Жэебум Жэнниг хүлээн зогсоно. Тэр зүгээр л харахыг хүсэж байв. Тэдний харилцаа дууссан шүү дээ! Тэр Жэннигийн хүслийг хүндэлсэн бас хайрласан. Хоёр компани мэдчихсэн ч аль нэг сэтгүүл, сайтууд чимээгүй байгаа нь тэдний хувьд одоо азтай зүйл болжээ. Пак захирал Жэебумд олон зүйл сануулан. Ян захирал ч ялгаагүй Жэннид бэлтгэл хийх үе, дагалдагч байх үеийн бүхий л зүйлсийг чухалчлан сануулж хамгийн чухал зүйл нь хамтлагийн гишүүд гэдгийг ч хэд дахин хэлсэн. Жэебум Жэнни хоёр ч мөн адил үүнтэй санал нийлсэн юм. Үерхлийн мэдээ олон зүйлийг дагуулдаг. Муу талаараа ч тэр, сайн талаараа ч тэр гэвч үерхэл уддаггүй гэдгийг тэд мэднэ. Хосууд маш их шалгуур, зовлонг туулах хэрэгтэй болдог. Ямар нэг мэдээ гарч, тоглолт нэвтрүүлэгийн үеэр ч тэд олоны нүдэнд ил л байх ёстой болчихдог. Энэ л тэдний гол асуудал.... Хувийн амьдралыг хэт их сонирхож эхэлдэг. Гэвч энэ шүтэн бишрэгчидийн хувьд сайхан зүйл ч гэлээ алдартнуудын хувьд бол өөр... тэд нууц байлгахыг хүснэ.
Жэебум бугууйн цагаа харсаар санаа алдав. Тэр байгаа газартаа ирээд хоёр цаг өнгөрөөжээ. Тэр Жэнниг хараагүй. Жэебум дахин нэг удаа цагаараа хараад урагш хоёр алхахад танил дуу хоолой дугарлаа. Жэебум энэ хоолойг хамгаас сайн мэднэ.
Жэебум: Жэнни?
Тэр амандаа ийн бувтнаад урагш алхан булан эргэхдээ Жэнниг хараад толгой дохисон ч хажууд нь зогсох залууг хараад гайхширав.
Жэебум тэр залууг ч хэн болохыг мэдэж байв. Тэр л Жэнни Жэебум хоёрыг танилцуулсан шүү дээ! Жэебум удсангүй шууд л машинруугаа явав. Жэебум гэртэй ирэхдээ өмнөхөөсөө шал өөр байв. Марк Жексон хоёр түүнийг гайхна. Өнгөрсөн 3 сарын хувьд тэр их сульдсан байдаг байсан гэтэл энэ өдөр эрч хүчтэй байв.
Жэебум: Залуусаа WORLD TOUR маань эхлэх гэж байна! тийм болхоор сайн ажилцгаая!
Түүний дуунаар Югём өрөөнөөсөө гарч ирж удалгүй түүний өрөөнөөс Ёнжэ гарч ирэхэд Жэебум түүний зүг харан: Өө~ хэзээ ирсэн юм уу? энд хонох уу?
Ёнжэ хачин инээн толгой дохиход Жэебум өрөөрүүгэн алхан: Зза тэгвэл өглөө эрт сэрцгээнэ шүү! гэж хэлэв.
Тэр үнэхээр өөр байв. Жэебум хэзээ ч өглөөний талаар ярьж байгаагүй.
Жексон: Хаашаа явсан юм бол? илбэдүүлцэн юм биш биздээ? Бүр бие арзайчихлаа!
Ёнжэ: Хён хоноод яв гэж хэлж байгаагүй шд!
Жексон инээн: Толгой нь эргээ байлгүй~ гэхэд Ёнжэ түүний өөдөөс муухай харан: Амаа тат! гээд хэлчихэв.
YOU ARE READING
[Дууссан] "You Are My Life III" || JENBUM ||
FanfictionҮнэн байсан уу? Худал байсан уу? Худал зүйл үнэн болсон уу? Үнэн зүйл худал болсон уу? #18 in FANFICTION Publish: 2018.04.30 Зохиогчийн эрхтэй бичвэр болно. Хувилах болон хуулан олшируулахыг хориглоно.