O

3.3K 295 14
                                    

Түүний хэлсэн бүхнийг хийнэ гэдэгтээ итгэлгүй байгаа ч хэрвээ би өөрчлөгдөн дараагаар нь Тэхён надад сайн болох тухай бодон би зөвшөөрлөө.
Энэ бүхний дараа Тэхён бид хоёр сургуулийн хамгийн халуухан төгс хосууд болох байхдаа.
Намайг төсөөлөлдөө орчихсон сууж байхад минь Жимин толгойг минь хөнгөхөн цохиод
Жимин: Бодвол Тэхёнтой сургуулийн хамгийн төгс хос болох талаар төсөөлж байна уу
Би: Чи яаж?
Жимин: Нүүрэн дээр чинь биччихсэн байна. Гэхдээ одоо цаг алга. Хурдан явъя
Тэр намайг чирсээр сургуулиас гаран машиныхаа урд ирээд суу гэж дохилоо.
Би: Гэхдээ одоо хичээл байгаа
Гэхэд минь тэр урагшлан машин дээрээ хоёр гараа тавиад
Жимин: Хэлснийг минь л хий
Ангийн цонхоор найзууд нь яг л хошин шог үзэж байгаа юм шиг маасайтал инээн зогсож байгааг хараад хичээл сургууль гэх мэт бүх зүйлийг хаяад Жимины машинд суулаа.
Жимин: Нэгдүгээр дүрэм. Өөрчлөлтийг өнөөдрөөс өөрөөсөө
Би: Өөрчлөлт гэхээр
Жимин: Сона би чамайг дээрээсээ доош чинь гадна талаасаа ч дотор талаас чинь ч өөрчлөх болно.
Дотор талаас хүртэл өөрчлөнө гэдэг үг их аймар сонсогдож байх чинь.
Бид машинд нь орж суусан ч Жимин огт хөдөлсөнгүй.
Би: хүн хүлээгээд байгаа юм уу?
Жимин: Санёлыг хүлээж байна
Санёл гэж одоогийн байдлаар Тэхёнтой хамгийн удаан үерхэж байгаа охин. Гэхдээ тэр ч үнэхээр гайхалтай л даа.
Би бага зэрэг сандаран
Би: яах гэж байган?
Жимин: Чамд нүүрээ хэрхэн зөв будахыг зааж өгнө
Түүнийг үгээ дөнгөж гүйцээв үү үгүй Санёл орж ирэн арын сандал дээр суухад Жимин хаашаа явахыг нь асуув. Дараагаар нь бид миний нэрийг нь ч сонсож байгаагүй гоо сайхны дэлгүүр лүү явлаа.
Дотогш орон Санёл жижиг сагс барьсаар урд минь алхана.
Будаг крем гэх мэт бүх зүйлийг гаран дээр минь туршиж үзэн таарах нэгнийг авч байлаа. Зүгээр ч нэг харсан болгоноо сонголгүй их нягт нямбай шилж сонгож байв.
Авсан зүйлсийн үнийг Жимин төлөн буцан бид манай гэр рүү явав.
Гэрт орж ирэн Санёл намайг толины өмнө суулгаад нүүрээ хэрхэн будахыг зааж эхэллээ.
Түүний арьс их зөөлөн юм. Бас тэр үнэхээр үзэсгэлэнтэй. Би түүнтэй энэ тэнцэхүйц өрсөлдөж чадна гэж үү?
Санёл нүүрийг минь будах зуураа их олон зүйлийн тухай тайлбарлаж өглөө. Гоёлын будалт энгийн будалт тайзны будалт гэх мэт. Хэлж буй зүйлсийг нь би бүгдийг нь тогтоож авахыг хичээж байв.
Гэнэт толгойд хачин бодол орж ирсэн нь тэр намайн Тэхёнд хайртай гэдгийг маань мэдэхгүй байгаа юм болов уу? Ангид болсон зүйлсийг хараагүй юм байх даа. Харсан бол надад ингэж сайн хандаж тусалмааргүй л юм.
Би түүнд шууд л шулуухан
Би: Би Тэхёнд сайн гэж хэлэхэд Санёл гайхсангүй хийж байсан зүйлсээ үргэлжлүүлээд
Санёл: би мэднээ
Харин одоо би гайхширч хоцорлоо. Хэн л найз залууд нь сэтгэлтэй охиныг хөөрхөн болгох гээд нүүрийг нь будаад байв гэж? Гэхдээ энэ охин тэгж байна. Тэхёнд сэтгэлгүй юм болов уу? Тэхён шиг бас хөвгүүдээр тоглодог гэж сонсож байсан үнэн юм байх даа.
Би: ингэж хэлнэ гэж бодсонгүй шүү
Санёл өөдөөс зальтай нүд гарган инээгээд
