Удаасанд минь уучилж өршөө 🙏🏻🙏🏻 гэхдээ дараагийн хэсгээ хурдан оруулаарай гэсэн сэтгэгдэл битгий бичээрэй 🥺🥺 би яг лта нарын ажилчин юм шиг муухай санагдаад байдаг юм шүү 😪😪
---
-Тэгэхээр та нар ангиараа сонирхолтой зүйл хийхийг хүсэж байна уу?Намжүүн суудлаасаа босон самбарын өмнө очих үедээ ангийг тойруулан харан ийн асуухад дор бүрнээ өөр өөр зүйлс хийж байсан хүүхдүүд бүгд л түүний ярианд анхаарлаа хандуулж эхлэв.
Ангийн бүх хүүхэд түүнд анхаарлаа хандуулах нь мэдээжийн хэрэг.Үгүй гэж үү? Магадгүй сургуулийн хонгилд зогсон энгийн зүйл асуусан ч бүгд л түүнд анхаарч эхлэх биз. Тэр чинь сургуулийн хамгийн алдартай хөвгүүдийн нэг шүү дээ. Тийм байхад хэн түүнээс татгалзана гэж?
-Намжүүн чамд ямар санаа байгаа юм бэ дээ?
Суудлаа хойш налан гараа толгойныхоо ард салаавчлан суух Юнги түүнээс асуух агаад Намжүүнийг юу гэж ч хэлсэн дэмжихэд бэлэн гэдэг нь инээмсэглэлээс нь харагдаж байв. Харин ч түүнийг хэний ч санаанд оромгүй зивүүн санаа гаргахыг хүсэж байгаа мэт жогтой инээмсэглэл нүүрэндээ тодруулан сууна.
-Миний санаа та нарт таалагдах болноо. Итгээрэй.
-Чиний ямар ч санаа бидэнд таалагддаг. Алив ээ хэл л дээ. Хурдан л сонсмоор байна.
Энэ удаад Жиминийг суудлаасаа босон ийн хэлэхэд бүгд л санал нэг байгаа бололтой толгой дохицгоож байв. Харин Намжүүн хойш багшийн ширээг тулан суугаад
-Ангиараа хосын болзоонд явцгаая
Түүний хэлсэн санаа охидуудад ихэд таалагдаж байгаа бололтой суудал дээрээ тогтохгүй хөөрч баясах бол зарим нэгэн хөвгүүдэд таалагдахгүй байх шиг. Ялангуяа шалгалтаас өөр үед тоогдодгүй номын ноомой хөвгүүдэд. Хэн ч тэд нарыг тоохгүй эвгүй байдалд орно гэж бодсон юм уу аль эсвэл хичээл хийх цагаас нь хомслоно гэж бодсон юм уу бүү мэд ямартай ч тэд нарт энэ санаа таалагдахгүй байгаа нь илт байв.
-Гэхдээ манай ангийн хөвгүүдийн тоо их. Яаж хувиарлах юм?
Хусогийг ангийг тойруулан харах зуураа асуухад Намжүүн
-Охид сонголтоо хийх нь мэдээжийн зүйл биш гэж үү?
Түүнийг ёжтой инээмсэглэл нүүрэндээ тодруулсаар ийн хэлэхэд зарим охид хашгирч, зарим нь бүр хоорондоо хэнийг авахаа булаацалдах нь сонсогдож байв. Мэдээж эхний долоо хүний нэрс тэднийх л байх биз.
YOU ARE READING
L❤️VE YOURSELF [Completed]
FanficЭмэгтэй хүн хэзээ хамгийн үзэсгэлэнтэйг мэдэх үү? Тэд өөрсдийгөө хайрласан цагт хэний ч өмнө хамгийн үзэсгэлэнтэй нь харагддаг •BTS SERIES BOOK 2• Эхлээд Тоглоход бэлэн үү бичвэрийг уншина уу ^^