LOVE

1.6K 164 20
                                    

Дараагийн бичвэрийн HINT байгаа шүү Эминүүд минь ^^

Жимин анх манайд хүрч ирэхдээ авч ирж байсан цүнхэндээ өөрийн гэсэн бүхнээ хийн гэрийн ийш тийшээ эргэлдэх бөгөөд ачаагаа бэлдэж дуусаад гарах хаалганы дэргэд зогсоод

-За хэцүү үед минь гэртээ байлгаж тусалсанд баярлалаа. Ачийг чинь заавал хариулнаа гэсээр гараа дэлгэн намайг дуудан тэврээд, хацар дээр минь үнсээд хаалга нээн гарч одов.

Маргааш өдөр нь хичээлийн дундуур хоол идэн суух бөгөөд удалгүй Жимин тавцантай хоолоо барисаар хүрч ирэн өөдөөс минь харан суулаа.

-За тэгээд надгүй амьдрах ямар байна? гэсээр сэрээгээ барисаар хоолноосоо халбагдана.

-Чи надаас юу сонсмоор байна? Үнэнг үү? эсвэл сэтгэлийг чинь засах үгс үү?

Түүн рүү харан жуумалзан инээхэд Жимин ч мөн хөхрөн инээгээд

-Үнэнг чинь л сонсъё. Чиний хэлэх үнэн миний сэтгэлийг их хөдөлгөж мэдэх юм гэсээр ширтэнэ.

-За яахав. Үнэн гэвэл хэд хоног чамайг үнэхээр их саналаа. Гэр ч эзгүйрээд их л эвгүй байлаа даа гэсээр худлаагаасаа гонсойж буй мэт дүр үзүүлэхэд Жимин намайг шоолон инээгээд

-Чи нээрээ анх байснаасаа бүр үнэхээр их өөрчлөгдөж шүү гэсээр хоолоо үргэлжлүүлэн иднэ.

Бид хоёрыг ийн элдэв зүйл ярилцан хоолоо идэж байх зуур бусад маань ч гэсэн тавцантай хоолоо барисаар хүрч ирэн биднийг тойрон сууцгаав.

Хоолоо идэж зуур Хусог зэргэлдээх ширээний зүг байс хийгээд л гарах бөгөөд харах бүртээ орон зай, эргэн тойрн, биднийг ч үл анзааран ширтээд суучих нь тэр.

Түүний гөлөрч буй зүг рүү мөрөө даван харвал манай нөгөө ангийн охин байх бөгөөд үдэшлэг хэсээд яваад байдаг задгай охидуудын нэг  ч биш ч гэлээ бас хэт даруухан, ноомой охин ч биш. Хүнээс ч дутахааргүй хөөрхөн царайтай, хөвгүүдтэй нэг их алцагнаад байдаггүй, өөртөө тохирсон даруухан зантай, биеийн хувьд ч тэр хөгжөөн дэмжигч охидоос дутахааргүй халуухан биетэй Кан Хисан гэх охин билээ.

Хисаныг инээх бүрт Хусогийн нүдэнд зөөлөн, хайрласан төрх тодрох бөгөөд Хисаныг өөр лүү нь халит харан харц тулгарах бүрд Хусог ичингүйрэн доош харна.

Би түүнийг нэлээн удаан ажиглаж сууж байснаа нүүрнийх нь урдуур гараа явуулан анхаарлыг нь өөртөө татаад

L❤️VE YOURSELF [Completed]Where stories live. Discover now