Сөүл гэрлээр гийж байв. Жэнни Жэебум хоёр BLACKPINK хамтлагийн байрны арын талбайд зогсож байх бөгөөд Жэебум түүний хойноос тэврэн дээш харж байв.
Жэнни: Яг одоо цаг зогсчихдог ч болоосой!
Жэебум түүний мөрөн дээр эрүүгээрээ тулан улам хүзүүнд нь шигдэж байв. Жэнни эргэн харахад Жэебум түүний бэлхүүсээр тэвэрсээр өөртөө нааж байлаа.
Жэнни: Убба! Он гараад төрсөн өдөр чинь болно! Би тэмдэглэж өгөхийг хүсэж байна!
Жэебум: Мм~
Жэнни: Тийм болхоор та өөр зүйл төлөвлөж болохгүй шүү за~ *инээх*
Жэебум толгой дохихоос өөр зүйл хийсэнгүй. Жэнни түүний тэврэлтээс холдоход Жэебум түүнийг хүчтэй татаж тэврээд жуумалзан: Холдуулмааргүй байна! хэмээгээд хүзүүнд нь шигдэж эхлэхэд Жэннигийн гижиг нь хүрч тэр чанга инээчихэв. Гудамжний бүдэг гэрэлд тэд бие биенээ харан зогсоно.
***
Тоглолт эхлэхэд хэдэн минут дутуу байв. Жэебум Жексон хоёр коридорт зогсон ярилцаж байхад тэдний өөдөөс Намжүүн Хусог хоёр ирж байх нь тэр. Жексон гараа өргөн: HI GYUS~~ гэхэд Намжүүн хариу өгөн: Залуусаа юу байцгаана?
Жексон: Та нарыг л хүлээж байлаа! гэж хэлэхэд Намжүүн Хусог хоёр "Битгий худал хэл" гэж байгаа аятай харж эхлэхэд Жексон үргэлжлүүлэн: Мэдээж тоглож байна! Бид зүгээр л зогсож байна!
Хусог эргэн тойрноо харсаар: Жонгүгийг харсан уу? Югём байгаа юу? гэж асуухад Жэебум: Югём хүлээлгийн өрөөнд байгаа, Жонгүгийг хараагүй юм байна!
Хусог толгой дохиход Намжүүн: Жонгүг гараад 20 минут боллоо! хаана ч алга!
Жексон: Угаалгын өрөөнд байгаа байх~ гэж хэлэхэд Хусог толгой сэгсрэн гартаа байх цагийг өргөн: Үгүй тэр гүйгээд гарсан бас энэ~ байнга зүүж явдаг цагаа ч зүүгээгүй! гэхэд өнөөх хоёр мөрөө хавьчин толгой сэгсэрлээ.
ESTÁS LEYENDO
[Дууссан] "You Are My Life III" || JENBUM ||
FanficҮнэн байсан уу? Худал байсан уу? Худал зүйл үнэн болсон уу? Үнэн зүйл худал болсон уу? #18 in FANFICTION Publish: 2018.04.30 Зохиогчийн эрхтэй бичвэр болно. Хувилах болон хуулан олшируулахыг хориглоно.