JYP ENTERTAINMENT
Хамтлагийн гишүүд бие биерүүгээ харсаар толгой сэгсэрч байв. Тэдний менежер өрөөнд орж ирэхдээ хөмсөг зангидсан байж хамтлагийн менежер: Жэебум чамайг захирал дуудаж байна!
Жэебум тайвнаар суудлаасаа босов. Тэр өөртөө итгэлтэй байлаа. Одоо болж буй бүгд түүний буруу мөн... Тэр тэвчээргүй зан гаргасан...
Жэебумыг өрөөнөөс гарахад Жексон цээжээ дарсаар "Түүнийг үг хэлгүй дуугүй болчихоор миний амнаас хүртэл дуу гарахгүй юм" гэхэд Марк хажуунаас нь "Тэднийг уг нь холбоогоо тасалсан гэж бодсон юмсан?" гэж бусдаасаа асуув.
Залуус бүгд мөр хавьчин менежерлүүгээ харахад тэрээр толгой сэгсрэн: Асуудал хүнд байна~ хэдий анхны цуурхал ч гэлээ маш хэзээ нөхцөл байдал үүсчихээд байна тэдний тэврэлдэж байсан нь үнэн шүү дээ!
Жинёон санаа алдан: Захирал ямар шийдвэртэй байгаа юм бол?
Менежер нь дахиад л толгой сэгсрэв.
- Захирал Жэебумтай ганцаарчилж уулзмаар байна гэж хэлсэн... Яг ямар бодолтой байгааг нь би ч мэдэхгүй байна!
Залуус толгой дохицгоон буйдан дээр сууцгаан хүлээж байгаад Жексон үснээсээ атган: Дэмий тэднийг түлхлээ... Энэ нь том асуудал болсон байх~
Марк: Чи ямар албаар түлхсэн биш дээ! Арын ажилчидын алдаа байсан! гэж түүний үгийг засав.
Цуурхал гарсанаас хойш 5 цаг өнгөрсөн байх бөгөөд сайт бүрийн эхэнд энэ цуурхал байралжээ. Цацагдсан цагаасаа эхлээд л олны анхнаарлыг татаж, зогсолтгүй сэтгэгдлээр булуулж буй мэдээлэл сайт бүрийн нэгт байх нь аргагүй шүү дээ!
Жэебум Пак захиралын өөдөөс харан сууна. Тэр доош харна.
Пак захирал: Жэебум толгойгоо өргө!
Жэебум дээш харахад Пак захирал: Би батлана... Ян захирал ч мөн адил бодолтой байсан ч тэр Жэннигийн ирээдүйд их санаа зовж байгаа. Чи мэднэ оддын үерхэлийн гол бай эмэгтэй одод байдаг гэдгийг~ мэдээж энэ румор бол энэ жилийн хамгийн том скандал ч байж мэдэх юм. BLACKPINK удахгүй шинэ дуугаа цацах гэж байхад бид ийм мэдээллэлд өртөх гэж~~ би уг нь чамд ойлгомжтой хэлсэн юмсан! Аль эрт дууссан гэж бодсон юмсан Жэеби чи миний итгэлийг хөсөр хаялаа...
ESTÁS LEYENDO
[Дууссан] "You Are My Life III" || JENBUM ||
FanficҮнэн байсан уу? Худал байсан уу? Худал зүйл үнэн болсон уу? Үнэн зүйл худал болсон уу? #18 in FANFICTION Publish: 2018.04.30 Зохиогчийн эрхтэй бичвэр болно. Хувилах болон хуулан олшируулахыг хориглоно.