Мөрөөдөл минь үнэ цэнээ алдах үед амьсгалахаас ч дургүй минь хүрнэ...
Зорилго минь утга учраа алдах үед би өглөө орноосоо ч өндиймөөргүй санагдана...
Тэхёныг хэзээ ч минийх болохгүйг зүрхнийхээ гүнд хүртэл ойлгосон өдрөөс хойш хэдийнээ хоёр хоног өнгөрчихөж. Энэ хугацаанд надад инээмсэглэн өдөр тутмын зүйлсээ хийх битгий хэл, гоо сайхны ширээн дээрх будгаа харах тоолонд уур минь хүрч газраар нэг авч шидэн, хувцасны шүүгээн дэх халуухан тодотголтой хувцаснуудаа хайчлах нэгийг нь хайчилж зарим нь нэгийг нь шидэлсээр хоёр хоногийг өнгөрүүлсэн юм.
Тэхёноос тийм үг сонсоод сэтгэл минь тэгж их шаналаагүй минь хачин. Харин түүний төлөө гаргасан золиос, цаг хугацаа мөн сэтгэл минь л надад хайран байв.
Энэ бүхний эцэст би нэг л шийдвэрт хүрсэн юм. Үнэхээр л хэн нэгний төлөө ингэж их золиос гаргасан минь ямар ч хэрэггүй байж. Хэн нэгэнд таалагдаж нөгөө хүнээ жаргалтай болгох биш, өөрийнхөөрөө л байж өөрийгөө жаргалтай байлгах нь чухал юм байна.
Ингэж шийдсэнийхээ дараа би хацар дээр минь гялтганан харагдах нулимсаа арчин, нүүрэндээ шийдэмгий төрх төдруулсаар бардам инээмсэглэв.
Маргааш өдөр нь би эртлэн босч ороо хураан шүүгээнээсээ халуухан хувцас сонгох гэж оролдолгүй шууд л гал тогоо орон өөртөө өглөөний цай бэлдэж эхэллээ. Дараагаар нь нэлээд цагийг зарцуулж хуучин шигээ хичээлээ ялган цүнхээ бэлдсэн юм. Нүүрээ ч будъя гэж бодсонгүй харин хувцас сонголтын тухайд хуучин хайрцгаа уутлан гарт тааралдсан эхний хувцсаа л өмсчихөв.
Үсээ нямбай гэгч нь хоёр хуваан сүлжихдээ би толин дахь тусгалаас хуучин Сонаг олж харж байв. Гэхдээ хуучин Сонаг бодвол арай л өөр. Нүүрэнд минь баярын инээмсэглэл тодорч, жаргалын оч нүдэнд минь бутрах бөгөөд халуухан байх гэж оролдож байх үеээсээ ч илүү өөртөө итгэлтэй харагдана. Хуучин Сона гэхээсээ илүү жинхэнэ би гэвэл илүү тохирох мэт.
Хүмүүсийн харцнаас үргэлж нуугдан, өөрөөсөө ичэхийн дээдээр ичин доош харан алхдаг байсан би энэ удаа сургуулийн хаалгаар инээмсэглэн оров. Хөвгүүдийн над руу гайхан харах болоод охидын шоолох харц бүрийг тоолгүй алхасаар сургууль руу орох гэж байтал Жимин болоод түүний найзууд эргэн тойрноо анзаарах ч сөхөөгүй гүйлдэнэ.
Хамгийн урд нь Тэхён гүйх бөгөөд залуусын түүний нэрийг дуудан хашгирахыг ч үл тоон шууд л машиндаа суун хаашаа ч юм бэ хурдлан давхиад өгөв. Түүний араас хөвгүүд үглэсээр Намжүүний машинд суусаар Тэхёны явсан зүгт машинаа хөдөлгөнө.
YOU ARE READING
L❤️VE YOURSELF [Completed]
FanfictionЭмэгтэй хүн хэзээ хамгийн үзэсгэлэнтэйг мэдэх үү? Тэд өөрсдийгөө хайрласан цагт хэний ч өмнө хамгийн үзэсгэлэнтэй нь харагддаг •BTS SERIES BOOK 2• Эхлээд Тоглоход бэлэн үү бичвэрийг уншина уу ^^