|13|

384 34 2
                                    


Үгүйсгэсэн мэдээ гарсан цагаас хойш сайтын хайлтыг энэ мэдээ л тэргүүлж байв. Ихэнх фэнүүд үүнд итгэхгүй байлаа. Тэдний тэврэлтийг энгийн биш байсан гэдэгт нь итгэлтэй байв.

Жэнни дууны бичлэг хийлгэж байхдаа шилэн хананаас харцаа салгасангүй. Тэр тогтвортой ямар ч сэтгэл хөдлөлгүй дуулж байгаагаасаа болоод загнуулж байв.

- Жэнни чи яачихаад байгаа юм?
Teddy ийн хэлэхэд Жэнни чимээгүй толгой дохиод ярвайх аядахад өрөөнд Ханбин орж ирэв. Ханбин тэднийг хараад хойно буйдан дээр нь суухад Жэнни хоолойгоо засав. Түүний дуунаар Ханбин Жэннитэй түр үлдээхийг гуйлаа.

Teddy-ыг гарч явсаны дараа Ханбин дуу бичлэгийн өрөөнд орох гэхэд Жэнни түүнээс өрсөн гарч ирээд: Сонбэ та яах гэж ирсэн юм?

Ханбин толгой дохин: Би чамаас уучлалт гуйх гэсэн юм!

Жэнни: Дэндүү оройтсоон. Бүх зүйл дууссан!

Ханбин толгой сэгсрэн: Үгүй ээ Жэнни! дуусаагүй! чи амьд байгаа цагт дуусахгүй! гээд түүнд нэг цаас өгөв.

Жэнни цаасыг дэлгэж хараад ярвайн: Юу юм?

Ханбин: Заавал ирээрэй!

Жэнни толгой сэгсэрсэн ч Ханбин тоолгүй түүнийг орхиод гарав. Жэннид хотын төвөөс зайтай амралтын газрын хаяг өгсөн байлаа. Яг л тэдний амралтын өдөр таарсан байв.

Жэнни чимээгүй зогсоно.

Хоёр өдөр өнгөрч Жэнни өөрийгөө амралтын газрын хаягны урд зогсож байгаадаа итгэж өгөхгүй байлаа. Жэнни эргэн тойрноо харан зогсож байхад түүний ард хэн нэгэн ирж зогсов.

Жэнни: Сонбэним энд яах~ тэр үгээ дуусгаж чадалгүй том харав. Түүний өмнө Жэебум зогсож байлаа.

Жэнни: Та өнөөдөр ирсэн юм уу? үгүй ээ~ үгүй та өнөөдөр нислэгтэй шүү дээ!

Жэебум үг хэлсэнгүй.

Жэнни: Та нислэгээсээ хоцорч байна шүү дээ! явах хэрэгтэй! хурдан та хоцорч байна!

Жэебум: Дөнгөж ирж байхад яагаад хөөгөөд байгаа юм?

Жэнни санаа алдан доош харлаа. Тэр харц буруулав.

Жэебум: Би Ханбинд итгэхгүй байна! би чамайг заавал ирнэ гэдгийг мэдэж байсан болхоор ирсэн юм. Зөвхөн сонсох гэж~~

Итгэлтэй байна уу, Жэебум? чи зөвхөн сонсох гэж л ирсэн гэж үү?

Жэебум үргэлжлүүлэн: Бас ганцааранг чинь энд зогсоогоод баймааргүй байсан юм! гэсээр хойш нэг алхахад Жэнни түүний өөдөөс харан: Ханбин убба таньтай уулзсан гэж үү?

[Дууссан] "You Are My Life III" || JENBUM ||Onde histórias criam vida. Descubra agora