-Болзоо гэнээ? Ямар болзоо хэмээн гайхсандаа нүдээ бүлтийлгэн асуух намайг харсан Жимин бага зэрэг шоолон инээж
-Ямар гэж яахав дээ болзоо л байхгүй юу? Чи урьд нь болзоонд явж байгаа хосуудыг харж байгаагүй гэж үү?
Намайг толгой сэгсрэхэд Жимин гайхсан бололтой том нүдэлсээр
-Ядаж кино үзэж байсан биз дээ?
-Кино ч яахав үзэж л байсан л даа
-Тэгвэл тэр кинон дээр чинь гарж байгаа шиг л болзоо гэж хэлээд хоолны тавцангаа барьсаар ширээнээс босоход нь би дагаад
-Гэхдээ яагаад заавал болзоонд явах ёстой гэж?
Үнэндээ би түүнтэй хоёулахнаа байж хосуудын хийдэг зүйлсийг хийж байна гэж огт төсөөлөхгүй байсан учир ингэж асуусан юм. Жимин бид хоёрын харилцаа бараг л багш сурагч хоёрынх шиг. Тийм байхад хамтдаа байж цагийг хөгжилтэй өнгөрөөж чадахгүй гэдэгт би итгэлтэй байв.
-Чи надтай болзоонд явахдаа дургүй байгаа юм уу? гэж хэлэн нэг хөмсгөө өргөхөд нь би хурдхан шиг толгойгоо сэгсрэн үгүйсгэлээ.
-Тэгвэл тохирох шив. Хичээл тараад сургуулийн үүдэнд уулзацгаая
-Ойлголоо.
Хажууд зэрэгцэн явж байснаа Жимин огцом зогсоод
-Айн чи ингээд л шууд зөвшөөрчихөж байгаа юм уу?
-Болохгүй байсан юм уу?
-Тийм ээ болохгүй
Бүр толгой эргэж гүйцлээ. Түрүүн л хамт болзоонд яв гэж байсан байж одоо болохоор зөвшөөрч болохгүй гээд байх юм.
Намайг залхсан байртай түүн рүү ширтэхэд
-Бардам байл даа Сона. Чи эхэндээ зөвшөөрч болохгүй. Сайн гуйлгаж байж зөвшөөрөх хэрэгтэй
-Тэгвэл би чамтай болзоонд явахаа больлоо гэхэд Жимин хоёр мөрнөөс минь барин над руу ширтээд
-Гэхдээ би чамаас болзоонд явахыг гуйж байгаа энгийн залуу биш шүү. Тэгэхээр чи надаар хоёр хэлүүлэхгүй гэв.
Түүнийг цааш алхан надаас холдон явахыг нь хэр удаан ширтэн зогссоноо мэдэхгүй байна. Яагаад чамтай хамт болзоонд явна гэдэгтээ ингэж их сандраад байгаагаа ч мэдэхгүй байна. Чамтай хамт явах болохоор уу эсвэл анх удаа болзоонд явж байгаа учраас уу?
Хичээлийн хонх дуугарахад л сая л нэг ухаан орон анги руугаа явлаа. Хичээл битгий дуусаасай боломжтой бол үүрд үргэлжлэн болзоог минь цуцлаасай гэж хүсэх ч бас хажуугаар нь хурдхан дуусаасай гэж хүсэх шиг.
Кинон дээр аль эсвэл охидуудын үргэлж ярьдаг ярианы сэдэв шиг болзоон дээр хосууд гараа хөтлөлцөн мөн хоёулахнаа хосуудын хийдэг зүйлсийг хийдэг. Тэгэхээр өнөөдөр бид хоёр ч бас тэгнэ гэж үү?
Яагаад ч юм Жимин над руу харан инээмсэглэж мөн гараас минь атгана гэдэгт нэг л итгэж өгөхгүй байв. Бид тийм харилцаатай биш. Магадгүй болзоонд явах биш зүгээр л Жимин надад болзохдоо яах талаар заагаад өгчихсөн нь илүү амар байх.
Хичээл дуусахаар цүнхээ чирсээр Жимин дээр очиход тэр юу ч хэлэлгүй цүнхийг минь барьсаар цааш явсан юм. Машиндаа ирэн хоёр цүнхээ ард талын суудалд тавин цоожлоход нь бид түүний машинаар хаа нэг тийшээ явахгүй юм байна гэдгийг ойлголоо.
Дараагаар нь бид хоёр кино театр орсон. Тэр хүртэл хэн хэн нь юу ч дуугарсангүй. Тиймээ бид хоёрыг болзож байгаа гэвэл харсан хэн ч итгэхгүй байх.
Кассны өмнө ирэн тэр сая л нэг ам нээж
Жимин: чи сонго гэв.
Би эгнүүлэн тавьсан зурагт хуудсуудыг харж байгаад хамгийн захад байх тулаантай киног сонгов.
Жимин: тэгэхээр чи надтай хамт кино үзэхийг хүсэхгүй байгаа байх нь ээ
Би: яагаад тэгж бодсон юм?
Жимин: хэрвээ чи хэн нэгэн залууг урхидах гэж байгаа бол аймшгийн кино, болзоот залуу чинь чамд таалагдаж байгаа бол романтик кино харин таалагдахгүй байгаа бол байлдаантай киног сонгоход болно.
Хэсэг тэр кино бүрийг сайн харж байгаад
Жимин: тэгвэл одоо алийг нь сонгох гэж байна?
Би: чи сонго. Магадгүй залууст ч гэсэн энэ дүрэм чинь үйлчлэх байлгүй.
Жимин мөрөө хавчаад аймшгийн кино сонголоо.
Би: тэгэхээр чи намайг урхидах гэж байгаа байх нь
Жимин: магадгүй л юм.
Бид хоёр танхимд орж ирэн суудлаа эзлэхдээ зэрэгцэн кино гарч эхэллээ. Надад ч нэг их сонирхолтой аль эсвэл аймшигтай байсангүй. Байдаг л нэг үйл явдал, орилоон. Үнэндээ би аймшгийн киноноос айдаггүй Жимин.
Намайг залхуутайгаар шанаагаа налан дэлгэц ширтэн суухыг харсан
Жимин: чи айхгүй байгаа юм уу?
Би: би угаасаа л айдаггүй
Жимин: тэгвэл худлаагаасаа айгаад залуугаа нал.
Би ч санаа алдсаар аажуухан түүнд налдан мөрийг нь дэрлэв. Харин Жимин мөрөөр минь нөгөө гараараа гараас минь атгалаа.
Надад л тэгж санагдаад байна уу эсвэл энэ өрөө үнэхээр бөгчим байна уу? Би ч сандарсандаа шүлсээ гүд хийтэл залгилаа. Тэгэхээр болзоо ийм байдаг байх нь ээ.
Догдлол бас сандрал...
---
Дараагийн хэсэг 20 сэтийн дараа. Та нар минь идэвхитэй л юм байна ш дээ кака
Аан тийн гол дүр голоод байна уу үгүй юу күмүүсээ...би хараад л байгаа шүү
YOU ARE READING
L❤️VE YOURSELF [Completed]
Hayran KurguЭмэгтэй хүн хэзээ хамгийн үзэсгэлэнтэйг мэдэх үү? Тэд өөрсдийгөө хайрласан цагт хэний ч өмнө хамгийн үзэсгэлэнтэй нь харагддаг •BTS SERIES BOOK 2• Эхлээд Тоглоход бэлэн үү бичвэрийг уншина уу ^^