S

2.6K 348 27
                                    

Бодол уншиж чаддаг байсан бол амьдрал минь илүү амар болж, нэг зүйлийн талаар ингэж удаан толгойгоо гашилгаж суух шаардлага байхгүй байсан байх тийм үү?

Жимин, Тэхён, Санёл би бүгдийх нь бодлыг нь мэдмээр байна. Хэрвээ чаддаг байсан бол хийж буй зүйл минь зөв аль эсвэл буруу талаар дүгнэхэд илүү амах байх байсан биз.

Жимин: Сона чи зүгээр үү? Гэж түүнийг асуухад нь итгэлгүйхэн толгой дохьлоо.

Юм бодсоор байгаад түүнийг дэргэд минь байгааг ч мартаж орхиж.

Би: зүгээр л юм бодсон юм. Тоох хэрэггүй дээ.

Жимин: тэгвэл ч яахав. Өнөөдөр бас хоёулаа болзоно шүү.

Би: болзох? Дахиад уу?        

Жимин ангийн хаалгыг надад онгойлгож өгөнгөө

Жимин: яасан болохгүй юм уу? эсвэл чи өнөөдөр болзоотой юм уу?

Би: ү-үгүй л дээ

Жимин харин өвдгөө нугалан бага зэрэг доошлоод

Жимин: тэгвэл тохирох шив гээд инээмсэглэв.

Түүний инээмсэглэхийг хараад зүрх минь догдлоогүй гэвэл худлаа ярьсан болох байх. Гол нь би яагаад догдлоод байгаагаа л ойлгомоор байна.

Би ч ширээндээ суун хичээл номоо гаргаж ирлээ. Энэ хичээлийн даалгаврыг хийсэн эсэхээ сайн санахгүй байна. Сүүлийн үед нэлээд завгүй байгаа болохоор хэд хэдэн хичээл дээр дунд гэсэн үнэлгээг аваад амжжихсан. Хөөрхөн бас ухаантай байх үнэхээр хэцүү юм.

Хэцүү байх ч гэлээ би одоо төгсөх анги учир шөнийн цагаар ч болов уу хичээлээ хийж байх хэрэгтэй бололтой. Аав ээжийнхээ урмыг хугалмааргүй байх юм.

Хичээл тарах үед Жимин над дээр ирэн цүнхийг минь мөрөндөө үүрлээ.

Би: тэгэхээр хайчих юм?

Жимин: өнөөдөр хоёулаа тайван болзоо хийх болно

Би: тайван болзоо? Их хачин сонсогдож байна.

Жимин: магадгүй ээ. Гэхдээ чамд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Бид хоёр явсаар нэг их холгүй байх жижиг кофе шопд орон сууцгаасан юм. Түүнийг надад сандал татаж өгөхөд би хэсэг гайхан зогсов. Гэхдээ энэ үнэхээр тэнэг үйлдэл байсан гэдгийг ухаарсан даруйд хурдхан л суудалдаа суусан.

Жимин: тэгэхээр юу авмаар байна?

Би: американо бас ванилтай бялуу гэхэд минь тэр толгой дохиод босч мөнгийг нь төлөөд надад авчирж өгсөн юм.

Жимин: үнэнийг хэлэхэд их хачин сонголт байна л даа

Би мөрөө хавчин кофеноосоо нэг балгаад

Би: хүмүүс тэгж л байдаг юм. Ихэнхи хүмүүс американог гашуун харин ванилтай бялууг хэтэрхий нялуун гэж боддог. Харин надад энэ хоёр их зохицох юм шиг санагдаг юм.

Тэр санал нийлж байгаа бололтой толгой дохиод өөрийнхөө кофеноос уулаа.

Тэр ч чимээгүй кофе уусан чигтээ намайг ширтэн суух бол би зүгээр л бялуунаасаа халбагдаж байв.

Жимин: юу гээч чи өнөөдөр нэг л өөр байна

Би: юу нь өөр байна гэж?

Жимин: илүү сэтгэл амар ч гэх юм уу илүү тайван байна. Бас чи маш их ярьлаа.

Би: тийм гэж үү?

Жимин: тийм ээ. Чи миний дэргэд ер нь л чи нэг их яриад байдаггүй. Бас үргэлж санаа зовж, ичиж байгаа  аятай л газар ширтэн явж хэлсэн үг бүрт минь толгой дохин асуудаг.

Жимин: өнөөдөр харин чи илүү өөртөө итгэлтэй байна. Миний зөв үү?

Үнэхээр түүний зөв юм болов уу? Би түүний дэргэд тайван өөрийнхөөрөө байж чадаж байна. Магад түүнд хайртай биш гэдэг шийдвэрээс минь болсон байх. Бас Тэхён намайг үнссэнээс болж өөртөө илүү итгэлтэй болсон байж болох юм.

Би: Жимин-а би нэг зүйл асууж болох уу?

Жимин: тэг л дээ

Би: хэн нэгний хацар дээр үнсэнэ гэдэг хөвгүүдийн хувьд юу гэсэн үг вэ?

Жимин: зүгээр л янзыг нь үзэж байгаа юм. Ялангуя Тэхён шиг хөвгүүд. Тэхён шиг гэж бид долоо ч бас тийм шүү дээ.

Би: тийм байх нь ээ.

Тэгэхээр зүгээр л янзыг минь үзсэн зүйлд би хэтэрхий хөөрчихөж. Инээдтэй юм.

Жимин: санаа зовох хэрэггүй дээ. Удахгүй Тэхён чиний араас гүйж эхлэх болно.

Би: чи яагаад өөртөө ийм их итгэлтэй байгаа юм?

Жимин: би хэлж байгаа болохоор л итгэлтэй байна. Тэгэхээр зүгээр л надад итгэ.

Үнэхээр би чамд итгэж болох юм уу Пак Жимин??

---

Би та нарт хэлсэн бил үү? Нэг гадаад охин миний бичвэрийг reading list дээ нэмсэн байна лээ. Яаж унших гэж байгаа юм болдоо хө какака. Ядаж воте дарчихгүй л байх даа хаха.

Дараагийн хэсэг тэгж байгаал 20 сэтийн дараа орно доо хө

L❤️VE YOURSELF [Completed]Where stories live. Discover now