[0]

43 0 0
                                    

Өдөрт зөрж өнгөрдөг зуу зуун хүн хэзээ ч чиний хэмжээнд хүрээгүй.
Чи л биш бол өөр хэн нэгэн надад үнэ цэнэгүй. Мөр зэрэгцээд алхсан хүн бүр миний хувьд маргааш уулзахыг хүсэх хэн нэгэн биш. Чамайг л амьдралынхаа цаг мөч бүрт би хүлээдэг, хүсдэг, бас мөрөөддөг. Зүрхнээс гарах тэр өвдөлт бүхэн өдөр болгон нүүрэлддэг хүн болгоны тайтгаруулах үгсэд намдаагүй. Жаргаж үзээгүй миний зүрх дахиад л хэдэн хэсэг салж унадаг, чамайг надаас холдох бүрт. Дахиад хэдэн хүний намайг гэх зүрх сэтгэл чиний л орон зайг бөглөх вэ? Дахиад хэдэн царай миний өмнө ирэхэд би мартах вэ чамайг? Чадахгүй байна, чадах ч үгүй байх чи л биш бол хэн ч байсан зүрхийг минь дэвтээхгүй.

Little bite of my feelings Where stories live. Discover now