|10|

321 28 0
                                    


Жэнни GOT7 хамтлагийн гэрийн гадна ирчихээд орох эсэхдээ эргэлзэв. Тэр цаг харвал шөнийн 1 цаг болоход 40 минут дутуу байв. Жэнни урт амьсгаа аваад хонх дарах нь тэр. Тэр Жэебумыг унтаж байхвий гэдгээс айж байлах. Удалгүй хаалга дугарах чимээ гарч Жэебум хаалга онгойлгон: Хараал ид, Бэмбэм би хэрэггүй гэж хэлсэ~ тэр Жэнниг хараад цочирдчихов. Тэр Жэнниг гэж огт бодоогүй.

Жэебум хажуу тийш алхан: Ж-Жэнни!

Жэнни тэднийг орон инээмсэглэн: Сүүлд ирэхэд их замбараагүй байсан! гэхэд Жэебум: Сүйтгэгчид байхгүй юм чинь дээ! гэж хэлчихээд зай тавьж өгөн: Чамайг ийм орой хүрээд ирнэ гэж бодсонгүй! гэхэд Жэнни цүнхээ буйдан дээр эвтэйхэн шиг тавиад Жэебумын зүг харан: Убба надад уух зүйл хийгээд өгөхгүй юу! гэхэд Жэебум ухаан орсон мэт хурдтай эргэхдээ хана мөргөчих нь тэр.

Жэебум: Ёоо~ *духаа барих*

Жэнни: УББА!!

Жэебум ярвайн гараараа сууж байхыг дохиод: Зүгээр ээ! зүгээр! гэв.

Жэебум яг одоо ээжийгээ хараад балмагдаж буй бяцхан жаал шиг л байв. Жэебум гал тогооны өрөөндөө орон ус хийж аваад буцахдаа толинд харав. Түүний дух бага зэрэг туяа орчихсон байлаа. Тэр гараараа зөөлөн илээд ярвайж эхлэв. Гэнэт бүх гэрэл нь унтрахад Жэебум: Жэнни?

Жэебум том өрөөндөө орсон ч Жэнниг харсангүй. Өрөө маш харанхуй байлаа. Удалгүй Жэннигийн дуу гал тогооных нь өрөөнөөс дугарч Жэнни амандаа дуу аялав. Тэр дууг сонсоод гал тогооны өрөөрүү буцан алхлаа. Жэебумыг өрөөнд орж ирэхэд гэрэл асаж Жэнни өнөөх хос цамцаа өмсчихсөн мөн дээрээ нь хормогч зүүсэн байв.

Ширээн дээр ❤ JJ 💚 гэх бичээстэй бялуу харагдах бөгөөд тэр ихэнд бэлдсэн байлаа.

Жэнни: Төрсөн өдрийн мэнд хүргье, убба!

Жэебум ширээнд суухдаа "Ийм учиртай байж ээ? би өглөө л гэж бодож байлаа" гэсээр суухад Жэнни: Та ёстой мэдрэмжгүй юмаа~

Жэнни бялууруу тэмүүлэх Жэебумын гарнаас татан: Болоогүй шүү! хараахан дуусаагүй байна! гэж хэлээд Жэебумыг татан босгож өрөөрүү нь түлхээд: Хурдлаарай! гэж хэлэв.

Жэебум түүнд түлхүүлсээр өрөөндөө оров. Тэр яах учираа олсонгүй. Жэнниг яах гэж ингэсэнийг ойлгохгүй байлаа. Удалгүй тэр чанга инээчихэв. Түүний шүүгээний өмнө талд өлгүүрт хос цамцных нь өрөөсөн харагдав. Жэебум үүнийг далд хийсэнээ санаж байв.

[Дууссан] "You Are My Life III" || JENBUM ||Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin