3 зүгээр л тоглоом

1.3K 115 0
                                    

Сайн уу гонжиам таны нууцыг тайлахаар бид орлоо хэмээн бүгд нэгэн зэрэг хэлэн дотогш оров

***

Барилгын урд ирэн орох хаалгыг хайж байтал баахан модоор дарсан хаалга байлаа. "Миний зөв бол тэр төв хаалга байх ёстой" гэж юнгиг түрүүлж ам нээхэд бусад нь бүгд тийшээ анхаарлаа төвлөрүүлэв. Бид ч дуу нэгтэйгээр тийм бололтой, Тийм юм шиг байна, Энэ яг мөн байна хэмээн ам амандаа хэлцгээж байлаа.

Бид тэр хаалганы урд иртэл энэ байшин руу хэнийг ч оруулахгүй гэсэн мэт модоор маш сайн тагласан байх бөгөөд бид хэд бүгдээрээ татаад ч дийлхээргүй байв. Тийм ч учраас авчирсан багажнууд дундаасаа хөшиж онгойглгож болох юм хайн бүгдийг нь эхнээс нь дуустал моднуудыг нь авч хаяав. Гаднаас нь харахад 3 давхар мэт боловч дотроо 4 давхар бололтой байв. Газар доор гэж ярих нь зөв байх. Газар доор нэг давхар нь байдаг харин газрын хөрснөөс дээш 3 давхар байгаа гэж би таамаглаж байна.

Бид хүлээлгийнх нь танхимд иртэл бидний төсөөлж байснаас дэндүү долоон дор байдал угтаж байв. Эвдрээгүй юм гэж байхгүй энд тэндгүй юм хөглөрсөн гишгэх газар ч үгүй байв. Бид нар бүх төрлийн багажтай явсан учир сүнс элдэв янзын чөтгөр адгуус ирсэн эсхийг тэр дор нь мэдэх боломжтой байв. Нэг тавиур дээр сүмээс авчирсан ариун усыг задлан саванд хийгээд дээр нь зүү тавьж үлдээв. Учир нь зүү гадны биетийг илрүүлэхдээ ямар ч төхөөрөмжийг урдаа оруулхааргүй тийм зүйл билээ. Хариа бид хэдийг зүүгээ ариун усанд хийж байхад онгорхой байсан нэг хаалга хаагдлаа. Бүгд орилолдон тэр зүг рүү харвал биднийг орж ирэхэд онгорхой байсан хаалга хаагдсан байв. Бид тийшээ очиж үзэхээр болон харвал зүгээр байв. Бид хэд хий харсан байж магадгүй хэмээн би "сая тэр зүгийн эсрэг зүг рүү хэн харж зогсож байсан билээ тэр хүн камераа аваад ир дээ" хэмээн хэлтэл

Жин: юнги зогсож байсан биз дээ гэв

Юнги: тиймээ би зогсож байсан тэгээд сая энэ камерыг шалгаж үзсэн тэр хаалга угаасаа хаалттай байсан байна. Энэ салхи эсвэл бид хэдийн гадаа өрж тавьсан моддын нэг унасан байх хэмээн хэлэв.

Жүүн: би харсан бид хэдийг орж ирэхэд энэ хаалга онгорхой байсан энэ салхинд хаагдсан байх боломжгүй энэ  бараг 4 метр орчим өндөр хашааны цаанаас салхи салхилсан ч яагаад ч энэ давхарт ирнэ гэж байхгүй хэмээн дуугаа өндөрсгөн хэлтэл

Юнги: итгэхгүй байвал энийгээ өөрөө үзээч биднийг орж ирэхэд энэ хаалга хаалттай байсан хэмээн тэр хоёр хэрэлдэж байв

Би: заза одоо хоёулаа боль цаашаа явья энэ яахав энд нь үлдээчихье хэмээн ариун ус руу заатал бусад нь толгой дохив. "Сая хаагдсан бас хаагдаагүй гээд байгаа өрөө рүү орж үзье шинэ зүйл байх ч юм билүү" гэж хэлтэл

Хусог: тэгье энд угаасаа сонирхолгүй байна өөр газар очиж илүү сонирхолтой зүйл хийе гэв.

Бид ч зөвшөөрөн саяны өрөө рүү очвол бидний төсөөлөөчгүй зүйл байв...

//дууссан//☠️Гонжиам сэтгэцийн эмнэлэг☠️Where stories live. Discover now