Хаалга тогших чимээнээр юнги босон хаалга тайлж өгтөл манай хэд ороод ирэв. Би гайхан харж байтал тэдний нүд хавхар байв. Лабораторид байсан шиг ялзарсан үнэр үнэртээд байхаар нь хартал баахан өрөөд тавьчихсан авснууд байв. Газар 4авс байх бөгөөд зөвхөн нэг нь л онгорхой би буруу бодоогүй бол энэ минийх биш гэж хэн нэгэн нь хэлээч. Өмдний арын халаасанд эвхдэг хутга байв. Гараараа эвхдэг хутгыг аван гарыг маань хүлсэн хүлээсийг тайлан хөдөлгөөнгүй хэвтэв. Хэсэг хэвтэсний эцэст дээш хартал миний төсөөлөөчгүй зүйл байв. Миний өөдөөс харж зогсож буй хамгаас хайрт найзууд минь. Жин хусог жүүн эцэст нь юнги гэхдээ тэдний нүд гүн хар байв. Тэдний нүдэнд би өөрийгөө харж болж байна. Өрөвдөлтэй өөрийгөө харж байна. би яагаад мэдээгүй юм бол бүх хэргийг юнги үйлдсэн гэдгийг. Тэд намайг харж өөрсдөө нэг сонин хэлээр яриад унав. Үгүй ээ зөвхөн юнги. Тэрийг сонсохоор миний нүд бүрэлзэж ухаан санаа минь гараад явчихсан юм шиг болж байв. Тэр ярианд хэт автаж ухаан санаагаа алдахгүйн тулд толгойгоо байн байн сэгсэрч байв. Тэр ч тэгж ярихаа болин цааш эргэн явцгаав. Тэр хооронд би гарж гүйв. Миний ард юнги зүгээр орхичих оо гэх дуулдана.
**юнгигийн талаас**
Тэхёнийг сэрснийг мэдэн хорон үгээр булж байтал хаалга тогшив. Онгойлгоод орчихоор яадаг байна аа өө нээрээ тэд нарт түлхүүр байхгүйшд мартчих юм. Хаалгаа онгойлговол саяхан хийсэн авсны маань эзэд байна. Тэднийг оруулж ирэн тэхёнийг харуулж байтал тоож байгаа ч шинж алга угаасаа хараад ч танихгүй шд. Сүнсний хэлээр хараалаа уншин (ийм юм байдаг бол уу) холдлоо.
**зохиолчийн талаас**
**өнгөрсөнд**
Юнги ахынхаа ятгалгаар энэ гонжиамд ирэв. 2 3 хоносон боловч онцын зүйл огтоосоо болсонгүй. Сүнс сүүдэр байдаггүй юм байна гэж бодоцгоон буцах гэсэн боловч машиных нь хамаг бензин асгараад дуусчихаж. Ах дүү хоёр ферм лүү алхаж явах замдаа дүү нь гомдоллож байв.
Юнги: өлсөөд байна өлсөөд байна
Ах: май энийг идээд амаа хамхиж үз (кимбаб өгөх)
Юнги: баярлалаа хён. Ах дүү хоёр үүнээс цааш юм ярисангүй. Ферм дээр ирэн дүүгийнх нь дотор муухай оргиж эхлэв. Ах нь энэ кимбабыг хугацаа нь дууссан хог гэдгийг нь мэдсээр байж өгсөн нь энэ байсан юм. Дүүгээ бөөлжиж байх хооронд нь ар дагз руу нь цохиж ухаан алдуулаад үүрээд буцаад эмнэлэгт ирэв. 402 рт оруулж ирээд хамаг биеийг нь хүлж тавиад дараа нь яах тухайгаа бодон цонхны тэнд зогсоно. Хэдэн цаг тэгж зогссоныг мэдэхгүй ч нэг л мэдэхэд дүү нь ухаан орж байв. Дүүгээ ухаан орж буйг мэдэн хүлээстэй чигээр нь сандал дээр суулгаад хоёр хацар луу нь аймшигтай чангаар алгадана. Дүү нь ах руугаа өршөөл ирсэн харцаар харах боловч ах нь аль болох тоохгүйг хичээн зогсоно. Хараалыг бичсэн номыг гаргаж ирэн чангаар уншихад ахынх нь нүд тас хар болов. Дүү нь айх гайхах зэрэгцэн байж байтал ахынх нь нүд эргээд хэвийн болж харин энэ удаа дүүгийнх нь нүд тас хар болов. Энэ нь хараал дамжсаныг илтгэнэ. Хараалыг өвлүүлсэн хүн заавал амиа хорлох ёстой учир эрт дээрээс бэлдсэн дүүжлүүрийн уяаг гаргаж ирэн өлгөнө.
