R

2.4K 253 25
                                    

Жимин бид хоёрын анхны болзоо ердөө кино үзээд л дууссан юм. Кино театраас гараад тэр юу ч хэлэлгүй машинаараа гэрт минь хүргэж өгсөн. Үгүй ээ би яагаад Жимин бид хоёрын гээд хэлчихэв ээ ердөө л миний анхны болзоо.

Би одоо ч гайхсан хэвээр. Яагаад тэр миний гарыг атгах үед би сандарч догдолсон юм бол? Жимин болохоор уу эсвэл анхны учир ингэв үү?

Ингэж бодсоор байтал бүр сүүлдээ Жимин миний хувьд хэн гэдэг нь ч эргэлзээтэй болж ирэв. Тэр үргэлж л надад шинэлэг мэдрэмжийг өгдөг. Урьд өмнө нь хэний ч өгч байгаагүй. Энэ мэдрэмж Жимин надад өгөөд байна уу эсвэл анх удаа л ийм зүйлс хийж байгаа учир ингээд байна уу?

Мэдэх юм даанч алга...

Бодолдоо дарагдан явж байсан учир урдаас минь намайг чиглэн хүн ирэхийг ч анзааралгүй мөргөчихөв. Уучлалт гуйн дээш харвал Тэхён байж байлаа.

Тэхён намайг харангуутаа ёжтой инээмсэглэн

Тэхён: хөөх сона хэдэн өдөр хараагүй илүү хөөрхөн болчихсон ч юм уу гэсээр нүүрэн дээр минь унжсан үсийг чихний араар хийж өгөхөд нь зүрх минь хүчтэй цохилж, би үнэхээр их догдолж байлаа.

Тэхёнтой мөргөлдөөд л хэдэн өдөр бодсон асуултынхаа хариуг олчихлоо.

Би Тэхёнд хайртай...харин Жимин ердөө л анхны гэх тодотголтой догдлол...

Хэцүү асуултынхаа хариуг олсондоо баярлан инээхэд минь тэр гайхан харсаар хана налан зогоод

Тэхён: тэгэхээр хэдэн өдөр хаагуур юу хийж явав даа?

Үнэндээ би түүнд хариулж чадаагүй юм. Хайртай залуугынхаа өөдөөс хараад Жиминтэй цуг болзоонд явсан гэж хэлэх үү? Надаас юу хийсэн бэ гэж асуувал хэлэх хариулт бүхэн минь Жиминтэй холбоотой байна шүү дээ. Хэрвээ би үнэнээр нь хэлвэл энэ үнэхээр том тэнэглэл болно.

Би: хийсэн зүйлгүй ээ. Харин чи?

Тэхён:  Санёлтой л хоёулахнаа өдрийг өнгөрөөлөө хэмээн юу ч болоогүй мэт хэлэв.

Надтай ярьж байж Санёлыг оролцуулсанд нь миний уур үнэхээр их хүрч байв. Би түүнийш бодож байхад тэр миний сэтгэлийг огт тоолгүй ингэж хариулж л байдаг.

Ким Тэхён би чамайг яах вэ?

Урам хугарсан минь нүүрэн дээр минь илт байгаа бололтой тэхён доош тонгойн өндрөөрөө надтай зэрэгцээд

Тэхён: миний хэлсэн зүйл таалагдахгүй байна уу? гэж хэлэн мушилзаад

Тэхён: би магадгүй худлаа хэлэх ёстой байсан бололтой. Гэхдээ юу гээч Сона би яагаад чамд худлаа хэлэх ёстойгоо мэдэхгүй байна гэв.

Эдгээр үгс яг л намайг хэн гэдгийг минь сануулах шиг л болов.

Би хэн ч биш тийм үү? Ердөө л чиний төлөө өөртөө ахадсан зүйл хийж байгаа ноомой охин...

Тэхён: над руу битгий ингэж хар л даа. Чи намайг хөгийн амьтан шиг санагдуулаад байна. Ямар нэгэн зүйл хэлэхгүй юм уу?

Яг энэ үед яаж нададаас ийм их зориг гарсаныг мэдэхгүй ч би амьдралдаа төсөөлж байгаагүй зүйлээ хийсэн юм. Тийм ээ би сургуулийн хамгийн алдартай хөвгүүдийн нэг Ким Тэхёныг гацаанд оруулж чадсан юм.

Би нэг гүнзгий амьсгаа аван өөртөө ихэд итгэлтэйгээр түүн рүү инээн дүрэмт хувцсыг нь янзалж өгөнгөө

Би: чи угаасаа л өөдгүй амьтан. Тийм биш гэж үү Ким Тэхён?

Харин тэр уурласангүй харин ч таалагдаж байгаа бололтой намайг өөртөө татан бэлхүүсэн дээр минь гараа тавиад

Тэхён: Жимины хичээл ч чамд их тус өгч байгаа юм байна даа. Ийм Сона таалагдаж байна шүү. Гэхдээ намайг өөртөө дурлуулахаар хэмжээнд биш байна тийм үү гэснээ чих рүү минь үлээн

Тэхён: чамд цаг маш бага байгаа шүү гээд хацар дээр минь үнсээд цааш яваад өглөө.

Ким Тэхён намайг үнсчихлээ. Түүний үнссэн газар одоо ч шатаж байгаа мэт халуу дүүгэн түүний зөөлөн чийглэг урууд мэдрэгдэх шиг болно. Ким Тэхён намайг үнсчихлээ.

Одоо л би өөртөө итгэлтэй болж байна. Бас анх удаагаа, Жиминтэй тохиролцох үеээс ч илүүгээр чамайг өөрийн болгохыг хүсэж байна Ким Тэхён.

---

Дараагийн хэсэг 20 сэтийн дараа бөлгөө какака

L❤️VE YOURSELF [Completed]Where stories live. Discover now