|8|

368 31 2
                                    

Залуучууд бэлтгэл хийсээр зогсоно. Тэд япон шинэ дууныхаа фэн уулзалтанд иржээ.

Ёнжэ микрофоноо шалган: Нэг, нэг! Хён!

Жэебум түүний зүг харахад Ёнжэ үргэлжлүүлэн: Болж байна! гэхэд Жэебум ярвайх нь тэр. Учир нь Ёнжэ хачин гэгч нь инээн буйдан дээр суулаа. Хүлээлгийн танхимд фэнүүдийн дуу цуурайтаж тэдний япон шинэ дуу эгшиглэнэ.

Стафф тэднийг гарах дохио өгөхөд Марк түрүүлэн гарч түүний ардаас нэг хоёроороо гарсаар төв танхимдаа ороход бүгд орилон шуугиж байв. Дөрвөн цаг үргэлжилсэн уулзалт дуусч тэд машинд сууцгаав. Залуус ядарсан хараглана. Машинд эфим явж байлаа. Залуусых ихэнх нь унтжээ. Жэебум нүдээ анин суухдаа эфимээр хэлэх BLACKPINK гэх үгийг сонсоод нүдээ нээв. BLACKPINK хамтлагийг японд байгаа гэж хэлэхэд Жэебум өндийн: Энд? *бувтнах*

Жэебум: Хён?

Урд суудалд суух Ким менежер эргэн харахад Жэебум: Намайг энд буулгачихаж болох уу? гэх нь тэр. Ким менежер том харсаар бодлогшрон сууснаа түрүүн хэлсэн мэдээг бодсоор: Чи?

Жэебум нэг хөмсөгөө өргөн: Хён!!

Ким менежер санаа алдан жолоочид зогсохыг шаардав. Жэебум машинаас буух гэхэд Ким менежер: Болгоомжтой яваарай!

Жэебум маскаа дээшлүүлсээр толгой дохив. Тэр хамгийн ойрхон байх машин түрээслүүлэх байгуулгаас машин түрээсэлж аваад TOKYO TOWER-ын урд зогсоод дээш харахдаа жуумалзан шууд гражруу нь явав. Тэр охидын машиныг хараад ойролцоо зогсоход удалгүй охид ч бууж ирэн машиндаа суух гэв. Охидыг машиндаа суун явахад Жэебум ч машинаа асаав. Тэр Жэннирүү засгах ч Жэнни утасаа авахгүй байлаа.

Жэнни нэвтрүүлэг эхлэхэд утасныхаа дууг хаасан байв.

Машин зогсоход жолооч нь буун дэлгүүрлүү алхаж эхэллээ. Жэебум ч яг ард нь зогсоход Жэнни машинаас бууж харагдав. Тэр цагаан цамц, сараал өмд өмссөн байлаа. Жэебум дуут дохио өгөхөд Жэнни цочин хажуу тийш хараад хурдтай нь аргагүй том нүдлэн менежерлүүгээ харав.

Жан менежер ч мөн толиндоо Жэебумыг олж хараад дараа нь Жэннирүү харахад тэр доош харан зогсоно.

Жан менежер түүний өхөөрдөм байдлыг ширтсээр санаа алдан: Оройн 9 цаг ойлгов уу?

Жэнни толгой дохиод шууд хойш гүйв. Тэр шууд л машинд суучихлаа. Тэр удаан хөдөлж болохгүйгээ ч мэдэж байв.

[Дууссан] "You Are My Life III" || JENBUM ||Where stories live. Discover now