Ах: ахыгаа уучлаарай юнги гэж хэлэн өөрийгөө дүүжлэхтэй зэрэгцэн юнгигийн дуу энэ өрөөнд хадна. хажуудаа хэвтэх хутгыг аван хүлээсээ тайлан аль болох хурдан тайлахыг хичээсэн боловч ах нь аль хэдийн энэ хорвоогоос явчихаж. Цусаар уйлж нүүр нь хөв хөх болсон ахыгаа буулган тэврэх юнги...
**одоо үе**
Юнги эмнэлгээс гарч гүйх тэхёнийг цонхоор харан амандаа өршөөл ирсэн зүйл бувтнан хэлнэ. Ахынхаа үхсэн дүүжлүүрийн уяан дотор толгойгоо хийн зогсоод сандалаа түлхэтэл амьсгаа нь боогдож хамаг ухаан санаа нь гарч яван нэг л мэдэхэд зүрх нь зогссон байв. Харин энэ үед тэхёний нүдэнд дүүжлэгдэж буй юнги харагдан буцаж эмнэлэг рүү гүйх замдаа амандаа битгий гэж зогсоо зайгүй шивнэж байв. Эмнэлэгт орж ирэхэд юнги аль хэдийн амьсгал хураасан байх агаад тэхёний дотроос дараагын хараалын эзнийг олохыг ямар нэгэн зүйл шаардан байж суулгахгүй байв.
**тэхёний талаас**
Би буруу бодож тэр авсийг юнги өөртөө зориулж хийсэн юм байна. Өөрийгөө хараал туссан гэдгийн юнгигийн бичсэн тэмдэглэлээс уншиад мэдчихэв. Намайг дотроос минь нэг зүйл шаардаж байна. Юнгигийн бичсэнээр бол энэ дараагын хараалын эзэн гэнэ.
**зохиолчийн талаас**
Тэхён: тэгвэл дараагынхаа хохирогчийг олж авчиръя даа гэж хэлэхэд нүд нь тас хар болсон урууланд нь бага зэргийн хорон муушилзалт тодорсон байв...
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Хүү ингэж нэг юм дуусах гэж. За тэгээд энэ хүрээд дууслаа удахгүй дахиад өгүүллэг бичнээ. Миний алдаа дутагдал ихтэй өгүүллэгийг маань дуустал нь уншиж байсан та бүхэнд баярлалаа бас хайртай шүү гэхгүюу. Бас ингээд сүүлийн хэсэг дээр ингээд өөрийнхөө үгийг хэлэх бас л гоё юм байна шүү хха. Ззх дараагийнхаа зохиолоор уулзацгаая. Энэ хамгийн сүүлийн хэсэг учир өөрт төрсөн багахан ч болов сэтгэгдэл үлдээгээрэй<3 <3
Дууссан огноо: 2018:07:14
YOU ARE READING
//дууссан//☠️Гонжиам сэтгэцийн эмнэлэг☠️
HorrorАхлах сургуулын 5 сурагч бардам зандаа хөтлөгдөн гонжиам сэтгэцийн эмнэлэг рүү орно. Энэ эмнэлэг анх ашиглагдахаа больсон цагаас эхлэн өдий хүртэл нэг л өрөө хаалттай байдаг байсан. Гэвч тэр өрөөг онгойлгохыг завдсан хүн бүр адгын муугаар үхэж, ами...