Бүтэн зүйлс бүр жижиг хэсэг бүрээс бүрддэг шиг би ч гэсэн ямар нэгэн зүйлийг бүрдүүлэгч нэгээхэн хэсэг нь байж түүнийгээ нэг бүтэн цогц болгож чадах нэгэн болох юмсан.
~~~
- Жимин, ангийн багш чамайг дуудаж байна гэж ангийн үг дуу цөөтэй нэг охин ангийн үүднээс орилон хэлчихээд буцан суудалдаа суух үед Жимин нүдээ эргэлдүүлэн залхуутай гэгч нь суудлаасаа босон багш нарын өрөөг зорино.
Маргааш математикийн хичээл дээр шалгалттай тул би ч ойлгоогүй нэг бодлогоо асуухаар Ким багштай уулзахаар багш нарын өрөө оров. Ким багш ангийн багш ард суудаг учир намайг очиход Жимин ч мөн зогсож байв.
Ангийн багш их л санаа нь зовж буй гэдэг нь хоолойны өнгөнөөс нь илт байх бөгөөд толгойгоо барисан чигтээ Жимины зүг харна.
-Тэгэхээр одоо хаана хонож байгаа юм?
Жиминыг гэртээ хонох боломжгүй байгаа гэдгийг ер нь надаас бусад нь бүгд л мэдэж байх шиг. Магад багш шалтгааныг нь хүртэл мэдэж байж болох юм.
- Найзындаа л гэж хэлэхдээ тэр гэм хийсэн хүүхэд шиг томоогүй инээмсэглэл нүүрэндээ тодруулан, үсээ оролдсоор хариулах бөгөөд багш харин хоёр тал руугаа хөнгөхөн толгойгоо сэгсэрнэ.
- Маргаашийн шалгалтан дээр сайн дүн авахгүй бол аав чинь чамайг дахиж гэртээ оруулахгүй гэсэн шүү Жимин. Сайн дүн гэдэг нь В гээс дээш гэдгийг чи ойлгож байгаа биз дээ гэсээр багш түүний зүг нухацтай харна.
-Гэхдээ багшаа та миний хувьд шалгалтан дээр сайн дүн авах нь боломжгүй гэдгийг мэднэ шүү дээ. Магадгүй би гэртээ дахиж очиж чадахгүй байхаа даа гэсээр толгой гудайлгах бол багш түүнийг сэтгэлээр дэмжих гэсэн аятай мөрөн дээр нь зөөлхөн цохиод хичээгээрэй гэсээр явах зөвшөөрөл өглөө. Харин Жимин намайг харалгүйгээр газар ширтсэн чигтээ багшид баярласнаа хэлсээр багш нарын өрөөнөөс гарч явав.
Ким багшийн тайлбар дуусах үед би ч мөн бөхийсөөр Жимины араас гаран ангидаа буцан ирэх үед Жимин гараа халаасандаа хийн цонхны зүг ширтэн сууж байв.
Би ширээн дээ буцан очиж хичээлээ цүнхэндээ далд хийн мөрөндөө үүрээд Жиминд явахыг дохивол Жимин ч мөн ширээнээсээ босон цүнхээ үүрсээр гарч ирлээ. Бид түүний машинд суусаар манай гэрийг зүглэх бөгөөд Жимин баруун гараараа жолоогоо барин, зүүн гараараа шанаагаа тулан нэг зүйлийн тухай их л нухацтай бодон явах бөгөөд харин би чимээгүй л цонхоор нэг харан хааяадаа түүн рүү нэг ширтсээр явна.
![](https://img.wattpad.com/cover/145694002-288-k401948.jpg)
YOU ARE READING
L❤️VE YOURSELF [Completed]
FanfictionЭмэгтэй хүн хэзээ хамгийн үзэсгэлэнтэйг мэдэх үү? Тэд өөрсдийгөө хайрласан цагт хэний ч өмнө хамгийн үзэсгэлэнтэй нь харагддаг •BTS SERIES BOOK 2• Эхлээд Тоглоход бэлэн үү бичвэрийг уншина уу ^^