LO

1.9K 168 13
                                    

~~~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~~~

"4 цагаас болзоцгоох уу? Би гэрийн чинь гадаа очоод залгая :))"

Түүний бичсэн зурвасыг гурван удаа уншсаныхаа л дараа би үүнийг жинхэнэ гэж итгэж чадсан юм. Өсвөр насны охин бүр л харж явдаг залуугаасаа ийм зурвас хүлээн авч, хамт болзоонд явж байна гэж нууцхан төсөөлдөг шиг би ч үргэлж Тэхёныг өөрийн төсөөллийн найз залуугаа болгон өдөр бүр төсөөлдөг байлаа. Харин одоо төсөөлөл минь биелж байх шиг байна.

Сэрүүн зүүднээсээ сэрэх үедээ би гэнэт одоо цаг хэд болж байгаа тухай бодсон юм. Тэхён намайг дөрвөн цагт ирж авна харин одоо хэдийнээ хоёр цаг өнгөрчихөж. Цаг руу хялам хийн харсныхаа дараа би хамаг хурдаараа угаалгын өрөө орон усанд орохоор халуун ус тосов. Дараагаар нь өмсөх хувцсаа сонгохоор шүүгээгээ томоор дэлгэн, Жимины надад авч өгсөн хувцаснуудыг эхнээс нь гүйлгэн харахдаа би хувцас бүрийг өмссөн байгаагаа толгой дотроо төсөөлөн байв. Хэд хэд эргэлзсэн ч богино дэрвэгэр, хормой хэсгээрээ цагаан цэцэгтэй усан цэнхэр даашинз сонгон орон дээрээ тавиад усанд орохоор угаалгын өрөө оров.

Усанд орж гарч ирсэнийхээ дараа би шинэ жилээр авга эгчийн бэлэглэсэн тосоор биеэ тослов. Үүнийг бэлгэнд авах үедээ бараг хэзээ ч хэрэглэхгүй хаяна байх гэж бодож байсан ч ийм эгзэгтэй үед ашиглана гэж ер нь л ашиглана гэж бодож байгаагүй билээ. Биенээс минт газрын тос, лавандаа цэцгийн үнэр холилдон үнэртэх нь таатай мэдрэмж төрүүлэх агаад яагаад ч юм одоо л би эмэгтэй хүн болчихсон юм шиг санагдана.

Альчуур биеээрээ ороон гарч ирчихээд шууд л нүүрээ будах гэж оролдож эхлэв. Бусад шиг өөгүй сайхан будалт хийгээгүй ч анх багс барьж үеийнхтэйгээ харьцуулвал давгүй гэж хэлж болмоор будчихаад хувцсаа өмслөө. Үсээ дээд хэсгийг хөнгөхөн сүлжээд, үлдсэн хэсгийнхээ доод хэсгийг том долгионтойгоор ороочихоод цаг харвал бараг л болзсон цаг минь болж байсан юм.

L❤️VE YOURSELF [Completed]Where stories live. Discover now