Жимин миний урьд өмнө нь хэзээ түүнээс олж харж байгаагүй, илэрхийлж хэлэмгүй тийм л харцаар намайг гүн ширтэнэ. Түүний үргэлж нухацтай, намайг дооглосон, сонжсон харцтай л тулгарч байснаас биш хэзээ ч би ийм тайван, дөлгөөн, тогтуун байхыг нь харж байсангүй.
Хачирхалтай ч түүнийг над руу аажмаар дөхөх бүрт би түүний нүүднээс өөрийнхөө дүр төрхийг олж харж байв. Итгэмээргүй хэдий ч түүний нүднээ би ердийнхөөсөө ч илүү үзэсгэлэнтэй харагдах шиг.
Жимин аажмаар над руу улам дөхөөд баруун гарынхаа алгаар хацрыг минь эмзэгхэн цэцэгний дэлбээг илбэж буй аятай илнэ.
-Сона чи үнэхээр үзэсгэлэнтэй гэдгээ мэдэх үү? гэж хэлсээр түүний уруул минийхийг шүргэн дараагаар нь яг минийхтэй яг нийлэхтэйзэрэгцэн би зүүднээсээ сэрчихэв.
Өчигдрийн үнсэлтээс л болж би хачин зүүд зүүдэлж байна гэхээр тэр үнсэлт надад ийм гүн сэтгэгдэл төрүүллээ гэж үү? Итгэмээргүй юм. Ийм хачин зүүдний минь гол дүр нь Тэхён ч биш Жимин байгаа нь намайг галуурч байгааг илтгэх шиг. Тийм ээ би галзуурчээ галзуурч.
Орноосоо босон хүйтэн шүршүүрт орж, цайгаа уучихаад сургууль явсан ч гэлээ зүүдэн дэх Жиминий төрх, түүний тогтуун харц бодлоос минь ер гарахгүй нь.
Бодлоос минь салахгүй байгаа тэдгээр ичмээр үзэгдлийг мартах гэж дэмий л хананд толгойгоо зөөлөн цохино. Хамгийн хачин нь мартах гэж хичээх тусам нүдэнд улам л тод томруунаар үзэгдэх юм.
Улам тод, улам нарийн бодогдох тусам л хананд толгойг цохих тусам бага зэрэг өвдөх шиг.
-Энэ хэвээрээ толгойгоо цохиод байвал удахгүй толгойд чинь булдруу бий болох байх даа.
Хэн нэгэн залуугийн санаа зовнисон болоод бага зэргийн өхөөрдсөн өнгө аястай бяцхан зөвлөгөөг сонсон эргэж харвал Тэхён ердийнх шигээ сэтгэл татам төрхөө тодруулсаар зогсоно.
-Булдруутай болсон ч надад хамаагүй ээ. Нэг зүйлийг мартаж чадаж л байвал яг одоо би үсээ хусуулсан ч чадахаар байна.
Над руу харсан чигтээ хана налаад, түрүүнээс хойш хананд толгойгоо цохиод сэгсийсэн үсийг минь чихний араар минь хийж өгөнгөө
-Бидний анхны болзоог мартах гэж байгаа л гэж битгий хэлээрэй гэсэн яриагаараа өөрөө өөрийгөө хөгжөөн инээнэ.
Ким Тэхён чи надад ямар их нөлөөлж чаддаг гэдгээ мэддэг ч болоосой. Яг л цаг агаар шиг чиний байгаа байдал ямар ч нөхцөлд сэтгэл санаанд минь нөлөөлөх юм. Инээмсэглэл чинь сэтгэл санааг минь өргөж, ямар ч муу зүйлийг мартуулж жаргалтай болгож чадна. Хэний ч санаанд оромгүйгээр энгийн нэгэн инээмсэглэл, харц чинь, ердийн нэгэн харилцан яриа чинь хүртэл тэрхэн мөчийг дэндүү их үнэ цэнэтэй болгож чадах юм. Ким Тэхён би чамд хайртай.
YOU ARE READING
L❤️VE YOURSELF [Completed]
FanficЭмэгтэй хүн хэзээ хамгийн үзэсгэлэнтэйг мэдэх үү? Тэд өөрсдийгөө хайрласан цагт хэний ч өмнө хамгийн үзэсгэлэнтэй нь харагддаг •BTS SERIES BOOK 2• Эхлээд Тоглоход бэлэн үү бичвэрийг уншина уу ^^