**зохиолчийн талаас**
Эзэнгүй байшингийн 4 давхарт өдөөс нь харагдах хаалга руу ширтсэн хоёр залуугаас гадна тэднийг ширтэн хорон инээмсэглэж буй гурван залуу. Бусад хүмүүсээс ялгагдах нь тэд бүгдээрээ хар нүдтэй байх аж.
**тэхёны талаас**
402 ыг өөрөө онгойсонг харсан юнги бид хоёр байсан газартаа зог тусна. Тэр өрөөнөөс бас л нэг теннисийн бөмбөг гарч ирэв.
Энэ нь дээр ямар нэгэн юм сийлсэн байвал ганцхан би харж байгаа гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. Өнхөрч ирсэн тэр бөмбөгийг газраас аван эргүүлж тойруулж хартал үхэл гэсэн үгийг сийлсэн байв. Тэр хаалга муухайгаар чихран онгойж бүтэн дэлгэгдэхэд юнги хаашаа ч юм шатаар доош гүйн алга болов. Тэрний араас хичнээн дуудсан боловч намайг сонсож байгаа шинж алга.
Тэр хаалга руу нэг юнгигийн явсан газар луу ээлж дараалан харж байгаад юнги хёны араас гарахаар болов. Энэ юнги хён хаашаа лага болчихов доо хэмээн бодон явж байтал эмнэлэгээс гарсан болхыг нь би төвөггүйхэн шиг ойлгов. Учир нь 2 давхарын төв хаалга (та нар мэдэж байгаа бол уг эмнэлэг нь 4 давхар хэдий ч 2 3 4 давхар нь газрын хөрснөөс дээр харин 1 давхар нь газрын хөрсний доор байдаг нэг ёсондоо зоорь гэх юм уу даа) онгорхой байв. Түүний араа гартал хаашаа явсан гэх нь тодорхойгүй олон жим байв. Энд ийм олон жим байсан юм байх даа эсвэл би өмнө нь анзаарч байгаагүй юм бол уу аль нэгийг нь сонгож ядан зогсож байтал баруун талын нэг жимээс миний нэрийг дуудах чимээ сонстоно.
Тэр олон жимээс алийг нь юм бол гэж эргүүтэн зогсож байтал хамгийн наад талаас нь
Юнги: хүн дуудаад байхад чинь юугаа хийгээд мэлрээд байгаа юм хоёулаа эндээс явах болно гээд намайг үг ч хэлж амжаагүй байтал чирээд явчихав. Тэндээс тав алхав уу гүйюү би гараа татаж аван
Би: юнги хён та тайвшир хоёулаа эндээс явахгүй. Ядаж хусог намжүүн хоёрыг олчихоод явъя тэхүү мм гэж аргадангүй өнгөөр хэлэхэд юнги нэг санаа алдсанаа
Юнги: т-э-д ү-х-с-э-н гэж үгээ зөөж ядан хэлэхэд би хэлэх үггүй болов.
Юнги: тэд үхсэн болов уу чи бүх зүйлийг хнээс нь эргэцүүлээд үз бүх хэргийн гол эзэн бол намжүүн. Хэн бидэнд анх энд ирэхийг санаачиллаа. Хэн биднийг хүргэж өгөх унаа олж ирлээ. Тэр вааранд хэн тэр түлхүүрийг хийсэн байж болох уу бүх хүмүүс өөр өөр зүйлд сатаарсан байх хойно жүүн хийсэн гэхдээ албаар жинд харагдуулж хийсэн. Санаатайгаар. Чи жүүнийг дүүжлүүлсэн байхыг харсан гэсэн. Харин биднийг очиход тэр зүйл байхгүй байсан. Машинийг хэн авч явлаа гэхдээ яагаад явсан шалтгаанаа хэлээгүй юм бол. Чи эмнэлэг рүү ороход жүүний яаж аашлаж байгааг харсан уу. Хусогийг хаашаа авч явсан гээд энд ирснээс хойших бүх зүйл жүүнтэй холбоотой байна. Чи энийг бодоод үз. Жүүн аль хэдийн жин хусог хоёрыг алсан. Тэд үхсэн ким тэхён удахгүй хоёулангийнх нь ээлж болно тийм учраас хоёулаа энэ балгас шиг газраас явцгаая. Гэж хэлэхэд л би ойлголоо. Тийм ээ энэ бүх хэргийн эзэн Намжүүн хён байж. Гэхдээ тэр яаж.
Би: тэгье ээ хоёулаа эндээс явъя...
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Снуу гшш зза чадвал орой дахиад нэг хэсэг оруулнаа бас миний өгүүллэгийг уншдагт баярлалаа харйтай жү
YOU ARE READING
//дууссан//☠️Гонжиам сэтгэцийн эмнэлэг☠️
HorrorАхлах сургуулын 5 сурагч бардам зандаа хөтлөгдөн гонжиам сэтгэцийн эмнэлэг рүү орно. Энэ эмнэлэг анх ашиглагдахаа больсон цагаас эхлэн өдий хүртэл нэг л өрөө хаалттай байдаг байсан. Гэвч тэр өрөөг онгойлгохыг завдсан хүн бүр адгын муугаар үхэж, ами...