Дахиад эхлэх тэр мөчөөс 'Бид' биш 'Би' болж хувирна.
Хорвоогийн хүн бүр давтагдашгүй, онцгой, өөр ертөнцөөс ч хайгаад олохгүй тийм зүйл байтал яагаад ганц л хүнийг бүх л насаараа, дэмий үрээд ч хамаагүй хайсаар, бас дахин эрсээр байдаг юм бол доо. Бидэнд олон ч харамсах алдаа, буруутгах тэнэг үйлдэл байдаг нь жаахан харамсалтай. Гэсэн ч гэлээ заавал алдаж үзэх ёстой орчлонд бид буруугүй ч юм шиг. Хойно үлдсэн бүхэн минь одоо арилж байгаа болов уу гэж их боддог боллоо. Одоо ч гэсэн бүгдийг ухаарах сийрэг ухаан байхгүй ч гэлээ өнгөрсөнд үүнээс илүү олиггүй байснаа бодохоор хойно үлдээсэн бүхэндээ хойно байгаад нь баярладаг хэрнээ миний муу алга дарам сэтгэл хөндүүр оргиод хойно үлдээлгүй одоо ч чирээд байх юм, яах вэ? Тавь гэж хэлэхийг чинь мэдэж байсан юм аа. Одоо тавьж байна. Гар минь, сэтгэл минь өвдөөд байна. Одоо л шинээр эхлэх нь ээ гэж бодож байна. Магадгүй чадахгүй нь ээ гээд буцаад гүйж магадгүй ч гэлээ чи явчихсан байх болохоор би буцаад замаа олохгүй, урагшлахаас өөр аргагүй. Ашгүй дээ. Одоо л би өөрийгөө 'Би' гэж мэдэрч байна. Гунигтай ч гэсэн чиний сэтгэл хөнгөрч байгааг бодох төдийд би ч баяртай байна. Тийм болохоор баяртай гэж хэлж чадах нь ээ? Баяртай гэдэг үгний баяр нь яг энд байгаа болохоор?
YOU ARE READING
Little bite of my feelings
Kurgu OlmayanСэтгэл гэдэг чиний хэзээ ч ойлгохыг хүсэхгүй тийм зүйл. Үүнээс чинь урган гарч байдаг зүйлс амьдруулж, эсвэл үхүүлж чадна. Хэрвээ хэзээ нэг өдөр сэтгэл чинь чамд чиний юу хүсээд байгааг мөн чанараасаа хэлж өгвөл тэр цагт чи "тэр" хүнийг ч гэсэн олчи...