Өглөөний 8 цаг болж байлаа.
Жэнни Наёоныг харан гараа харав. Наёон түүний өмнө удаанаар алхаж ирэв. Наёон үсээ улаан хүрнээр будчихсан байх бөгөөд тэр том малгай өмсөн үсээ далдалсан байв.
Жэнни: Бурхан минь, чиний үс?
Наёон инээмсэглэн: Харин тийм ээ! Ийм л болчихлоо! гээд инээхэд Жэнни ч мөн инээмсэглэн: Тэгхээр бидний уулзах цаг багасах нь ээ~
Наёон ч толгой дохин: Тийм л болж таарлаа. Гэхдээ сая чамайг энд ирчихсэн намайг дуудахад гайхсан шүү! Юу болсон юм бэ дээ?
Жэнни толгой сэгсрэн: Мэдэхгүй ээ, зүгээр л чамтай уулзмаар санагдаад...
Наёон: Нээрээ бидний хуваарьт KBS MUSIC CONCERT-ын хуваарь тавигдсан танай хамтлаг ч бас байх шиг харагдсан саналыг нь хүлээж авсан юм уу? Хэрвээ зөвшөөрсөн бол бид тогтолт дээр уулзана бас би шинэ дууг чинь үзэж болох нь байна ш дээ! Үнэндээ тайзан дээр шинэ дуугаа дуулаж байхыг чинь хармаар байна ааа~~
Жэнни толгой дохин: Менежер убба одоохондоо юу ч хэлээгүй байгаа! гэсээр авсан кофеноосоо балгахдаа инээх аядав.
Наёон түүний байдлыг хараад жуумалзан: Гэхдээ чи минь өөр зүйл асуух гээд ирсэн юм шиг санагдаад байна даа! *инээх*
Жэнни: Үгүй ээ! Би зүгээр л ирсэн!
Наёон: Тийм бол яая гэхэв дээ!
Жэнни санаа алдах нь тэр. Тэд JYP ENTERTAINMENT-аас холгүйхэн нэг кафед сууцгааж ярилцсаар нэг цаг шахуу өнгөрөхөд Наёон дуудагдаж тэр Жэнниг үлдээн явлаа. Жэнни авсан кофегоо дуусаагүй байсан учраас түүнийг түрүүлээд явахыг санал болгосон. Жэнни хажуу тийш эргэн тойрноо харлаа. Түүнийг анзаарч байгаа ч хүн алга байв. Жэнни том малгайтай цамцаа лав өмсөөд суудлаасаа босоход хаалга дугаран Жэебум ороод ирэв. Жэнни түүнийг хараад л таньж байлаа.
Жэебум кассны урд зогсоод уух юм захиалж байгаад хойш харав. Тэд харц тулгарах нь тэр. Жэнни шууд л бөхийн мэндлэв. Жэебум ч зөрүүлэн хариу өгөөд захиалсан амттангаа аваад Жэннигийн зүг алхлаа.
Жэебум: Энд таарах гэж! Юу хийж байгаа юм бэ?
Жэнни: Би нөгөө~ Наёонтой уулзсан юмаа! гэсээр бөхийхөд Жэебум эргэн тойрноо харсаар: Одооноос битгий бөхийж байгаарай! Бас хүндэтгэл хэрэггүй дээ! Чамайг юм л бол хүндэлж бөхийгөөд байвал энд байгаа бүгд хараад дараа нь ямар нэг сайтад бидний ингээд байж байгаа зураг тавигдаж магадгүй шүү! гэж хэлэхэд Жэнни толгой дохив.
YOU ARE READING
[Дууссан] "You Are My Life III" || JENBUM ||
FanfictionҮнэн байсан уу? Худал байсан уу? Худал зүйл үнэн болсон уу? Үнэн зүйл худал болсон уу? #18 in FANFICTION Publish: 2018.04.30 Зохиогчийн эрхтэй бичвэр болно. Хувилах болон хуулан олшируулахыг хориглоно.