[-]

169 5 0
                                    

Намайг хэрвээ санавал санасан сэтгэл нь түүнийг хангалттай шаналгаж чаддаг болов уу? Хэзээ нэг өдөр хэтэрхий их үгүйлснээсээ болж, "Санаад галзуурах шахлаа. Яаж би чамгүйгээр энэ хорвоог төсөөлөх юм бэ?" гээд гүйгээд ирэх болов уу? Хийж байгаа үйлдэл болгон нь ганц л хүнийг санагдуулж, ганцаараа нэг зүг рүү ширтэж суухдаа ганц л хүнийг бодож, нүдээ анивчих тоолонд ганц л хүн нүдэнд нь үзэгддэг бол тэр хүн нь би байгаасай. Над руу л тэмүүлэх сэтгэл нь хэзээ нэг өдөр уяанаасаа алдуураад, "Үнэхээр тэссэнгүй. Дахиж холдож чадахгүй нь." гэж хэлээсэй. Энэ л үнэн бол дараа насандаа ч ганц түүнийгээ хайрлах юмсан даа. Санах сэтгэл хэзээ ч үгүй болдоггүй байх. Хэрвээ хэзээ нэг өдөр чи минь аль хэдийн намайг мартчихсан амьдарч байвал тэр цагт би зүрхэндээ зүү тээж амьдрах болох нь. Учир нь энэ л сэтгэл нь хэзээ ч өөрчлөгдөхгүйг би өнгөрөөсөн өдөр болгоны тоогоор улам илүү санах тэр мэдрэмжнээс олсон. Чи мэднэ дээ, би өдийг хүртэл өөрийгөө хуурч амьдарсныг. Одоо ч хуурсаар л. Чамайг санахгүй байгаа гэж итгүүлэхийн тулд би бүхнийг хийдэг хэрнээ сэтгэлээ хуурч чадахгүй гэдгээ ч өөрөө мэддэг. Дахиад жоохон л хүлээвэл чи минь ирэх үү? Дахиад хэсэгхэн хугацааг би сайн өнгөрүүлвэл чи минь буцаад ирэх үү? Намайг санаж байна уу? Надад хайртай юу? Хариулаач дээ...

Little bite of my feelings Where stories live. Discover now