Жэнни өглөөнийхөө цайг уучихаад чимээгүй хайрт залуугаа ширтэнэ. Жэебум түүнээс холгүйхэн зогсох бөгөөд түүний өмнө нэг эсвэл хоёр нас хүрч байгаа охин зогсож байв. Охин тасралтгүй Жэебумыг ширтэнэ. Жэебум инээмсэглэн гараа байх шоог эргүүлж байлаа. Охины инээх дуу Жэннид сонсогдож Жэнни ч мөн инээмсэглэн сууна. Жэебум шоог эвлүүлчихсэн байлаа.
Жэнни босон түүний зүг алхахдаа: Чаддаг болчихож~
Жэебум: Мм~?
Жэнни: Шоог эвлүүлж чаддаг болчихсон байна!
Жэебум: Таван настай байхад аав минь зааж өгсөн юм!
Жэнни толгой дохин: Таны тоглосон кино бодогдоод яг л чаддаггүй хүн шиг л байсан даа! гэж хэлэн хажууд нь очиход охин тэднийг хараад л байв.
Жэебум инээх аядан толгой дохиод охины өмнө суун: Энэ бүсгүй минийх~ үзэсгэлэнтэй байгаа биз?
Охин: Бла бла бла *хэлээ гаргах*
Жэебум: Тиймээ чи илүү үзэсгэлэнтэй юм байна! *инээх*
Жэнни ярвайн зогсоход Жэебум түүний бэлхүүсээр тэврээд инээмсэглэн: Битгий хошуу унжуул л даа! хонгор минь~~
Охин тэднийг харсаар эргэж харан: Мама мама~ гэхэд холгүйхэн зогсох охины ээж тэдний өөдөөс алхахдаа чангаар орилох нь тэр. Эмэгтэйг орилоход Жэнни өөр тийш харсан учраас эмэгтэй түүнийг танилгүй Жэебумын тайзны нэрийг дуулсаар дахин орилоход Жэнни маш хурдан урагш алхав. Эмэгтэй Жэебумын өмнө зогсоод гараа өргөн: Бурхан минь~~ мөн гэж үү? би буруу хараагүй биздээ? гэсээр Жэебумын гарлуу заахад Жэебум гараа атгав. Эмэгтэй түүний гарнаас атгахыг хүсэв. Жэебум зөвшөөрсөнгүй.
Жэебум эмэгтэйд хандан: Зураг битгий дараарай! би энд амрахаас ирсэн учраас энийг гуйж байна!
Эмэгтэй утасаа далд хийв.
Жэебум үргэлжлүүлэн: Дараа нь фэн уулзалт дээр уулзацгаая! гэж хэлэв. Эмэгтэй дотроо заавал фэн уулзалтанд очих талаар бодоод инээмсэглэн толгой дохиод хүүхдээ аваад яваад өгөв. Гэсэн ч тэр Жэебумыг хэнтэй явж байгааг сонирхсоор байлаа. Энэ фэн хүний зан шүү дээ! Эмэгтэй охиноосоо асуув. Охин нь толгой дахин хариу өгөхөөс өөр зүйлгүй байлаа.
Жэебум байшингийн буланд зогсох Жэнниг хараад хөмсөгөө атрилдуулан: Ингээд л байх уу? Битгий нуугд~ би чамайг нуумааргүй байна! гэж хэлчихээд Жэнниг тэврэхэд Жэнни: Би айгаад байсан юм! гэв. Жэебум толгой сэгсрээд түүнийг тэвэрсээр түрүүлж алхан өрөөндөө ороод өөрлүүгээ харуулав.
ESTÁS LEYENDO
[Дууссан] "You Are My Life III" || JENBUM ||
FanficҮнэн байсан уу? Худал байсан уу? Худал зүйл үнэн болсон уу? Үнэн зүйл худал болсон уу? #18 in FANFICTION Publish: 2018.04.30 Зохиогчийн эрхтэй бичвэр болно. Хувилах болон хуулан олшируулахыг хориглоно.