсөх хувцас хайж байлаа. Би өнөөдөр нүүнэ. Өнөөдрөөс түүнтэй хамт амьдарч эхлэх юм байна. Би ч нэг хувцас олж өмссөн болчихоод ачаагаа бэлдэж байтал Жүүн залгав.

Намжүүн: Өглөөний мэнд

Би: Мм би өдөр гэж бодож байна гэхэд минь тэр хөнгөхөн инээд алдаад

Намжүүн: Тийм байна. Юу хийж байна?

Би: Нүүхдээ л бэлдэж байна гэх юм уу?

Намжүүн: Хэр зэрэг ахицтай явж байна?

Би: Ерөнхийдөө дуусах тал руугаа л

Намжүүн: Тэгвэл би чамайг цагийн дараа очиж авий болж байна уу?

Би: Тийм ээ болж байна

Яриа ч дуусч утсаа буцааж тавьж амжаагүй байтал Жонгүүг залгав. Би ч түүний дуудлагыг баяртайгаар авсан юм.

Жонгүүг: Гүнж минь юу хийж байна?

Би: Нүүхдээ бэлдэж байна.

Жонгүүг: Би чамайг нүүхэд тусламаар л байна гэхдээ энд нэг чухал ажилтай байгаа болохоор чадахгүй нь уучлаарай

Би: Энд нэг их сүртэй уучлалт гуйх зүйл байхгүй ш дээ. Угаасаа одоо Намжүүн ирж байгаа болохоор зүгээр дээ

Жонгүүг: Болж дээ удахгүй уулзья хайртай шүү

Би: Би ч гэсэн хайртай

~Багш бид хоёр~[Completed]Where stories live. Discover now