Хүнээс сэтгэл гуйх шиг өрөвдөлтэй зүйл хаа ч байхгүй...
Хэзээ ч гэр бүлээсээ өөр хүмүүстэй төрсөн өдрөө тэмдэглэж үзээгүй миний хувьд төрсөн өдрийн үдэшлэг гэдэг үнэхээр сэтгэл догдлом санагдаж байсан юм. Хичээл дундуур өөрийн мэдэлгүй л залуусын зохиож өгөх үдэшлэгийг догдлон хүлээж, хичээл тарах цагийг минут секунд бүртээ нь тоолон сууж эхлэв.
Үүрдийн юм шиг санагдах хичээлийн цаг дуусахтай зэрэгцэн би хэдийнээ цүнхээ мөрөндөө үүрээд Жимины дэргэд зогсох бөгөөд харин залуус намайг шоолон инээнэ.
"Жимин-а алив хурдан явъя л даа" гэсээр гараас нь татсаар сургуулийн хаалгаар гарах бол Жимин нүдээ нарийсган намайг шоолон инээгээд машиныхаа дэргэд ирэх үедээ хаалгыг нь татан онгойлгож өгөөд намайг суулгалаа. Жимин машинаа асаан хөдлөх бөгөөд удалгүй би түүнийг манай гэрийн эсрэг зүг явж буйг анзааран би түүн рүү гайхан хараад
"Манай гэр эсрэг зүгт биш билүү? Чи хаашаа явж байгаа юм?"
"Очоод л миний хаашаа явж буйг мэдчихгүй юу" жуумалзсаар машинаа барих бөгөөд их дэлгүүрийн өмнө очин зогсохдоо над руу эргэж харан
"Арван найман нас хүрч байгаа Сона маань ахаасаа ямар бэлэг авмаар байна?" гэсээр үсийг минь чихний араар хийж өгөн яг л муу залуустай киноны гол дүрийн баян муу ах шиг харагдах нь тэр.
"Та хэдийн зохиож өгч байгаа үдэшлэг хэдийнээ миний хувьд том бэлэг болохоор чи надад нэмж бэлэг авч өгөх хэрэггүй ээ дээ" гэсээр би түүний тайлж өгсөн бүсийг нь дахин зүүгээд гэрийн зүг явъя гэж дохино.
Харин тэр дахин бүсийг минь тайлж өгөөд
"Би чамд бэлэг авч өгнө л гэсэн бол авч өгнө. Тиймээс олон зүйл яриад байлгүй хурдан буугаад ир" гэсэээр өөрөө машинаасаа буухад би арга ядан түүнийг даган буулаа.
Жимин ч намайг дагуулан их дэлгүүр рүү ороод хэд хэдэн тасгаар орох бөгөөд эцэст нь хайж байгаагаа олов бололтой мөр нь гардаг, дэрвэгэр хормойтой гүн хөх өнгийн даашинз барин дэргэд минь ирээд өмсөж үзэхийг хүсэн намайг хувцас солих өрөөний зүг зөөлхөн түлхэв.
Намайг эргэлзсээр орон сонгож өгсөн хувцсыг нь өмсөн гарч ирэхэд Жимин зүүн гартаа зүүлт харин барин гартуу баруун гартаа зүүлттэй нь өнгө дагуу өсгийтэй гутал барин зогсож байх бөгөөд өсгийтэй гутлаа өмнө минь тавин намайг өмсөх зуур зүүлтийг нь надад зүүж өгөөд бэлхүүснээс минь барисаар толины өмнө очив.
![](https://img.wattpad.com/cover/145694002-288-k401948.jpg)
YOU ARE READING
L❤️VE YOURSELF [Completed]
FanficЭмэгтэй хүн хэзээ хамгийн үзэсгэлэнтэйг мэдэх үү? Тэд өөрсдийгөө хайрласан цагт хэний ч өмнө хамгийн үзэсгэлэнтэй нь харагддаг •BTS SERIES BOOK 2• Эхлээд Тоглоход бэлэн үү бичвэрийг уншина уу ^^