2017 он 8 сар
YG ENTERTAIMENT-ын бэлтгэлийн өрөөнд чанга хөгжим эгшиглэнэ. BLACKPINK шинэ дууны тайзан дээрх үзүүлбэрийг бэлдсээр бүжиглэнэ. Тэд ч бас бэлтгэл хийсээр ядарцгаасан байлаа. Жэнни толь налан сууж амсгаагаа дарахын тулд удаанаар агаар аван гаргана. Удалгүй тэр босон бэлтгэлийн өрөөнөөс гарахад коридорт Ян захирал гурван хүнтэй ярилцан зогсох бөгөөд Жэнни тэднийг харсаар нэг нэгээр нь таньж эхлэв.
Ян захирал, Пак захирал хоёр ярилцсан зогссоор хажуудаа зогсцгоох Ханбин, Жэебум хоёрт үе үе заавар өгөн зогсоно. Жэнни тэднийг ажиглан зогссоор байлаа. Хоёр захирал цааш явахад Ханбин Жэебум хоёр эсрэг зүгрүү нь алхаж эхлэв. Энэ ёсондоо Жэннигийн өөдөөс алхаж байлаа.
Ханбин Жэнниг харсаар гараа өргөн: Өө~ Жэнни!!
Жэнни өөрийнхөө нэрийг сонсоод инээмсэглэн бөхийв.
Ханбин: Мэдэх байх гэхдээ албан ёсоор танилцахгүй байгаа биздээ! *Жэебумруу харах*
Жэебум толгой дохиход Ханбин Жэннирүү заан: BLACKPINK хамтлагийн реппер Жэнни Ким!
Жэнниг бөхийхөд Ханбин: Жэебум сонбэним!! гэж хэлэн Жэебумруу заахад Жэнни: Танилцсандаа баяртай байна!
Жэебум дахиад л толгой дохин: Надад ч бас~ хичээгээрэй! гээд түүнд гар сунгахад Жэнни болгоомжтойхон гарнаас нь атгав.
Тэд албан ёсоор танилцав.
Удалгүй IKON болон GOT7 хамтлагууд MUSIC BANK-ын 20 жилийн ойн баярт хамтарсан үзүүлбэр үзүүлэх болсон тухайгаа зарлаж хүмүүс шуугилдаж эхлэв. Тэд бэлтгэлээ YG ENTERTAINMENT дээр хийх бөгөөд GOT7 хамтлагийнхан бүтэн өдрийг тэнд өнгөрөөжээ. Жэебум гишүүдээ явуулчихаад өөрөө менежертэйгээ ардаас нь явах ёстой байсан ч тэр угаалгын өрөө орох гэж явахдаа нэг зүйл харсан юм. Жэебум эхэндээ тоосонгүй! Дахин нэг цагаан зүйл хурдтай өнгөрөхөд Жэебум эргэн тойрноо харж байлаа. Түүнийг угаалгын өрөөнөөс гарахад дахиад нэг удаа хурдтай зүйл урдуур нь өнгөрөхөд Жэебум гайхширсаар байрандаа зогсов. Удалгүй хэн нэгний дуулах сонсогдож Жэебум тэр дууг даган алхаж эхлэв. Дуу бичлэгийн студид Жэнни шинэ дууныхаа өөрийн хэсгийг дуулж байх бөгөөд тэр хаалга хаагаагүй бас цааш харан зогсож байв.
Жэебум студид орохдоо хаалга тогшсон ч Жэнни чихэвчтэй байсан болхоор сонсоогүй. Жэебумд орохоос өөр арга байгаагүй ч тэр Жэннигийн дуулахыг, үглэхийг сонссоор өрөөнд байх буйдан дээр суулаа. Жэнни алдахдаа ярвайн урт амьсгаа аваад дахиад л эхлэв. Тэр орчноосоо хол төсөөлөл дундаа явж байлаа. Жэебум чимээгүй ширтэнэ.
YOU ARE READING
[Дууссан] "You Are My Life III" || JENBUM ||
FanfictionҮнэн байсан уу? Худал байсан уу? Худал зүйл үнэн болсон уу? Үнэн зүйл худал болсон уу? #18 in FANFICTION Publish: 2018.04.30 Зохиогчийн эрхтэй бичвэр болно. Хувилах болон хуулан олшируулахыг хориглоно.