Үүнийг уншиж байгаа энэ өдрийн мэнд хүргэе! Удахгүй буюу 7 сарын 30нд миний бичвэр бичиж эхэлсний 2 жилийн ой тохиож байгаа билээ.
Саяхан л жилийн ой гэж хийж байсан ч одоо ингээд хоёр жилийн ойтойгоо золгох гээд зогсож байдаг. Цаг хугацаа ч дэндүү хурдан юмаа...
Үнэнийг хэлэхэд энийг нийтлэх эсэхдээ их л эргэлзлээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд үнэхээр идэвхгүй байж та нарынхаа урмыг их хугалсан байх тийм үү?
Энэ нэг жилийн хугацаанд арай ядан ганц л бичвэр дуусгаж, өмнө жилийн ойн баяраар эхлүүлж байсан Нөхөр бид хоёр бичвэрээ ч бичсэн юм байхгүй, бүр ядахнээ ойн баярын бичвэр болох Little Angel г ч дуусгаагүй. Нэмээд өмнө жилийн төслийн хүрээнд бичиж өгнө гэсэн 3 хүүхдийнхээ ч бичвэрийг бичээгүй хэрнээ үүнийг бичиж суугаа өөрөөсөө бүр үнэхээр их ичиж байна. Намайг үнэхээр уучлаарай
Анх энэ төслийг эхлүүлэхдээ ойн баяр бүрээрээ хэрэгжүүлэх болно гэж шийдсэн учир ийнхүү үүнийг бичиж байна.
#Мишкатай_хамт_2_жил сэдвийн хүрээнд миний тухай, бичвэртэй минь холбоотой сэтгэгдэл бүрээ дэлгэрэнгүй бичиж ирүүлээрэй. Энэ дундаас 2 хүүхдийг шалгаруулан нэг нэг хүслийг нь биелүүлж өгнөө ^^
Мөн 8 сарын 9 хүртэл хаа нэг Little Angel шинэ хэсэг орон чадвал дуусгаад тэгээд энэ өдрөөс эхлэн хөдөө л явчихгүй бол үнэнхүү бүр та нарын залхтал идэвхитэй байхаа амлаж байна. Эми нарынхаа надад өгсөн хайрыг би ингэж л хариулъя даа. Тиймээс эми нар минь идэвхитэй оролцоорой.
Хайртай шүү! Мишка нь ❤️
YOU ARE READING
L❤️VE YOURSELF [Completed]
FanfictionЭмэгтэй хүн хэзээ хамгийн үзэсгэлэнтэйг мэдэх үү? Тэд өөрсдийгөө хайрласан цагт хэний ч өмнө хамгийн үзэсгэлэнтэй нь харагддаг •BTS SERIES BOOK 2• Эхлээд Тоглоход бэлэн үү бичвэрийг уншина уу ^^