Санёл: яасан чамайг үсдэж аваад Тэхёноос хол бай гэж сүрдүүлнэ гэж бодсон уу?
Үнэнийг хэлэхэд би тэгнэ л гэж бодсон.
Хэсэг бидний дунд чимээгүй байдал үүсэн дараагаар нь би түрүүлж ам нээлээ
Би: хэрвээ би өөрчлөгдөөд Тэхён надад сайн болчихвол яах уу?
Асуултанд минь түүний царай барайж байхыг бодвол тэр Тэхёнд сэтгэлтэй юм байна? Гэхдээ хэр их? Миний түүний гэсэн сэтгэлийг давах хэмжээний гэж үү?
Санёл: энэ бол Тэхёны л сонголт. Би яах ч үгүй
Пак Санёл чи үнэхээр тааварлашгүй хүн юм гээч.
Санёлыг нүүрийг минь будаж дуусган намайг толинд харж болно гэхэд би үнэхээр нүдэндээ итгэсэнгүй. Сургуулийн хөөрхөн охидтой тун чиг адилхан харагдаж байлаа.
Санёлыг гаран явахад түрүүнээс хойш биднийг чимээгүй ажиглан сууж байсан Жимин босон хувцасны шүүгээг минь ойнголзож үзээд хамаг хувцсыг минь шидэлж гарлаа.
Бүгдийг нь гаргаж нэг бүрчлэн харсны дараа ярвайгаад
Жимин: Ким Сона чамд өмсчихмөөр аятайхан хувцас байдаггүй юм байна
Жимин: тэгэхээр дэлгүүр орж авах нь бас үсийг чинь янзлуулна
Би нүдээ эргэлдүүлсээр
Би: бодвол дэндүү халуухан хувцас л биз
Жимин: мэдээж өөр ямар хувцас байх билээ дээ?
Бид хоёр гэрээс гаран их дэлгүүр лүү түүний машинаар явцгаалаа.
Дэлгүүрт орон Жимин бас л хувцаснуудыг их няхуур сонгож байв. Би харин түүнийг даган өмсөж үз гэсэн болгоныг нь өмсөж үзэж байлаа.
Хэсэг тасгуудыг тойрч явж байтал нэг хувцас надад их таалагдаад байлаа.
Би: Жимин-а энийг авч болох уу? Жэнни өмссөн байхыг харсан үнэхээр гоё харагдаж байсан гэхэд Жимин төв царайлан
Жимин: Ким Сона охидууд бусадтай адилхан хувцаслахыг үзэн яддаг. Тиймээс өмсөх хувцас болоод авах хувцсандаа няхуур хандау бай
Бид хоёр хоёул хоёр гартаа дүүрэн тортой юм барьсаар дэлгүүрээс гарлаа. Бүх хувцасны үнийг тэр төлсөн. Би санаа зовоод төлөхийг хүссэн ч хэрвээ Тэхён надад сайн болчихвол үүнээс илүүг авах учир зүгээр гэв.
Дараагаар нь бид нэлээд дээд зэрэглэлийн гэмээр үсчинд хүрч ирлээ. Тэнд ороод үс гэлтгүй хөмсөг, сормуус, хумс гээд л янзлуулж болох бүгдийг минь янзаллаа.
Үсийг минь шулуун болгож үзүүр хэсгээр нил ягаан сор тавьсан бол хөмсгийг минь нарийхан болгож янзлав. Мөн хиймэл сормуус хийсэн нь нүдийг минь бүлтгэр том болгон харагдуулж байлаа.
Бид үсчний газраас гарахад цаг их орой болж байв. Жимин намайг гэрт минь хүргэж ирэн тортой зүйлсийг зөөхөд туслаад
Жимин: маргааш чамайг хараад гайхшрах хүмүүсийн царайг төсөөлөхөд л инээд хүрч байна шүү
Жимин: тэгэхээр маргааш би ирж авах болохоор намайг ирэхээс өмнө нүүрээ өнөөдрийнх шиг хөөрхөн будаж бас авсан хувцаснаас тохируулан өмсөөрэй гэсээр хариу сонсолгүй гарч явлаа.
Нээрээ маргааш хүмүүс намайг өөрчлөгдсөн байхыг хараад яах бол? Ялангуяа Тэхён? Түүнд энэ бүгд таалагдах болов уу?

Нээрээ маргааш хүмүүс намайг өөрчлөгдсөн байхыг хараад яах бол? Ялангуяа Тэхён? Түүнд энэ бүгд таалагдах болов уу?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

笑み大好き🌸

L❤️VE YOURSELF [Completed]Where stories live. Discover now