Бид гурвыг эмнэлэг рүү явах замд онц сонирхолтой юм болсонгүй гэхдээ бд замдаа төлөвлөгөөгөө гаргаж амжсан.
Төлөвлөгөө гэхээс илүү дүрэм гэвэл дээр байх. Бидний дүрэм бол сэрэмжтэй явах биенээсээ холдохгүй хий дэмий айлгахгүй байх. Гэхдээ хамгийн сүлчийн тэнэг дүрмийг манай юунаас ч айдаггүй чонон зүрхт юнги ах маань гаргасан.
Хусог бид хоёр нийлж байгаад юнги ахыг шоолохоор амаа татацгаа эсвэл жижигхэн нүдээ улам онийлгож байгаад муухай харна. Тэрийг нь харахаар хусог бид хоёрын инээд улам л хүрээд байх юм.
Эмнэлгийг тойроод ой модтой болохоор бид хэд чимээ гаргахгүй гэж явсаар аль хэдийн эмнэлгийн төв хаалганы урд хүрээд ирэв.
Өнөөдөр энд хонох сүүлчийн өдөр амьдарна эсвэл үхнэ. Үнэнтэй эвлэрэхээс өөр арга алга. Бид 3тай хамт жүүн ч бас явж байгаа гэхдээ хамгийн аймар нь тэр ганцаараа ярьж байгаад гэнэт инээгээд эсвэл бид 3луу зааж байгаад ганцаараа юм яриад байгаа.
Хусог жүүнийг үлдээчихье гэсэн боловч бас энэ харанхуй ойд яаж ганцааранг нь үлдээгээд орохов гэж бодон авч ирсэн. Гэхдээ би энэ шийдвэртээ одоо харамсаж байна. Тэрний байгаа байдлыг харахаар л хамаг биеийн жихүүдэс хүрж хамаг шар үс босчих юм.
Бид 3 орохоор шатаар нь дээш гарч байтал жүүн бид нарыг дуудав. Тэгснээ сонин сонин харж байснаа
Жүүн: тэ нар эртхэн буцсан чинь дээр дэ
Би: танд хамаагүй л болов уу
Юнги: чи айгаад байгаа бол үлд энд бид нар зоригоо шалгахаар ирсэн болохоос биш хэн нэгний хачин аашилхыг харахаар ирээгүй юм шүү гэж их л зэвүүцсэн байдалтай хэлэхэд
Жүүн: за яахав би та нарт амьдралыг санал болгосон гэхдээ та нар үхлийг эрээд л байх юм одоо яахав дээ өнгөрсөн борооны араас цув нөмөрдөггүй тэ адил та нар ч бас үхэхийн цагт надаас тусламж ирээд хэрэггүй л болов уу гэж хэлэн цааш эргэн алхахад нь бид 3 хэдий тэрний хэлж байгааг ойлгоогүй ч өдрөөс хойших галзуурлахын нь бас нэг үе байх хэмээн дотогш оров.
Энэ удаа бид камер авч яваагүй зөвхөн гар чийдэн сүнс илрүүлэгч л авч орсон. Өнөө шөнө миний өглөө харсан сийчүүлсэн хүн хэн болохоыг харж бас 402луу явна. Бид энд ирээд 3 хонох дээ ерөөсөө 402 байтугай 4 давхар луу ч зүглэсэнгүй. Тийм болохоор эхлээд сийчүүлсэн хүн хэн болохыг харчихаад дараа нь 4 давхар луу гарна даа.
Биднийг ороход бүх зүйл эмх замбараагүй хэвээр байв. Бид 3 хамгийн түрүүнд лабораторийн үүднээс хүүр хүртэл заасан сумыг дагаж явав. Очиод хартал нүдэндээ ч итгэмээргүй юм өнөөх сийчүүлсэн хүн чинь байхгүй байна.
Хусог юнги 2 яг харь гаригийн хүн харсан юм шиг намайг харцгааж байв. Гэхдээ миний зөв гэдгийг батлах шиг өнөөх тогтуун цус байж байв. Өнөөх цусыг заан тэр хоёрт хэлтэл тэр хоёр дор дороо амандаа юм бувтанацгааж байв. Тэгтэл хаанаас ч юм нэг бөмбөгний чимээ гараад байв. Би гайхан тэр хоёрт хэлтэл юун чимээ гэв. Би бүр айж гайхах зэрэгцэн ийш тийшээ харж байтал нэг теннисний бөмбөг өнхөрч ирсэнээ энэ зөвхөн эхлэл гэж сийлсэн байв...
YOU ARE READING
//дууссан//☠️Гонжиам сэтгэцийн эмнэлэг☠️
TerrorАхлах сургуулын 5 сурагч бардам зандаа хөтлөгдөн гонжиам сэтгэцийн эмнэлэг рүү орно. Энэ эмнэлэг анх ашиглагдахаа больсон цагаас эхлэн өдий хүртэл нэг л өрөө хаалттай байдаг байсан. Гэвч тэр өрөөг онгойлгохыг завдсан хүн бүр адгын муугаар үхэж, ами...