[-]

375 16 0
                                    

Хайр гээч далайд хаягдсан жижигхээн шигтгээтэй бөгж шиг зүйлийг насаараа далайн дундаас хайж явахдаа би сохор. Далайн ёроолд хэвтэж байхдаа тэр бөгж минь гялалзаж байсан болов уу? Алдчихсан нэртэйгээр хайж явахдаа минийх мөн үгүйг ялгахаа байж. Бод доо, чинийх биш хэрнээ нүдээ ширгэтэл хайсан тэр хэсэгхээн төмөр цагираг анхнаасаа чинийх биш байсан болохоор олсон ч дахин алдна. Анх хайхдаа өөрийнх нь гэж андуурсандаа юу эсвэл хайж байхдаа хэнийх гэдгийг нь мартаад нүд сохор, чих дүлий болсондоо юу? Мэдэхгүй, хүн бүхэн л хэрэггүй юм шиг хэрнээ хэрэгтэй гээд байдаг тэр бөгжийг олох гэж зүтгээд байдагсан. Хайраа олов уу? Хүлээсэн нэгэн чинь байж чадав уу? Чиний бөгж мөн байв уу?

Little bite of my feelings Where stories live. Discover now