Өглөөг нэг л хэвийн угтлаа. Босдог цагтаа босон шүршүүрт орчихоод өглөөний цайнд өндөг шарж идэв.
Дараагаар нь өчигдөр хальт эхлүүлээд орхисон бие даалтаа ангид очин гүйцээхээр цүнхэндээ хийн хувцсаа өмсөж эхэллээ.
Жимины намайг заавал бэлхүүс гарсан богино цамц, өгзөг арай гэж далдлах банзал болоод өсгийтэй гутлыг заавал өмсөх хэрэггүй гэсэн учир богино банзал өсгийтэй гутал руу тогтож ч харсангүй.
Бариу жинс болоод бэлхүүс гарсан улаан хар өнгийн цамц өмсөөд үсээ хувцаслалтандаа тохируулахыг хичээн эвтэйхэн янзаллаа.
Дарвайтлаа биш ч гэсэн өөгөө дарах хэмжээнд хөнгөхөн будчихаад өөрийгөө толинд харав. Би яг л үргэлж л ийм хэв маягаар хувцасладаг байсан хүн шиг санагдаж байх чинь.
Өөрийгөө бэлэн болгоод яг дуусаж байтал хаалганы хонх дуугаран очин онгойлговол Жимин зогсож байлаа. Гэрт орж ирэн намайг дээрээс минь доош нь гүйлгэн хараад
"Болж байна явцгаая" гэв.
Өөр юу гэж ч хэлэх билээ дээ.
Жимин бид хоёрын харилцаа энгийн боловч ойлгомжгүй. Тэр намайг Тэхёны сонирхдог бүсгүй болоход тусалж байгаа харин би тэдний ярианд байдаг Нана эгчийг өөрийн болгоход нь тусалж байгаа.
Магад бидний харилцааг найзууд гэж хэлсэн ч хэтэрхий дотно сонсогдоно биз.
Би Жиминыг даган гэрээс гарч машинд суун сургууль дээр ирлээ. Ангид орж ирэхэд л хүүхэд бүр над руу сониучирхан харах нь надад үнэхээр эвгүй санагдаж байна.
Тэднийг удахгүй ингэж харахаа болино гэж л найдахаас...
Хичээл ч орж хэдэн хичээлийн дараа цайны цаг боллоо. Сурсан зангаараа тавцан дээрээ бүх төрлийн хоолноос авч тавин надаас өөр хүн огт суудаггүй булангийн ширээн дээрээ очин суулаа.
Намайг яг хоолноосоо идэх гэж байтал Жимин гарнаас татан болиулаад өөрөө хоосон тавцан барьсаар өмнө минь суулаа.
"Иймэрхүү юм идэх юм бол яаж халуухан болох юм?" гэсээр миний хоолтой тавцантай өөрийнхөө хоосон тавцанг солин өмнө минь ердөө л жимсний тараг тавьж өгөв.
Би нөгөө таргыг гартаа барин урамгүй ширтээд
"Ердөө л энийг идэх юм бол би халуухан битгий хэл би яс арьс болж үхэх байх" гэхэд минь Жимин мөрөө хавчаад
"Халуухан охидууд идээд болоод л байдаг" гэсээр хоолыг минь идэж эхлэв. Би түүнд юу ч хэлэлгүй таргаа задлан уулаа.
Хэсэг чимээгүй хоолоо идэн дуусгаад Жимин над руу харан
"Ер нь хоолны тал дээр хэдхэн дүрмийг мэдээд авчих" гээд ярьж эхлэх гэхэд нь би гараа савчин болиулаад
"Битгий дэглэм гэх мэт зүйлс яриарай. Би төрөл бүрийн дэглэм барих гэж үзсэн. Гэхдээ үр дүнд нь турж үхэх л шахсан. Тиймээс надад ямар байх нь хамаагүй. Би хоолны тал дээр хүссэнээ л идэх болно"
"За яахав чиний л дур. Гэхдээ олон нийтийн газар хоол идэхдээ ялангуя хөвгүүдтэй цуг хоол идэхдээ хоолныхоо ердөө талыг нь л идэж бай. Тэгвэл арай дээр" гэхэд нь би нүдээ эргэлдүүлээд
"Халуухан болох гэсэн биш өлсөж үхэх юм байна л даа" гэсээр хажуугаар өнгөрөх сургуулийн хамгийн алдартай халуухан охидын зүг харлаа.
Би хэзээ эд нар шиг болж Тэхёныг өөрийнхөө араас гүйлгэх бол?
Миний ширтэж буй зүг рүү Жимин нэг хараад
"Халуухан байх өлөгчин байх үнэхээр том ялгаатай шүү"
Түүний хэлсэн дууны өнгөнд би цочирдож орхисон юм. Бас түүн рүү харвал тэр огтхон ч тоглоом хийсэн шинжгүй хэлнэ.
"Сайхан биетэй халуухан охид бүр рүү хөвгүүд гүйгээд байдаг гэвэл үгүй. Халуухан байсан ч гэсэн ааш зан нь авах юмгүй өлөгчин байвал хэн ч түүнийг тоохгүй" гэсээр тавцангаа барин ширээнээс босохоор нь би ч даган бослоо.
"Магадгүй Хэна чиний мэдэх сургуулийн хамгийн халуухан охин байх. Гэхдээ Тэхён түүнтэй ердөө хоёр долоо хоног л үерхсэн. Салахын түүс болж салсан юм шүү. Харин одоо Санёлтой үерхээд мөн адил хоёр долоо хоног болж байна. Гэхдээ түүний амнаас салах гэдэг үг гарах ч үгүй байгаа. Ойрны гарахгүй биз" гэсээр цааш яваад өгөв.
Тэгэхээр Жимин ч бас Санёл Тэхёныг өөртөө хэдийнээ дурлуулчихсан гэж бодож байгаа байх нь ээ. Тэгэхээр миний боломж улам багассаар л байна. Тийм үү?
---
Хүмүүсээ би тийм муухай зантай хүн биш ээ 😂😂 надтай гоё чөлөөтэй харьцаж болноо😉😉 та нарын бичсэн сэтийг харсан надаас аягүй айж бичсэн байна лээ тэ 😝😝😝
Гэхдээ би та нарт гомдсон за 😭😭😭Яагаад та нар энэ бичвэрийг минь голоод байган бэ 😭😭 өөдгүй юмаа би та нарт гомдчихсон болохоор ингэж удсан за 😔😔
Дараагийн хэсэг 20 сэтийн дараа мөн бэкхёнтой бичвэр 5 сэт хүрэхээр оруулна 😔😔
YOU ARE READING
L❤️VE YOURSELF [Completed]
FanficЭмэгтэй хүн хэзээ хамгийн үзэсгэлэнтэйг мэдэх үү? Тэд өөрсдийгөө хайрласан цагт хэний ч өмнө хамгийн үзэсгэлэнтэй нь харагддаг •BTS SERIES BOOK 2• Эхлээд Тоглоход бэлэн үү бичвэрийг уншина уу ^^