|6|

407 29 2
                                    

Жэебум Жэннигээс дуудлага аваад гайхширан буцлаа. Жэнни буцаж ирэхийг маш хурдтайгаар хүсээд л утасаа тасалчихсан. Тэр амьсгаадаж байсан. Тэр гүйж байсан. Жэебум байрны доод давхарт зогсох гэж булан эргэхэд Жэнни гүйж гарч ирэн Жэебум томорз гишгэж Жэнни цочисондоо хажуу тийш унав.

Жэебум машинаас бууж Жэнниг хурдтай гэгч нь татаж босгон: Хараал ид! Чи чинь галзуураа юу? гэхэд Жэнни хариу хэлэлгүй шууд тэвэрч авав.

Жэебум хоёр гараа өргөн түүнийг харсаар толгой сэгсрэв. Жэебум хийх үйлдлээ эсэргүйцэж байв. Харин Жэнни улам чанга тэврэн саяны цочирлоо ч мартсан байлаа.

Жэнни: Гарнаас минь атга би зөвшөөрч байна! Би өөрөө таньд тэврүүлэх болно би хүсэж байна! Надруу ойртож байхыг хүсэж байна! Би зөвшөөрч байна! гэж хэлээд улам чанга тэврэхэд энэ удаад Жэебум зөрүүлэн чанга тэврэв. Доод машины зогсоол сэрүүн байж тэдний амьсгаа бүрт халуун уур савсана. Гэсэн ч энд хүйтэн байхгүй байгаа бололтой!

Жэебум зөрүүлэн тэврэхдээ: Чи намайг үхтэл айлгалаа!

Жэнни үг хэлсэнгүй. Түүнд өөрийнхөө мэдрэмжийг хурдан хэлэхгүй л бол дэлбэрчих юм шиг санагдсан. Тэр хүлээхийг хүсээгүй. Доод давхарт тэр хэсэг зогсоод тэвчиж чадалгүй машин орж ирэх том хаалганы зүг гүйж байсан. Гэрээсээ гараад ч цахилгаан шат ашиглаагүй хурдан шатаар доош уруудан гүйж байсан.

Жэннигийн үсийг Жэебум илэхдээ инээмсэглэн: Гэхдээ дахиж битгий ингээрэй! болгоомжтой бай ойлгов уу!

Жэнни толгой дохиж байв. Жэннигийн утас дугарч тэр утасаа харахдаа: Жисү онни байх~ би гүйгээд гараад ирсэн! гэсээр утасаа хараад тасалж орхив.

Жэнни: Би ороод хэлчихнэ ээ~ *инээмсэглэх*

Жэебум түүний харсаар зөрүүлэн инээмсэглэхэд Жэнни: Би өөрийгөө ойлгосон! Тэврүүлэхийг хүсэж байгаагаа бас гарнаасаа атгуулахыг хүсэж байгаагаа гэхдээ энэ хэцүү! Бид их хэцүү холбоотой болчихно! Цаг үргэлж нуугдаж, хааж бие биенээ мэдэхгүй юм шиг зөрж өнгөрөх үе ч гарч ирнэ! Тэр бүрт яах бол гэж та бодсон уу?

Жэебум толгой сэгсрэв.

Жэнни: Хэрэв би одоо л холдохгүй бол хэзээ нэг өдөр танихгүй юм шиг өнгөрөх үе гарч ирэх л болно!

Жэебум: Жэнни! Битгий хэл!

Жэнни: Гэхдээ~

Жэебум түүнийг тэврэв. Жэнни түүний цээжэнд наалдсаар чимээгүй болоход Жэебум: Цааш юу болохыг хэн ч мэддэггүй юм, Жэнни! Тааварлашгүй зүйл бол ирээдүй байдаг юм, Жэнни! Харин одоо хийж буй үйлдэл чинь ирээдүйг шийднэ! Тийм болхоор би одоо чамайг өөрөөсөө холдуулахгүй!

[Дууссан] "You Are My Life III" || JENBUM ||Место, где живут истории. Откройте их для себя