SE

1.6K 172 29
                                    

Бүхэл шөнийн турш үүр битгий цайгаасай, өглөө битгий болоосой гэж бодсоор өнгөрөөсөн юм. Өглөө болж өрөөнөөсөө гарангуутаа л Жиминтэй тааралдана гэхээс бие минь арзайна.

Хэдий хүсэхгүй байлаа ч гэсэн хорвоо ертөнц эргэлддэгээрээ эргэлдэж, өдөр хоног өнгөрдөгөөрөө өнгөрч, өдөр шөнө ээлжилдэгээрээ ээлжилж өглөөний наран өөдөөс минь төөнөсөөр намайг угтсан юм. Орноосоо босохдоо би шөнөжин унтаагүй бүлцийж, хавдсан нүдээ нухалсаар өрөөнийхөө хаалгыг сэмээрхэн онгойлгож завсраар нь шагайн харав.

Харин Жимин буйдан дээр их л тухгүй унтсан бололтой бага зэрэг ярвайсан байх бөгөөд яг л ээждээ эрхлэх бяцхан хүүхэд шиг хошуугаа унжуулан унтана. Ердийн үед тэр эрхэмсэг, ааш муутай байдаг бол унтаж байхдаа яг д жаахан хүүхэд шиг болдог юм байна. Хөөрхөн ч юм уу?

Түүнийг ширтэж суухдаа яг л бусад шиг нүд рүү нь унжсан үсийг нь хойшлуулж өгөхийг хүссэн ч гэлээ би тэгсэнгүй. Угаас би тэгэх нэгэн нь биш шүү дээ.

Босон угаалгын өрөө орчихоод гал тогоо орон өглөөний цай бэлдэж эхлэв. Ингэхэд Жимин өглөөний цайнд юу уудаг юм бол? Өдөр бүр өөртөө бэлддэг шиг ээ түүнд таалагдах болов уу? Ингэхэд би яагаад түүнд таалагдах гэж хичээгээд байгаа юм бол? Зүгээр л өдөр тутам өөртөө бэлддэг шиг л хийхэд хангалттай. Тэр чинь Пак Жимин шүү дээ. Ким Тэхён биш шүү дээ.

Үнэнийг хэлэхэд сүүлийн үед өөрийгөө ч ойлгохоо больлоо. Пак Жимин гэх хүнээс авах мэдрэмж бүр минь анхны гэх тодотголтой догдлоос илүү мэдрэмжийг төрүүлээд байх шиг. Хүний сэтгэлд хоёр хүн зэрэг оршиж, хайрлаж болно гэж үү? Тэхёныг гэх хайр минь намайг өөрчилж чадахаар хүчтэй гэж бодсон юмсан. Гэхдээ одоохондоо юу ч баттай биш болохоор хэнд ч мэдэгдэлгүй чимээгүй л байя. Жимины надад заах хийчээл дуусах үед би ч сэтгэлээ ойлгож, бүх зүйл тодорхой болно биз.

Өглөөний цайг бэлдэж дуусчихаад Жиминыг дуудахаар зочны өрөө рүү очиход Жимин хэдийнээ босчихсон ороо хурааж байв.

-Өглөөний мэнд. Сайхан амарч чадав уу? гэсээр би түүний эвхэж тависан даавууг хураахаар гарнаас нь авах үед Жимин,

-Сайхан амарлаа. Танай буйдан миний бодож байснаас ч тухтай юм байна гэсээр цүнхээ ууталж альчуур сойзоо гаргаж ирэв.

-Жиимин, нэгэнт л хэд хоног манайд байхаас биш наад альчуур сойз хоёроо угаалгын өрөөнд орхичихооч гэж хэлэн буйдангаас босохдоо би түүнд өглөөний цай бэлэн гэдгийг мөн сануулав.

L❤️VE YOURSELF [Completed]Where stories live. Discover now