Намжүүний санаачилсан хосын болзооны дараах өдөр ангийханыгаа ажиглан суухдаа би бүгдийх нь нүүрэнд инээмсэглэл тодрон байгааг анзаарсан юм. Магад би ч мөн тэдний адил нүүр дүүрэн инээмсэглэн сууж буй биз. Аль эсвэл атгын чинээ бяцхан зүрхэнд минь догдлол, жаргал хосолсон мэдрэмжүүд багтаж ядан байгаад бусдыг ч мөн өөр шигээ жаргалтай байна гэж харж байж болох юм. Гэхдээ аль нь ч байсан хамаагүй ээ. Би одоо үнэхээр жаргалтай байна.
Урдах сандлыг татан хэн нэгэн суун ширээн дээр тохойлдохдоо нүд рүү минь сонжингуй харна. Түүнтэй харц тулгарах бүртээ сандран ичингүйрч харц буруулдаг байсан би энэ удаа өөртөө итгэлтэйгээр нүд рүү нь ширтэж байв. Түүний нүднээс би өөрийгөө олж харахдаа үнэхээр их догдлон, үүнтэй адил зүрхнээс нь ч мөн өөрийгөө олж харахыг хүслээ.
-Тэгэхээр Сона өнөөдөр чи жаргалтай харагдаж байна гэж хэлэн хээгүйхэн инээмсэглэхдээ тэр намайг өөртөө дахин дахин дурлуулж орхив.Түүний хэлсэн ганц л үг, ганц л инээмсэглэл намайг түүнд улам гүнзгий дурлуулж чадах юм.
-Тийм ээ. Хэн нэгний ачаар үнэхээр жаргалтай байна.
- Тийм бол ашгүй дээ гэж хэлэн сандалнаасаа босон над руу нэг даллаад явлаа.
Хэдэн хором түүнийг хойноос нь ширтэж суусныхаа дараа толгойгоо сэгсрэн хий төсөөллөөсөө салаад хэдийнээ ороод ирчихсэн уран зохиолынхоо багшид анхаарлаа хандуулахыг хичээж эхэллээ.
Тоо боддог хичээлдээ илүү сайн байдаг болохоороо ихэнхи цагаа тоо бодож өнгөрөөдөг надад уран зохиолын хичээл бүхий л цагт тамлал шиг мэдрэгддэг байсан ч өнөөдөр яагаад ч юм би энэ хичээлийг, номон дээр гарах үгс бүрийг мэдрээд байх шиг.
- Ким Сона. Номон дээр байх дөрвөн мөртийг надад болон ангийхандаа уншиж өгөхгүй биз. Бас болж өгвөл бага ч болов мэдэрч уншихийг хичээгээрэй хэмээн багш маань хэдийнээ залхуутайгаар унших уншилтаас минь дөлсөн байртай хэлснийх нь дараа би нооо барьсаар уншиж эхлэв.
Сэтгэлд чинь би гуниг байхыг хvсэхгүй
Сэмхэн санаа алдах уйтгар байхыг хvсэхгvй
Зvvдэндээ учрах хайр чинь байхыг хvснэ
Зvрхэнд чинь тэгээд эзэн нь байхыг хvснэУншиж дууссаныхаа дараа багш ч гэлтгүй би хүртэл өөрийнхөө илэрхийлж чадсан мэдрэмжиндээ гайхаж байсан юм. Багшийн болоод ангийнхны цоолох мэт ширтэх харцнуудаас ичингүйрэн хурдхан буцан суудалдаа суув.
YOU ARE READING
L❤️VE YOURSELF [Completed]
FanficЭмэгтэй хүн хэзээ хамгийн үзэсгэлэнтэйг мэдэх үү? Тэд өөрсдийгөө хайрласан цагт хэний ч өмнө хамгийн үзэсгэлэнтэй нь харагддаг •BTS SERIES BOOK 2• Эхлээд Тоглоход бэлэн үү бичвэрийг уншина уу ^^