7 зан үйл

1K 109 2
                                    

Би очин тэдний бэлдсэн зүйлийг харвал лаа асаасан байх бөгөөд баахан сав ч юм уу нэг тиймэрхүү юм таазнаас өлгөсөн байлаа. Лаан дундаа нэг хайрцагтай зүйл байв. Би тэрэн дотор юу байгааг хэнээр ч хэлүүлтгүй мэдэж байв. Би гараа ариун усаар ариутгаад хоёр лааг асаав. Лаа асаасны дараа сүмээс авсан сүнс дуудах таринг хоёр лааны нэгт нь шатааж лааны хажууд байх төмөр аяганд тарингаа хийн дуустал нь шатаав. Тарингаа шатаасны дараа бид бүгд мөргөв. Мөргөн хэдэн хором ажигласны дараа лаа бөхөлзөж бөхөлзөж унтарчихав. Бид гайхах айх зэрэгцэн байж байтал тэд нарын өлгөсөн баахан сав эдр нь бүгд гэнэт хоорондоо шүргэлцэн яг л гадаа хээр салхинд байгаа юм шиг л хоорондоо мөргөлдөцгөөж байв. Бид нар орилон гарах гэтэл хаалга гэнэт хаагдчихав. Бид бөөгнөрөн зогсож байтал хаалга муухай чахран дуугарч бүгд орилолдон тэр өрөөнөөс гарав. Гэхдээ хэн ч тэр эмнэлгээс гарсангүй. Учир нь бид нарын хэн ч мөрийгөө алдахыг хүсэхгүй шүү дээ.

Бид зан үйлээ хийчихсэн болохоор дараагийн үйл ажиллагаа болох лабораторид очиж тэр цагийг харах байв. Бид хэд лабораторид очвол нөгөө муухай үнэр үнэртсээр байв. Тэд нар энэ үнэрийг юу болохыг гайхаж л байгаа байх гэхдээ өөрсдөө олж мэдвэл илүү сонирхолтой шүү дээ. Би тэд нарыг тэр хавиар юм үзэж байх хооронд юнгиг дуудан нөгөө цагийг харахаар явав.

Би: сонин юм даа

Юнги: яасан бэ

Би: энд байсан нөгөө цаг алга болчихож

Юнги: за арай үгүй байлгүй дээ тийм гэж юу байсын

Би: үгүй ээ нээрээ энд байсан шдээ

Цаанаас жүүн: энэ түрүүн даргын өрөөний жаазтай зурган дотор нэг өвчтөн зүүчихсэн байсан цаг байна шдээ энийг хараа

Хусог: хоо тийм байна

Жин: ээ энэ газар улам л аймар болоод байна асуудал бүр хүндрээгүй дээр хэдүлээ явылда

Би: ахаа гуйж байна эндхийн тэр онгойдоггүй өрөөний хаалгын учрыг хэдүүлээ олчиходд явцгаана гэж хэлцгээсэн биз дээ

Жин: заза гэхдээ ямар нэгэн юм болвол заавал явцгаана шүү

Юнги: энэ цаг ямар хүнд юм бэ

Би: хөөе ахаа тавиач ээ та ийм газар ийм зүйлд хамаагүй хүрж болохгүй гэдгийг надаар хэлүүлтгүй мэдэж байх ёстой хүн биз дэ

Юнги: гэхдээ энэ аймар хүнд юм байна яаж тэр хүн зүүж зураг авхуулсан юм бол оо бараг 2 хэл орчим хүнд юм

Би: тавиач дээ ахаа

Юнги: та нар барьж үзэхгүй хэрэг үү гэхэд бусад нь бүгд түүнээс хол зогсов.

Хусог: гэхдээ та хоёр түрүүн юу шивнэлдээд байсан юм.

Би: би-

Юнги: юу ч биш ээ тэхён надад даргын өрөөнд авсан зургаа харуулсан юм

Би: ахаа та яа-

Юнги: худлаа ярих хэрэггүй дэ тэхён

Би: О.о

Жүүн: заза одоо 5уулаа бусад өрөөгөөр явж үзье

Бүгд:за бид тэр өрөөнөөс гарсны дараа хаалга гэнэт хаагдав. Бид ч дав хийн цочин хойш харвал

Хусог: уучлаарай та нарыг цочоочихсон уу би харин хаасан чинь салхинд юм юунд юм өөрөө чанга хаагдчихлаа

Жин: за зүгээр дэ гэхдээ дахиж битгий хамаа намаагүй юманд хүрээрэй

**хэн нэгний талаас**
Удахгүй та нар миний урхинд орох болно доо хэмээн хорноор чимээгүйхэн уруулаа мушилзуулахад харамсалтай нь түүнийг хэн ч харсангүй...

//дууссан//☠️Гонжиам сэтгэцийн эмнэлэг☠️Where stories live. Discover now