Талбай дотор цөөн машин үзэгдэнэ. Кино хэдий нь талдаа оржээ. Жэнни киногоо үзэх нүд нь гэрэлтэн суух бол Жэебум үе үе түүнийг харан инээмсэглэж байв.
Жэнни түүний өөдөөс гэтэн харан: Убба түүнийг хар даа! гэсээр гол дүрийн залуугийн цонхоор авирч буй үйлдлийг заахад Жэебум хараад жуумалзан: Би өрөөрүү чинь ингэж орох уу?
Жэнни толгой сэгсрэн: Дандаа тоглоом хийх юм! гэсээр үргэлжлүүлэн ярих гэж байсан зүйлээ мартаж орхилоо.
Жэебум түүний чимээгүй байдлыг хараад инээн: Хонгор минь! Би тоглоогүй!
Жэнни түүний зүг хараад: Убба!
Жэебум түүний гарнаас баруун гараараа атган өөрийнхөө зүүн гар дээр тавиад хоёр гарынхаа хооронд атгахад Жэнни түүнийг налав. Тэд романтик кино сонгожээ. Мэдээж шүү дээ!
Кино дуусч Жэебум цагаа харан: Шөнийн 1 цаг өнгөрчихөж~
Жэнни толгой дохиход Жэебум: Хаашаа явах уу? гэж хэлэн машинаа асаан талбайгаас гарлаа. Жэннид гэрлүүгээ явах бодол хальт орж ирэх ч тэр толгой сэгсрэн бодлоосоо салав. Жэебум ч мөн адил түүнийг хүргэж өгөх бодолгүй байв. Тэр эсрэг зүг жолоо татжээ. Тэд хотоос гарч байв.
Жэнни: Хаашаа явж байгаа юм бэ?
Жэебум мөрөө хавьчин: Чи хаашаа харна тийшээ явья! гэхэд Жэнни түүний зүг харав. Жэебум түүнийг нь хараад шууд л өөрийн талруугаа жолоогоо эргүүлэхэд Жэнни дээд бариулаасаа бариад: Ээжээ! гэж орилох бол Жэебум түүний дуунаар байрандаа зогсоод холын гэрлээ асаан: Хаана байна? гэж асуун инээхэд Жэнни: Юу?
Жэебум: Ээж гээгүй билүү? *жуумалзах*
Жэнни хошуугаа унжуулан: Убба битгий тогло л доо! *инээх*
Жэебум: Аан! гэж дуу алдаад машинаа жолоодон анх явж байсан замруугаа орон чигээрэй явж эхэллээ.
Жэебум давьхин цонхоо онгойлгоход Жэнни ч мөн өөрийнхөө талын цонхыг доош буулган гараа гаргав.
YOU ARE READING
[Дууссан] "You Are My Life III" || JENBUM ||
FanfictionҮнэн байсан уу? Худал байсан уу? Худал зүйл үнэн болсон уу? Үнэн зүйл худал болсон уу? #18 in FANFICTION Publish: 2018.04.30 Зохиогчийн эрхтэй бичвэр болно. Хувилах болон хуулан олшируулахыг хориглоно.