L

2.7K 275 58
                                    

Хаалгаар нь оров уу үгүй юу би энэ сургуульд эзлэх байр суурь минь хэдийнээ дээшилсэнийг мэдсэн юм. Хүн болгоны над руу харах харцнаас намайг  сонирхсон, шохоорхсон, таалсан болоод атаархаж, үзэн ядсыг өнгө аясыг би олж харж байлаа.

Үл тоомсорлосон, бассан харцнууд ийм хурдан өөрчлөгдчихсөнд маш их гайхаж байв.

Хөөрхөн царай, өөгүй будалт, халуухан хувцаслалт үүн дээр нэмэгдээд бага зэргийн аальгүй зан. Үнэхээр энэ бүгд бүх зүйлийг өөрчилчихлөө гэж үү?

Итгэмээргүй юм...

Над руу харах тэдгээр харцнуудыг үл тоохыг хичээн алхалсаар би шүүгээнийхээ өмнө хүрч ирлээ. Хуучны өдрүүдийн адил л би дасал болсон хаалгыг нь татахад өөдөөс минь хэд хэдэн хайрцагтай бэлэг болоод захианууд унаад ирсэн юм.

Анхны хайрын захиа минь хэтэрхий оройтож ирж байгаа бололтой.

Ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч байж ийм бага ангийн хүүхэд шиг зүйл авах нь инээдтэй мэт санагдах ёстой байтал яагаад ч юм надад баярламаар санагдаж басхүү хажуугаар нь догдолж байлаа.

Үнэндээ надад хэн нэгнээс уянгын үгс дүүрэн захиа болоод гоё чамин бэлэг авах нь огт сонирхолтой биш. Би зүгээр л захиаг нь уншиж бусад охидын адил л догдолохыг хүссэн юм.

"Манай Сона ч хэдийнээ од болоо юу даа" гэх Жиминыг дооглон хэлэхэд би түүний зүг толгойгоо эргүүлэн харуулж хөнгөхөн сэгсэрлээ.

"Магадгүй тэгсэн бололтой"

Тэр хүрч ирэн шүүгээ налан зогсоод үсийг минь илж

"Тэгээд од болох ямар байна? Хүсээд байсан зүйл чинь мөн биз дээ?"

"Миний хүсээд байгаа зүйл зөвхөн Тэхён гэдгийг Жимин чи сайн мэдэж байгаа. Надад энэ ноомой ч бай од ч бай эдгээр хөвгүүдийн өгсөн хуурамч үгтэй захиа болоод үнэ цэнэгүй бэлэг огт хэрэггүй" гээд өнөөх бэлгүүдийг буцааж шүүгээний мухарт хийн хаах гэж байтал Жимин болиулав.

"Хэрэггүй гээ биз дээ. Тэгвэл хая"

Тэр гараас минь атган намайг дагуулж хогийн савны урд авчираад

"Чамд бэлэг захиа өгсөн хүмүүсийн нүдэн дээр өгсөн бэлгүүдийг нь хая"

Хэдий тэр эдгээр үгсээ хоёр давтаж хэлсэн ч би хөдлөлгүй зүгээр л хайрцагатай бэлгүүдийг гүйлгэн харж зогссон юм.

Энгэрт минь багтаж ядах бэлэг болгоноос би хуучин даруу охин байхдаа Тэхёнд өгч байсан бэлэгнүүдээ харах шиг болж байлаа.

Тэр үед түүнд ч бас эдгээр бэлэгнүүд ямар ч үнэ цэнэгүй байсан болов уу?

Дэлгүүрийн хажуугаар явахдаа олж харсан тэр цамцыг түүнд авч өгөх гэж хэдэн өдөр  хоосон ходоодтой явсан тэдгээр өдрүүдийн минь хичээл зүтгэл түүнд ямар ч хамаагүй санагдаж байсан болов уу?

Түүнд өгөх бэлэгнийхээ өнгийг сонгож чадалгүй дэлгүүр хаатал эргэлзэн зогсох тэдгээр мөч бүр түүнд огт сонин биш байсан юм гэж үү?

Түүнийг гэсэн сэтгэлээ илэрхийлж чадах ганц зүйл минь бэлэг хэмээн сэтгэж нандин гэх бүх зүйлээ шингээн өгсөн ч түүнд ердөө л нэг чимэглэсэн хэнд ч хэрэггүй хайрцаг болж харагдаж байсан болов уу?

"Тэхён байхад л болно. Өөр хүн ч тэр, эдгээр бэлэгнүүд хэрэггүй гэсэн биз дээ?"

Жиминыг ингэж асуусан ч би гарт минь байх зүйлсийг ширтсэн чигтээ

"Тэхён ч бас түүнд зориулж ирж байсан бэлэгнүүдийг юу ч бодолгүй хогын сав руу хаячихдаг байсан уу?"

Намайг юу гэж асуухыг хүсээд байгааг ойлгосон бололтой Жимин толгойгоо бага зэрэг гудайлгаад

"Тиймээ. Жишим ч үгүй хаячихдаг байсан"

Бид хоёул чимээгүй зогсон дор бүрнээ л ямар нэгэн зүйлийг бодож байв.

Би түүний цонхоор ямар нэг тийшээ харах царайг нь ширтэнгээ түүнийг юу бодож байгаа бол хэмээн сэтгэл дотроо ихэд сонирхож байсан юм.

"Хэрвээ чи хаяхыг хүсэхгүй байгаа бол битгий хая. Хуучин Сона угаасаа хаяж чадахгүй гэдгийг би мэднэ. Гэхдээ чи хуучин Сонад Тэхёныг өөртөө татах ямар ч боломж байхгүй гэдгийг мэднэ биз дээ." Гэсээр өмднийхөө халаасанд гараа хийн цааш явсан юм.

Тэгэхээр миний одоо хийх үйлдлээс ирээдүй минь шалтгаалах нь ээ.

Эдгээр хайрцагтай бэлгийг хаях үгүй нь намайг хуучин аль эсвэл шинэ Сона гэдгийг шийдэх нь.

Хэдэн хором эргэлзэн зогсож байсан би гүнзгий амьсгаа аван хамгийн түрүүнд нүдэнд туссан миний хамгийн дуртай ягаан туузаар ороосон улаан хайрцгийг аван хогын саванд хаяв. Хэдий надад муухай санагдаж, надад гэж хаяглагдаж ирсэн захиа бүрийг хаямааргүй санагдаж байсан ч би тэдгээрийг бүгдийг нь хаячихсан юм.

Тэхёныг өөрийн болгохын тулд Тэхён шиг байхыг би сонгосон...

Өөрийгөө жаргалтай байлгахын тулд бусдыг шаналгах замыг сонгосон...

Одоо би жинхэнэ утгаараа Тэхёны хүсдэг тэр нэгэн болчихлоо...

Сайхан царай

Сайхан бие

Цэвдэг сэтгэл

—-
Дараагийн хэсэг 30 сэтийн дараа 🌸❤️

L❤️VE YOURSELF [Completed]Where stories live. Discover now