Эхлээд "Тоглоход бэлэн үү" бичвэрийг уншина уу
🌸🌸🌸Сургуулийн хашаагаар оров уу үгүй юу нүд минь өөрийн эрхгүй тэр хүнийг хайна. Харин тэр минь дөнгөж л ирж байгаа бололтой машинаасаа бууж байгаа нь харагдлаа. Тэр өнөөдөр бариу цагаан футболк болоод харж өмд савхи өмсөж нарны шил зүүсэн нь түүнийг дэндүү царайлаг болоод догь харагдуулж байв. Өнөөдөр ч биш тэр өдөр бүр л ийм догь байдаг л даа.
Түүнийг Ким Тэхён гэдэг. Сургуулийн хамгийн царайлаг бас хамгийн догь хамгийн баян бас охидын эрлэг болсон тийм л залуу. Миний хувьд бол ганцхан сургуулийн ч биш хорвоогийн хамгийн төгс залуу.
Яг одоо тэр миний зүг ирж байна. Би түүн рүү даллаж бас сайн уу гэж хэлэхийг хүсэж байгаа ч би чадахгүй нь. Би чинь түүний хувьд оргүй хоосноос ялгаагүй нэгэн ш дээ.
Яг л урьдын адил тэр миний хажуугаар тоох ч үгүй зөрөн нэг охиныг бэлхүүснээс нь тэвэрсээр дотогш орлоо. Тэр бараг долоо хоног бүр л сургуулийн хамгийн хлуухан болоод энгэр султай охидуудыг ээлжлэн сольсоор явдаг.
Харин миний хувьд сургуулийн үл үзэгдэгч нарын нэг. Бодох зүйл минь хичээл харах зүйл минь самбар. Ноомой чимээгүй тийм л охин.
Энэ сургуулийн бараг бүх охин л Тэхён болон тэдний найз нарт дуралдаг. Хэтэрхий халуухан ч бай над шиг ноомой ч бай хамаагүй Тэхён болоод тэдний найзууд бүгдийх нь зүрх сэтгэлийг булааж чадсан.
Харин би тэр охидуудыг бодвол ул ялиг азтай. Би хичээл дээр Тэхёны хажууд суудаг. Бас тэр намайг үргэлж анзаараад байдаггүй ч хааяа хааяа над руу инээмсэглэдэг.
Тиймдээ л би надад өчүүхэн төдий ч хамаагүй боломж байгаа гэж бодож байна. Тэгээд би өнөөдөр түүнд сэтгэлээ итлчилхээр шийдсэн.
Би ч араас нь орон Тэхёны хажууд ширээндээ суулаа. Зүрх минь яг л заал дүүрэн хүний өмнө ганц ч хувцасгүй нүцгэн гарч байгаа аятай л сандарч нүднэ. Би ч хэд гүнзгий амьсгаа аваад түүний нэрийг дуудлаа.
Түүнийг над руу ширтэх үед би өөрийн мэдэлгүй л харцанд нь уусчих юм.
Тэхён: Яасан?
Би: Би нөгөө...........юу л даа.........
Тэхён: Сандарч түгдрээд байлгүй хурдан хэл
Би: Би.би чамд сайн
Харин тэр өөдөөс минь ямар ч царайны хувирал гаргалгүйгээр

YOU ARE READING
L❤️VE YOURSELF [Completed]
FanfictionЭмэгтэй хүн хэзээ хамгийн үзэсгэлэнтэйг мэдэх үү? Тэд өөрсдийгөө хайрласан цагт хэний ч өмнө хамгийн үзэсгэлэнтэй нь харагддаг •BTS SERIES BOOK 2• Эхлээд Тоглоход бэлэн үү бичвэрийг уншина уу ^^