|11|

366 33 1
                                    

Тасралтгүй бэлтгэл хийх Жэебумыг харсан гишүүд ямар нэг зүйл хийж чадалгүй зогсоно. Жэебум завсарлаганы дараа ууртай байсан. Марк түүнийг яагаад байгааг асуусан ч Жэебум юу ч хэлээгүй хөгжим асаан бэлтгэлдээ орсон. Тэр хөгжим асаасан харин унтраагаагүй. Бэлтгэлийн өрөөнд дуу цангинаж тэр бэлтгэлээ үргэлжлүүлнэ.

FLASHBACK

Жэнни гүнзгий амьсгаа аван: Убба хоёулаа салцгаая! гэхэд Жэебумыг гар сулран тавихад Жэнни доош харсаар: Убба бид одоо зогсох хэрэгтэй! Надад бас таньд хамтдаа байх ёстой эрхэм хүмүүс бий! Бүгд л хичээж ирсэн шүү дээ! та л миний хажууд байхад болно гэж боддог байсан гэтэл энэ үгүй байсан байна лээ! би хамтлагийнхныгаа орхиж чадахгүй! та ч бас~ энэ л бидний зааглах зураас... би болон бид, та болон тэд ийм байхад бидэнд ирээдүй байхгүй шүү дээ! бас Ян захирал мэдчихсэн!

Жэебум түүний гэнэт ярих зүйлсийг чимээгүй бодсоор гараа чангалан: Жэнни Ким, юу яриад байгаа юм бэ?

Жэнни: Убба! Энэ хэцүү ч гэлээ дараа нь зөв шийдвэр байсан мэт санагдах болно! Тийм болхоор салцгаая! өнгөрсөн хугацаанд та надад бүх зүйлийг өгсөн! би хэзээ ч харамсахгүй!

Жэнни хэсэг чимээгүй суухад Жэебум үг хэлсэнгүй.

Жэнни үргэлжлүүлэн: Сонбэним!

Жэебум энэ үгийг сонсоод түүний зүг харав. Жэннигийн нүд тунгалаг харагдана.

Жэнни суудлаасаа босон: Сонбэним хамт гарцгаая! хамгийн эхний уулзалт шиг өөр өөрсдийн замаар салж явцгаая!

Жэебум хөмсгөө зангидсаар гараа чангалан: ЖЭННИ!!!

Түүний дуу кафед цуурайтахад Жэнни том харан амаа дарахад Жэебум босон түүний гарнаас татан кафегаас гарав. Жэебумын ширүүн байдлаас Жэнни айж байлаа.

Жэебум кафен үүдэнд гудамжинд түүний өөрлүүгээ харуулан татаж орхилоо. Жэнни түүний үнсэлтийг мэдрэхдээ хүчтэй түлхсэн ч тэр Жэебумаас ганц ч алхам холдож чадсангүй. Жэебум хүчтэй байв.

Жэннигийн нулимс урсаж эхлэхэд Жэебум түүнээс автоматаар хурдтай холдов. Жэнни тогтвортой амьсгалж чадахгүй хурдан хурдан агаар аван гаргаж байхад Жэебум: НАМАЙГ ӨӨР ЮУ ХИЙЖ ЧАДАХЫГ МЭДЭЖ БАЙНА УУ?

Жэнни: Сонбэним гуйя! чанга ярихаа боль л доо~~

Жэебум: БИ ОДОО ХЭЛЭХ БОЛНО! ЖЭННИ БИ ЧАМАЙГ ӨӨРӨӨСӨӨ ХОЛДУУЛАХГҮЙ!

[Дууссан] "You Are My Life III" || JENBUM ||Where stories live. Discover now